21 Feb

Нийт суралцагч эмч нарын анхааралд

Нийт суралцагч эмч нарын анхааралд

Үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр суралцаж буй эмч та бүхэн өөрсдийн тойролт хийж байгаа эмнэлэг, ажлын байрандаа байж, шаардлагатай үед бэлэн байхыг анхааруулж байна. Шинэ сар гарч буйтай холбоотойгоор хөдөө орон нутагтаа явахгүй байхыг хүсье.

Мэргэжил Дээшлүүлэх Институт

20 Feb

Дайчилгаанд ажиллах эмч нарын нэрс

Дайчилгаанд ажиллах эмч нарын анхааралд

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллахаар бүртгүүлсэн Нүүр амны мэс засал, Нүүр амны согог засал, Нүүр амны гажиг засал судлалын чиглэлээр суралцагч дараах резидент эмч нар маргааш буюу 2020 оны 2 дугаар сарын 21-ны 09:30 цагт  АШУҮИС-ийн төв байрны 238 тоот өрөөнд цугларна уу
Улсын онцгой байдал болон БСШУСЯ наас мэдээлэл хийж хуваарь хийнэ.

Мэргэжил дээшлүүлэх институт

Дайчилгаанд ажиллах эмч нарын нэрс

Овог

Нэр

1

Гандорж

Даариймаа

2

Суръяа

Ариунзаяа

3

Батнасан

Учрал

4

Энхтайван

Ариун-Эрдэнэ

5

Авирмэд

Номин

6

Нэмэхбаатар

Мөнхжаргал

7

Энхтагтаа

Алтанцацрал

8

Амарсанаа

Анудар

9

Бат-Эрдэнэ

Зулаа

10

Пүрэвдэлгэр

Сэрээтэр

11

Амраа

Нандинцацрал

12

Амарсанаа

Хулан

13

Тамир

Оргил

14

Нямдаваа

Энхмаа

15

Туулмаа

Буянсүрэн

16

Мягмар

Лхагвадаш

17

Буд

Энхтуяа

18

Баясгалан

Цэрэннадмид

19

Гантөмөр

Халиун

20

Мөнхсуурь

Мөнхзаяа

21

Лхагвасүрэн

Нандинцэцэг

22

Эрдэнэ-Очир

Очирсаран

23

Дүгэрсүрэн

Буянжаргал

24

Доржжанцан

Мичидмаа

25

Халтар

Пунсалдулам

26

Балдан

Батөлзий

27

Цогбаатар

Цэлмэг

28

Павель

НурАли

29

Гантөмөр

Дашням

30

Ганболд

Цацрал

31

Ахат

Назым

32

Амарсайхан

Тамир

33

Баттогтох

Ундрам

34

Галиндэв

Долгорсүрэн

35

Хүрэлчулуун

Жавзандулам

36

Хүрлээ

Бямбагэрэл

37

Самдан

Загд

38

Цэдэндамба

Даваадорж

39

Оюунболд

Насантөгөлдөр

40

Уламбат

Мөнхгэрэл

41

Ганболд

Мөнхгэрэл

42

Сансар

Булган

43

Тулгабаяр

Хулан

44

Тэмүүлэн

Энххүлэг

45

Талгат

Болат

20 Feb

Нийт суралцагч эмч нарын анхааралд

Нийт суралцагч эмч нарын анхааралд

Өнөөдрөөс эхлэн БСШУСЯ-ны хүсэлтийн дагуу эхний ээлжинд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах эмч нарын хуваарь гарлаа. Иймд үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр суралцаж буй эмч та бүхэн өөрсдийн тойролт хийж байгаа эмнэлэг, ажлын байрандаа байж, шаардлагатай үед бэлэн байхыг анхааруулж байна. Шинэ сар гарч буйтай холбоотойгоор хөдөө орон нутагтаа явахгүй байхыг хүсье.

Мэргэжил Дээшлүүлэх Институт

10 Feb

Оршин суугаа хаягийн мэдээлэл шинэчилэх

Оршин суугаа хаягийн мэдээлэл шинэчлэх

Үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нар дараах зааврын дагуу өөрсдийн оршин суугаа хаягийн мэдээллийг шинэчлэн баталгаажуулна уу?

Баталгаажуулаагүй тохиолдолд хуваарилагдсан эмнэлэгт ажиллах болохыг анхааруулж байна.

Оршин суугаа хаягийн мэдээллийг яаралтай шинэчлэн баталгаажуулах

10 Feb

Үндсэн мэргэшлийн /резидент/ сургалт | Суралцагчийн дэвтэр

Үндсэн мэргэшлийн /резидент/ сургалт | Суралцагчийн дэвтэр

Үндсэн мэргэшлийн /резидент/ сургалтын 2019-2020 оны хичээлийн жилийн намрын элсэлтийн дараах мэргэшлийн Суралцагчийн дэвтэр хэвлэгдсэн тул хэсгийн ахлагч нар 322 тоотоос ирж суралцагчийн дэвтрээ авна уу.

  1. Анатомийн эмгэг судлал
  2. Монголын уламжлалт анагаах ухаан судлал
  3. Хавдар судлал
  4. Эмнэлзүйн эмгэг судлал
  5. Гэмтэл согог засал судлал
  6. Халдварт өвчин судлал
  7. Сэтгэц судлал
  8. Сэргээн засал судлал
  9. Чих, хамар, хоолой судлал
  10. Арьс судлал
  11. Мэдрэл судлал
  12. Эх барих, эмэгтэйчүүд судлал
  13. Нүүр амны мэс засал судлал
  14. Дүрс оношилгоо судлал

Бусад мэргэшлүүдийн суралцагчийн дэвтрийг хэвлэлтээс гарахаар зарлах болно.

04 Feb

Оршин суугаа хаягийн мэдээллийг яаралтай шинэчлэн баталгаажуулах

Үндсэн мэргэшлийн сургалт | Мэдээлэл бөглөх тухай

Оршин суугаа хаягийн мэдээллийг яаралтай шинэчлэн баталгаажуулах

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 26-ны өдрийн хуралдаанаар Коронавирусийн халдварын эрсдэлээс сэргийлэх, суралцагчдыг дайчлан ажиллуулах бэлтгэл ажлын хүрээнд дараах ажлыг хийж байна.

Дайчилгаанд ажиллуулах шийдвэр гарвал суралцагчдыг оршин суугаа хаягийн ойролцоо байрлах эрүүл мэндийн байгууллагад ажиллуулах үүднээс дараах судалгааг авч байна.

Жич:

  • Хаягийн мэдээллийг шинэчлэн баталгаажуулаагүй тохиолдолд хуваарилагдсан эрүүл мэндийн байгууллагад ажиллуулах болно.
  • 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 15:00 цаг хүртэл өөрсдийн мэдээллүүдийг шинэчлэн баталгаажуулна уу.

Мэдээлэл шинэчлэн баталгаажуулах заавар:

  •  http://pti.mnums.edu.mn хаягаар хандах.

  • Суралцагчийн бүртгэлд нэвтрэх. Нэвтрэх нэр хэсэгт өөрийн суралцагчийн кодыг бичнэ, Нэвтрэх нууц үг хэсэгт өөрийн регистрийн дугаарын тоог бичнэ.

  • Өөрийн нэвтрэх эрхээр нэвтэрсний дараа ЗАСАХ товчийг дарж өөрийн мэдээллүүдийг хянаж, засварлан хадгална.

  • Өөрийн ургийн овог, утасны дугаар, гэрийн хаяг (одоо оршин суугаа хаягаар бүртгүүлэх) гэх мэх бүх талбаруудыг хянаж засварлан баталгаажуулаад хадгалах товчийг дарна. (Эцэг эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаарыг засах боломжгүй. хэрэв зөрүүтэй бол МДИ-д хандана уу)

03 Feb

31 Jan

Судалгаа

Судалгаа

Төгсөлтийн дараах сургалтын журмын 5.4.9-д /Нийтийг хамарсан гамшгийн нөхцөл байдал үүсэх, халдварт өвчний цар тахал гарах, онц байдал болон гамшгийн үеийн бэлэн байдал зарлагдсан тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан үед зохих журмын дагуу ажиллах; / заасны дагуу Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан даалгаврын дагуу дараах судалгааг авч байна.

Судалгааг үнэнч шударгаар бөглөнө үү. Мэдээллийг холбогдох байгууллагаар баталгаажуулах болно. Судалгааг 02 сарын 03-н өдрийн 09:00 хүртэл авна.

Судалгаа бөглөх: ЭНД ДАРНА уу.

31 Jan

Үндсэн /Резидент/ болон Төрөлжсөн мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд

Үндсэн /Резидент/ болон Төрөлжсөн мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд

Эрүүл Мэндийн Сайдын 2020 оны 19 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагч резидент эмч нарт “Коронавирус болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг ЭМЯ, ЭМХТ-өөс зохион байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 26-ны өдрийн хуралдаанаар Коронавирусийн халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор их дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 02 хүртэл түр зогсоосонтой холбоотойгоор уг сургалтанд хамрагдаагүй бусад мэргэшлийн БҮХ РЕЗИДЕНТ ЭМЧ НАР, ТӨРӨЛЖСӨН мэргэшлээр суралцагч бүх ЭМЧ НАР цахим сургалтын системд өөрийн бүртгэлээр хандаж Коронавирус болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ нэртэй цахим хичээлийг судална уу. Цахим сургалтын системээр суралцагч бүр уг хичээлийг судалсан эсэх тайлан гаргаж холбогдох газарт мэдэгдэх тул Суралцагч бүр өөр өөрийн эрхээр цахим сургалтын системд хандаж бүгд уг хичээлийг идэвхтэй, анхааралтай сайн судлахыг хүсэж байна.

Цахим сургалтын систем: ЭНД ДАРНА уу.

Системд нэвтрэх заавар:

Нэвтрэх нэр хэсэгт суралцагчийн код /Жишээ нь: pti1190132/,

Нууц үг хэсэгт Регистрийн Дугаарын 8 тоо(үсэггүй)-г бичиж нэвтэрнэ.

30 Jan

Үндсэн /Резидент/ мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд

Үндсэн /Резидент/ мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд

Эрүүл Мэндийн Сайдын 2020 оны 19 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагч резидент эмч нарт “Коронавирус болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг ЭМЯ, ЭМХТ-өөс 2020 оны 01 сарын 31-ний өдөр 15:40 цагт ЭХЭМҮТ-ийн хурлын зааланд АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн суралцагчдад зохион байгуулж байгаа тул заалны багтаамжаас хамаарч эхний ээлжинд дараах чиглэлээр суралцагч резидент эмч нар ЗААВАЛ хамрагдана уу.

Жич: Бүгд халад, маск, энгэрийн тэмдэгтэйгээ ирнэ үү, МДИ-ээс бүртгэл хийнэ.

  1. Дотрын анагаах судлал
  2. Ерөнхий мэргэшил судлал
  3. Мэдээгүйжүүлэг судлал
  4. Өрхийн анагаах ухаан судлал
  5. Сүрьеэ судлал
  6. Халдварт өвчин судлал
  7. Хүүхэд судлал
  8. Эрчимт эмчилгээ судлал
  9. Эх барих, эмэгтэйчүүд судлал
  10. Яаралтай тусламж судлал

Төгсөлтийн дараах сургалтын журмын 5.4.9-д /Нийтийг хамарсан гамшгийн нөхцөл байдал үүсэх, халдварт өвчний цар тахал гарах, онц байдал болон гамшгийн үеийн бэлэн байдал зарлагдсан тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан үед зохих журмын дагуу ажиллах; / заасны дагуу Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд суралцагчид дайчилгаанд хамрагдах болно.