30 Jan

Үндсэн /Резидент/ мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд

Үндсэн /Резидент/ мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд

Эрүүл Мэндийн Сайдын 2020 оны 19 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагч резидент эмч нарт “Коронавирус болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг ЭМЯ, ЭМХТ-өөс 2020 оны 01 сарын 31-ний өдөр 15:40 цагт ЭХЭМҮТ-ийн хурлын зааланд АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн суралцагчдад зохион байгуулж байгаа тул заалны багтаамжаас хамаарч эхний ээлжинд дараах чиглэлээр суралцагч резидент эмч нар ЗААВАЛ хамрагдана уу.

Жич: Бүгд халад, маск, энгэрийн тэмдэгтэйгээ ирнэ үү, МДИ-ээс бүртгэл хийнэ.

  1. Дотрын анагаах судлал
  2. Ерөнхий мэргэшил судлал
  3. Мэдээгүйжүүлэг судлал
  4. Өрхийн анагаах ухаан судлал
  5. Сүрьеэ судлал
  6. Халдварт өвчин судлал
  7. Хүүхэд судлал
  8. Эрчимт эмчилгээ судлал
  9. Эх барих, эмэгтэйчүүд судлал
  10. Яаралтай тусламж судлал

Төгсөлтийн дараах сургалтын журмын 5.4.9-д /Нийтийг хамарсан гамшгийн нөхцөл байдал үүсэх, халдварт өвчний цар тахал гарах, онц байдал болон гамшгийн үеийн бэлэн байдал зарлагдсан тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан үед зохих журмын дагуу ажиллах; / заасны дагуу Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд суралцагчид дайчилгаанд хамрагдах болно.