22 Sep

2019-2020 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн /резиденсийн/ сургалтын элсэлтийн шалгалтанд тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн анхааралд

2019-2020 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн /резиденсийн/ сургалтын элсэлтийн шалгалтанд тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн анхааралд

Үндсэн мэргэшлийн /резиденсийн/ сургалтын элсэлтийн шалгалтанд тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчид дараах материалыг бүрдүүлэн 2019 оны 09 сарын 23, 24-ний өдрүүдэд 13:00 – 17:00 цагийн хооронд Мэргэжил Дээшлүүлэх Институтийн 322 тоот өрөөнд авчирч шалгуулна уу. Тэнцсэн боловч зарлагдсан хугацаанд материал бүрдүүлж өгөөгүй болон материал шаардлага хангаагүй  тохиолдолд дараагийн тэнцсэн элсэгчийг элсүүлэх болно.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  1. Суралцахыг хүссэн хувийн өргөдөл
  2. Элсэгчийн анкет (ЭНД ДАРЖ татаж авна уу)
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Сургууль төгссөн диплом /бакалавр/ (нотариатаар баталгаажуулсан) 
  5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан) 
  6. 3х4 хэмжээтэй цээж зураг 3 хувь

Байгууллагын захиалгаар суралцаж буй элсэгч нь дараах нэмэлт материалыг бүрдүүлнэ.

  • Суралцуулахыг хүссэн байгууллагын албан бичиг
  • Сургалтын төлбөрийн эх үүсвэр (албан байгууллага, захиалагч байгууллагатай хийсэн гэрээ)

Дээрх материалууд шаардлага хангасан тохиолдолд төлбөрөө төлнө.

Төлбөрийн мэдээлэл:

  • Сургалтын төлбөр: 832,000 төг /Гүйлгээний утга: код-104, Регистрийн дугаар, овог нэр/
  • Үйл ажиллагааны төлбөр: 83,200 /Гүйлгээний утга: код-108, Регистрийн дугаар, овог нэр/
  • Банк: Хаан банк
  • Дансны дугаар: 5031813390
  • Хүлээн авагч: АШУҮИСургууль

Материал тэнцсэн элсэгчид АУС-ийн эмнэлэг (Өргөтгөлийн 1-р давхарт байрлана)-т эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдана.

Эрүүл мэндийн үзлэг 2019 оны 09 сарын 24, 25, 26-н өдрүүдэд 08:30 цагт эхэлнэ. Эрүүл мэндийн үзлэгийн төлбөр 35,000 төгрөгийг элсэгч өөрөө хариуцна.