05 Oct

2020-2021 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн сургалт ТӨГСӨГЧДИЙН ОНОЛЫН ДАХИН ШАЛГАЛТын хуваарь

2020 – 2021 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн сургалт ТӨГСӨГЧДИЙН ОНОЛЫН ДАХИН ШАЛГАЛТын хуваарь

 

2020 – 2021 оны хичээлийн жилийн (намрын улиралд) төгсөх РЕЗИДЕНТ эмчийн ТӨГСӨЛТИЙН ОНОЛЫН ДАХИН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ.

ДАХИН ШАЛГАЛТ 2020 оны 10 сарын  07-ны өдрийн 09:00 цагт онлайнаар явагдана. Онолын шалглатанд 80%-иас доош оноо(80 оноо авсан бол тэнцсэн) авсан төгсөгчид ДАХИН ШАЛГАЛТ ӨГНӨ. Дахин шалгалтын төлбөр 2кредитийн үнэлгээ болох  32,000 төгрөгийг 5031813390 дансанд төлсөн байна. Дахин шалгалтын төлбөрийг 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 17:00 цагт багтаан төлсөн байна. Шалгалтын төлбөр төлсөн тохиолдолд шалгалтын эрх нээгдэнэ.

Онлайн шалгалт өгөх заавар:

  1. Google meeting апп-аар холбогдоно.
    1. Гар утсандаа Google meet апп татаж бэлдсэн байна.
    2. Суралцагч өөрийн pt өргөтгөлтэй мэйл хаягаар нэвтэрнэ.
    3. @pt өргөтгөлтэй мэйл хаягаар нэвтрэхдээ мэйл хаяг нь суралцагчийнкод@pt.mnums.edu.mn форматтай байна. /Жишээ нь суралцагчийн код нь cge1180123 бол мэйл хаяг нь: cge1180123@pt.mnums.edu.mn байна./ Мэйл хаягийн нууц үг хэсэгт өөрийн регистрийн дугаарын тоог бичнэ. /Жишээ нь: Регистрийн дугаар нь ДА90010203 бол нууц үг нь 90010203/
    4. @pt өргөтгөлтэй өөрийн мэйл хаягаар нэвтэрч илгээгдсэн линкээр дамжин Google meet -д холбогдоно.
  2. Цахим сургалтын системээр шалгалт бөглөнө.
    1. http://elearning.mnums.edu.mn хаягаар хандана
    2. Нэвтрэх нэр хэсэгт өөрийн суралцагчийн кодыг бичнэ. /Жишээ нь: cge1180123/
    3. Нууц үг хэсэгт өөрийн регистрийн дугаарын тоог бичнэ. /Жишээ нь: Регистрийн дугаар нь ДА90010203 бол нууц үг нь 90010203/
  3. Цахимаар шалгалт өгөх заавартай танилцсан байна.

Цахим шалгалт өгөх заавар:

Цахим сургалтын систем ШАЛГАЛТ заавар 2020-1