01 Oct

 2020 – 2021 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн (резидентийн) сургалтанд элсэхээр бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд

 2020 – 2021 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн (резидентийн) сургалтанд элсэхээр бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд

 

2020 – 2021 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн (резидентийн) сургалтын элсэлтийн шалгалт 2020 оны 10 сарын 10, 11-ний өдрүүдэд (бямба, ням гариг) АШУҮИС-ийн төв байр (Сүхбаатар дүүрэг Зоригийн гудамж-1)-д зохион байгуулагдана. Шалгалтын цаг, өрөөний хуваарилалтыг жич зарлана.

Элсэлтийн шалгалт цахим хэлбэрээр явагдах ба шалгалтын хураамж төлсөн бүртгүүлэгчдэд шалгалтын эрх нээгдэх тул элсэлтийн шалгалтын хураамж болох 15.000 төгрөгийг 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 17:00 цагаас өмнө доорх дансанд тушаана уу. 

Дансны дугаар: Хаан банк 5031813390

Хүлээн авагч: АШУҮИСургууль

Гүйлгээний утга: код-107, Регистрийн дугаар, овог нэр (жишээ нь: 107, РД91020304, Б.Мөнхбаяр. ЖИЧ: Бүх элсэгчид адилхан 107 кодыг бичнэ. Ард нь өөрсдийн Регистрийн дугаар, овог нэрийг бичнэ.)

АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институт