16 Sep

2021 – 2022 оны хичээлийн жилийн Төгсөлтийн дараах сургалтын элсэлтийн бүртгэл явагдаж байна

2021 – 2022 оны хичээлийн жилийн Төгсөлтийн дараах сургалтын элсэлтийн бүртгэл явагдаж байна

АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн 2021 – 2022 оны хичээлийн жилийн намрын улирлын элсэлт явагдаж байна. Мэргэжил Дээшлүүлэх Институт нь дараах төрлийн сургалтуудад элсэлт авч байна.

  • Үндсэн мэргэшлийн сургалт (резидентийн)
    • БҮРТГЭЛ ХААГДСАН.
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтний Төрөлжсөн мэргэшлийн сургалт
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтний Мэргэжил Дээшлүүлэх сургалт
  • Сувилагч, эмнэлгийн мэргэжилтний Төрөлжсөн мэргэшлийн сургалт
  • Сувилагч, эмнэлгийн мэргэжилтний Мэргэжил Дээшлүүлэх сургалт
  • Био-Анагаахын мэргэжилтэн бэлтгэх сургалт
  • Био-Анагаахын төрөлжсөн мэргэшлийн сургалт
  • Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалт
14 Sep

Үндсэн мэргэшлийн сургалт төгсөгчдийн төгсөлтийн онолын шалгалт (элсэлтийн шалгалт биш болно)

Үндсэн мэргэшлийн сургалт төгсөгчдийн төгсөлтийн онолын шалгалт

(элсэлтийн шалгалт биш болно)

2018-2021 оны хичээлийн жилд суралцан төгсөгчдийн төгсөлтийн онолын шалгалтын хуваарь. 

  1. Онолын шалгалтыг цахим хэлбэрээр дараах хуваарийн дагуу олон хувилбарт 100 сорилоор авна.
  2. Туршилт шалгалт (претест)-ийг 2021 оны 09 сарын 16-ны өдөр 09:00 – 12:00 цагт цахим хэлбэрээр (гэрээсээ, сургууль эмнэлгээс, байгаа газраасаа гэх мэт) авна.
  3. Туршилт шалгалтыг АШУҮИС-ийн цахим сургалтын системээр авна. ( http://elearning.mnums.edu.mn  )
  4. Сургалтын системд нэвтрэх заавар:
    1. Компьютер ашиглан шалгалтыг өгнө.
    2. http://elearning.mnums.edu.mn/ хаягаар хандана.
    3. Нэвтрэх нэр: Суралцагчийн код /ж-нь: CGE1180123/
    4. Нууц үг: Регистрийн дугаарын тоо /ж-нь: 92102107/(хэрвээ суралцагч өөрөө өмнө нь нэвтрэх нууц үгээ сольсон бол тухайн нууц үгээр нэвтрэх)
  5. Шалгалтын үеэр асуудал гарсан тохиолдолд 11-321194 дугаараар лавлаж асууна уу.

Жич: Дадлага шалгалтын хуваарь тэнхим дээр гаргана. Зохицуулагч багш нар мэдээлнэ.

Төгсөлтийн онолын шалгалтын хуваарь

Мэргэжлийн чиглэл Шалгалт авах өдөр Шалгалт цаг
1 Анатомийн эмгэг судлал 2021.09.17 08:30 – 10:00
2 Арьс судлал 2021.09.17 08:30 – 10:00
3 Гэмтэл согог засал судлал 2021.09.17 08:30 – 10:00
4 Дотрын анагаах судлал 2021.09.17 08:30 – 10:00
5 Дүрс оношилгоо судлал 2021.09.17 08:30 – 10:00
6 Ерөнхий мэргэшил судлал 2021.09.17 08:30 – 10:00
7 Зүү эмчилгээ судлал 2021.09.17 08:30 – 10:00
8 Мэдрэл судлал 2021.09.20 08:30 – 10:00
9 Мэдээгүйжүүлэг судлал 2021.09.17 08:30 – 10:00
10 Сүрьеэ судлал 2021.09.17 08:30 – 10:00
11 Сэтгэц судлал 2021.09.17 08:30 – 10:00
12 Шүдний ерөнхий эмчилгээ судлал 2021.09.17 08:30 – 10:00
13 Мэс засал судлал 2021.09.17 10:00 – 11:30
14 Нүд судлал 2021.09.17 10:00 – 11:30
15 Нүүр амны гажиг засал судлал 2021.09.17 10:00 – 11:30
16 Нүүр амны мэс засал судлал 2021.09.17 10:00 – 11:30
17 Нүүр амны согог засал судлал 2021.09.17 10:00 – 11:30
18 Өрхийн анагаах ухаан судлал 2021.09.17 10:00 – 11:30
19 Сэргээн засал судлал 2021.09.17 10:00 – 11:30
20 Хавдар судлал 2021.09.17 10:00 – 11:30
21 Халдварт өвчин судлал 2021.09.17 10:00 – 11:30
22 Хүүхдийн нүүр ам судлал 2021.09.17 10:00 – 11:30
23 Хүүхэд судлал 2021.09.17 10:00 – 11:30
24 Чих, хамар, хоолой судлал 2021.09.17 10:00 – 11:30
25 Эмнэлзүйн эмгэг судлал 2021.09.17 10:00 – 11:30
26 Эрчимт эмчилгээ судлал 2021.09.17 10:00 – 11:30
27 Эх барих, эмэгтэйчүүд судлал 2021.09.17 10:00 – 11:30
28 Яаралтай тусламж судлал 2021.09.17 10:00 – 11:30

Үндсэн мэргэшлийн сургалт төгсөгчдийн төгсөлтийн онолын шалгалт өгөх заавар

Цахим сургалтын систем ШАЛГАЛТ заавар


Мэргэжил Дээшлүүлэх Институт

30 Aug

Үндсэн мэргэшлийн сургалт | 2021 оны намар төгсөх Резидент эмч нарын анхааралд

Үндсэн мэргэшлийн сургалт | 2021 оны намар төгсөх Резидент эмч нарын анхааралд


 

2021 оны намар төгсөх Резидент эмч нар дараах холбоосоор хандаж зааврын дагуу хувийн мэдээллээ шинэчлэн баталгаажуулна уу. ЭНД ДАРНА уу. Өөрийн овог нэр регистрийн дугаарыг англиар бөглөх, өөрийн хаяг, ажлын газар, төрсөн газар гэх мэт бүх талбаруудын мэдээллийг шинэчлэн бүртгүүлнэ үү. Дээрх мэдээллүүд нь дипломын хавсралт дээр бичигдэх тул та хариуцлагатай хандана уу.

Бүртгэлийн заавар:

PTI userManualProfile

27 Aug

Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн/ резиденсийн/ сургалтанын төгсөх дамжааны эмч нарын анхааралд

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН/ РЕЗИДЕНСИЙН/ СУРГАЛТАНД СУРАЛЦАГЧДЫН ТАЙЛАН ХАМГААЛАЛТ

2018 оны намар (нүд судлал 3-р дамжаа), 2019 оны намар элссэн (2-р дамжаанд) суралцагчдын тайлан хамгаалалт 2021 оны 09 дүгээр сарын 07, 08, 09-нд АШУҮИС-ийн төв байр 311, 238 тоот өрөөнд болно.

Тайлан хамгаалахад бүрдүүлэх материал:
1. Суралцагчийн дэвтэр (координатор багшаар хянуулсан, зөвшөөрсөн гарын үсэгтэй байх, эмнэлзүйн тойролт бүрэн хийсэн багшийн гарын үсэгтэй)
2. Сургалтын төлбөр төлсөн байх
( төлбөр 832 000 ₮ Данс:Хаан банк 5031882309, код- 104, регистрийн дугаар бичсэн байна.)
3. Тайлан
• Хөтөлбөрийн дагуу хийж гүйцэтгэсэн гардан үйлдлийн тэмдэглэгээг нэгтгэн тайлан бичиж зохицуулагч багшаар хянуулан гарын үсгээр баталгаажуулсан байх (тайланд аль эмнэлэгт, ямар тойролтыг хэн багшийн удирдлага дор хийсэн, тойролт бүрийн үед ямар гардан үйлдэл хийсэн хийх боломжгүй гардан үйлдлийг дурьдана.) ЛОГБҮҮК дээр Эмнэлзүйн тойролтын хугацаанд тасаг/амбулаторт хийж гүйцэтгэсэн ажлын тайлан хэсэгт бичсэн байна.

• Эмнэлзүйн тойролтын хуваарь
• Эрдэм шинжилгээний ажил хийсэн байх

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа тул Тайлан хамгаалалтанд ЗӨВХӨН ХЭСГИЙН АХЛАГЧ нар бусад резидент эмч нарын суралцагчийн дэвтэр, материалыг авчирч тайланг хамгаалж, шалгалтанд орох төгсөх зөвшөөрлийг авна.

ЖИЧ:

  • ТӨЛБӨР ТӨЛӨӨГҮЙ РЕЗИДЕНТ ЭМЧ НАР ТАЙЛАН ХАМГААЛАЛТАНД ОРОХГҮЙ БОЛОХЫГ МЭДЭГДЬЕ.
  • ТӨГСӨЛТИЙН ОНОЛЫН ШАЛГАЛТЫГ 2021 ОНЫ 09 САРЫН 15-НААС 20, ДАДЛАГА ШАЛГАЛТЫГ 09 САРЫН 20-НООС 30-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА.

ТАЙЛАН ХАМГААЛАЛТЫН ХУВААРИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

30 Jun

Үндсэн мэргэшлийн сургалтын 2, 3-р дамжааны резидент эмч нарын анхааралд

Үндсэн мэргэшлийн сургалтын 2,3-р дамжааны резидент эмч нарын анхааралд

 

Эрүүл Мэндийн яамнаас чиглэл өгсний дагуу Ковид-19 ийн дайчилгаанд ажиллаж байгаа Үндсэн мэргэшлийн сургалтын 2, 3-р дамжааны резидент эмч нарын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг 5 жилээр сунгахаар судалгаа явуулж байна.

Иймд дайчилгаанд ажиллаж буй, 2, 3-р дамжаанд суралцдаг болон Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн (лицензийн) хугацаа 2021 онд дуусах резидент эмч нар дараах холбоосоор хандан асуумжийг бөглөнө үү.

ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.

16 Jun

Үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарын анхааралд | Дуудлагын төв(Call center) -д сайн дураар ажиллах эмч нарын бүртгэл:

Үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарын анхааралд | Дуудлагын төв (Call center)-д ажиллах эмч нарын бүртгэл:

УОК-ын шийдвэрээр иргэдэд утсаар Ковид-19 өвчлөлийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх төвийн тоог нэмэгдүүлэх болсон ба ЭМЯ-аас дуудлагын төвд ажиллах 80 резидент эмчийг яаралтай бүрдүүлэх хүсэлт ирлээ. Үүнтэй холбогдуулан ЭМС-ын тушаалаар дайчлагдан ажиллах тушаалд 0-3 насны хүүхэдтэй, жирэмсэн гэх шалтгаанаар нэр ороогүй эмч нараас сайн дурын үндсэн дээр дуудлагын төвд ажиллах эмч нарыг бүртгэж байна.

Тус дуудлагын төв нь одоогоор ЭМЯ, НЭМҮТ-д байрлах ба (байршил өөрчлөгдөх магадлалтай) иргэдэд Ковид-19 өвчлөлийн талаарх мэдээллийг утсаар (халдварын голомт руу орохгүй) шуурхай хүргэх чиглэлээр ажиллах тул суурь, архаг өвчтэй гэх шалтгаанаар дайчлан ажиллах тушаалд нэр ороогүй 35 резидент эмч заавал ажиллах болохыг үүгээр мэдэгдэж байна.

Дуудлагын төвд ажиллах эмч нар доорх холбоосоор хандан бүртгүүлнэ үү. Дуудлагын төвд өдрийн цагаар ажиллахаар зохицуулалт хийгдэх болно. Цаг үеийн шаардлагаар цаг тулгаж хүсэлт ирсэн тул бид бүртгэлийг маргааш өдрийн (2021.06.17) 15:00 цаг хүртэл авах болно.

ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.

11 Jun

Резидент эмч нарын анхааралд | Суралцаж буй тодорхойлолт

Резидент эмч нарын анхааралд | Суралцаж буй тодорхойлолт
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа 5, 6, 7, 8-р саруудад дуусаж сунгуулах хүсэлт гаргаж материал бүрдүүлж ЭМХТ-д өгөх гэж буй АШУҮИС-ийн резидент эмч нарыг “Суралцаж буй нь үнэн” гэсэн тодорхойлолт, албан бичгийг нэгдсэн байдлаар гаргаж ЭХМТ-д хүргүүлэх болсон тул дээрх хугацаанд лиценз нь дуусаж буй суралцагчид дараах холбоосоор хандан мэдээллээ илгээнэ үү.
Жич: Энд мэдээллээ илгээсэн бол ЭМХТ-ийн бичиг хэрэгт бусад материалаа бүрдүүлэн өгч болно.
08 Jun

Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын нийт суралцагчдын анхааралд

Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын нийт суралцагчдын анхааралд

 

Үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарын ахлагчид Резидент эмчийн суралцан ажиллах хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрын тодорхойлолтын батлагдсан хувийг 2021 оны 06 сарын 10, 11-ний өдрүүдэд 09:00 – 17:00 цагийн хооронд МДИ-ийн 322 тоотод ирж авна уу. Жич: ахлагч нь дайчилгаанд ажиллаж байгаа бол бусад суралцагчдаас ирж авч болно.

06 May

Суралцагчдын анхааралд

Төгсөлтийн дараах сургалтын нийт суралцагчдын анхааралд

Монгол Японы эмнэлэгт КОВИДЫН ЭСРЭГ ВАКЦИНд хамрагдсан суралцагчдын мэдээлэл цахим системд шивэгдэж дуусаж байгаа тул суралцагчид өөрсдөө дур мэдэн өөр газраас бүртгэхгүй байхыг анхааруулж байна.

04 May

Судлаач XIX эрдэм шинжилгээний хурал

Судлаач XIX эрдэм шинжилгээний хурал

АШУҮИС-ийн МДИ-ийн үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг  СУДЛААЧ эрдэм шинжилгээний хурлыг бүх нийтийн хөл хорио тогтоосон цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахимаар зохион байгуулж судалгааны ажлын илтгэлийн хураангуйг цахим хэлбэрээр гарган нийт суралцагчдынхаа хүртээл болгон хүргэж байна.

Цар тахлын онцгой үед эрүүл мэндийн манаанд дайчлагдан ажиллаж байгаа хэдий ч эрдэм судлалын ажлаа орхигдуулалгүй энэ удаагийн Судлаач XIX  эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт резидент эмч, судлаач нартаа талархал илэрхийлье.

Суралцаж ажиллахын зэрэгцээ нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх, хийсэн ажлаа нотлох, судалгааны ажил хийх арга барилд суралцаж, асуудал дэвшүүлэн судалгаа хийсэн судлаач резидент Та бүхнийхээ цаашдын эрдэм судлалын ажилд  улам их амжилтыг хүсэн ерөөе.

ХУРААНГУЙ ҮЗЭХ  ->  ЭНД ДАРНА УУ.