26 Sep

Эмчийн Төрөжсөн мэргэшил болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд

Эмчийн Төрөжсөн мэргэшил болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд

Эмчийн Төрөлжсөн мэргэшил болон мэргэжил дээшлүүлэх сургалтын дараах чиглэлүүдээр бүртгүүлсэн элсэгчид 2019.09.27 болон 30-ны өдрүүдэд доорх материалыг бүрдүүлэн АШУҮИС-ийн 322 тоотод авчирч өгнө үү.

  • Хүнсний эрүүл ахуй судлал
  • Биостатистик, тархвар зүй
  • Орчны эрүүл мэнд судлал
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд судлал
  • Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт
  • Хоол боловсруулах тогтолцоо судлал
  • Бөөр судлал
  • Уушиг судлал
  • Цус судлал
  • Хөнгөвчлөх эмчилгээ судлал
  • БЗДХ,ХДХВ,ДОХ судлал
  • Эмнэл зүйн бичил амь судлал
  • Эмнэл зүйн дархлаа харшил судлал
  • Эмнэл зүйн цус судлал
  • Хүүхдийн дотоод шүүрэл судлал
  • Хүүхдийн уушиг судлал
  • Хүүхдийн зүрх судлал
  • Хүүхдийн хоол боловсруулах тогтолцоо судлал
  • Хүүхдийн бөөр судлал
  • Нярай, перинатал судлал
  • Бөөрний мэс засал судлал
  • Хэвлийн мэс засал судлал
  • Дотоод шүүрлийн мэс засал судлал
  • Анагаахын дархлаа харшил судлал
  • Анагаахын бичил амь судлал
  • Анагаахын молекул биологи судлал
  • Эс судлал
  • Ангиограф/судсан дотуурх оношлогоо эмчилгээ судлал
  • Хүүхдийн дүрс оношлогоо
  • Компьютер томографи, соронзон давтамжит дүрс оношлогоо 
  • Эсийн эмгэг судлал
  • Шүүхийн эмгэг судлал
  • Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдэл судлал
  • Эмнэл зүйн эм зүй
  • Эмийн шинжилгээ судлал
  • Мэргэжил дээшлүүлэх-Хөдөлмөрийн эрүүл ахуйн үндэс
  • Мэргэжил дээшлүүлэх-Мэргэжлийн шалтгаант өвчин судлал
  • Мэргэжил дээшлүүлэх-Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношлогоо
  • Мэргэжил дээшлүүлэх-Тархины цахилгаан бичлэг
  • Мэргэжил дээшлүүлэх-Эм зүйн албаны зохион байгуулалт, менежмент
  • Мэргэжил дээшлүүлэх-Компьютер томографи
  • Мэргэжил дээшлүүлэх- Уушигны дуран
  • Мэргэжил дээшлүүлэх-Хоол боловсруулах замын дуран оношлогоо
  • Мэргэжил дээшлүүлэх-Хүүхдийн нүүр амны өвчний урьдчилан сэргийлэлт
  • Мэргэжил дээшлүүлэх-Чих хамар хоолойн мэс засал судлал

Бүрдүүлэх материал:

  1. Анкет  / Блог хаягаас татаж  авна/
  2. Суралцуулахыг хүссэн өргөдөл
  3. Бакалаврын болон резиденсийн диплом, Лицензийн хуулбарыг нотариатаар баталгаажуулах
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Зураг 2 хувь
  6. Материалыг нүхтэй архивын  хавтасанд хийж ирнэ.

Жич: Материалаа шалгуулаад тэнцсэн тохиолдолд төлбөрөө тушаана.

Дээрх мэргэжлийн жагсаалтанд ороогүй чиглэлүүд элсэлтийн шалгалт өгөх тул шалгалтын товыг 09 сраны 27-нд дахин зараар оруулана.