31 Jan

Үндсэн /Резидент/ болон Төрөлжсөн мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд

Үндсэн /Резидент/ болон Төрөлжсөн мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд

Эрүүл Мэндийн Сайдын 2020 оны 19 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагч резидент эмч нарт “Коронавирус болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг ЭМЯ, ЭМХТ-өөс зохион байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 26-ны өдрийн хуралдаанаар Коронавирусийн халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор их дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 02 хүртэл түр зогсоосонтой холбоотойгоор уг сургалтанд хамрагдаагүй бусад мэргэшлийн БҮХ РЕЗИДЕНТ ЭМЧ НАР, ТӨРӨЛЖСӨН мэргэшлээр суралцагч бүх ЭМЧ НАР цахим сургалтын системд өөрийн бүртгэлээр хандаж Коронавирус болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ нэртэй цахим хичээлийг судална уу. Цахим сургалтын системээр суралцагч бүр уг хичээлийг судалсан эсэх тайлан гаргаж холбогдох газарт мэдэгдэх тул Суралцагч бүр өөр өөрийн эрхээр цахим сургалтын системд хандаж бүгд уг хичээлийг идэвхтэй, анхааралтай сайн судлахыг хүсэж байна.

 

Цахим сургалтын систем: ЭНД ДАРНА уу.

Системд нэвтрэх заавар:

Нэвтрэх нэр хэсэгт суралцагчийн код /Жишээ нь: pti1190132/,

Нууц үг хэсэгт Регистрийн Дугаарын 8 тоо(үсэггүй)-г бичиж нэвтэрнэ.