27 Jan

Үндсэн /Резидент/ болон Төрөлжсөн мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд /ЦУЦЛАГДСАН/

Үндсэн /Резидент/ болон Төрөлжсөн мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд /ЦУЦЛАГДСАН/

Эрүүл Мэндийн Сайдын 2020 оны 19 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төгсөлтийн дараах Үндсэн болон Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд суралцагч эмч нарт “Коронавирус болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчигээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг ЭМЯ, ЭМХТ-өөс 2020 оны 01 сарын 30, 31-ний өдрүүдэд 16:00 цагт АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн суралцагчдад  зохион байгуулж байгаа тул та бүхэн хуваарийн дагуу сургалтанд хамрагдана уу.

Төгсөлтийн дараах сургалтын журмын 5.4.9-д /Нийтийг хамарсан гамшгийн нөхцөл байдал үүсэх, халдварт өвчний цар тахал гарах, онц байдал болон гамшгийн үеийн бэлэн байдал зарлагдсан тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан үед зохих журмын дагуу ажиллах; / заасны дагуу Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд суралцагчид дайчилгаанд хамрагдах болно.