30 Mar

Резидент эмчийн эрдэм шинжилгээний хурал

Резидент эмчийн эрдэм шинжилгээний хурал


Үндсэн мэргэшлийн /резиденсийн/ сургалтанд суралцагчдын “Судлаач – 18“ эрдэм шинжилгээний хурлыг резидент эмч нарыг эрдэм шинжилгээний ажил хийх арга барилд сургах, судалгаа хийх идэвх санаачилгыг өрнүүлэх, эрдэм судлалын ажлаа хэлэлцүүлэх нийтэд сурталчлан таниулахад дэмжих зорилгоор жил бүр зохион байгуулдаг.

Covid-19 халдварын улмаас 2019-2020 оны хичээлийн жилд “Эрдмийн чуулган-62” салбар хуралдаанууд болохгүй,  харин НЭГДСЭН хуралдаан хийхээр төлөвлөсний дагуу  илтгэлийн хураангуй хүлээн авах боллоо. Илтгэлийн хураангуйг 2020 оны 04 сарын 03-ны дотор хүлээн авна. Хураангуйг Мэргэжил Дээшлүүлэх Институтийн цахим шуудан руу /postgraduate@mnums.edu.mn/ илгээнэ үү. Илгээхдээ удирдагч багшийн имэйл хаягаас илгээнэ.  

  1. Илтгэлийн хураангуйг Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй 500 үгэнд багтаан бичнэ.
  2. Илтгэлийн хураангуй нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
    • Илтгэлийн нэр: Arial шрифтээр, том үсгээр, 12 хэмжээтэй, Bold
    • Судалгааны багийнхны нэр, харьяалагдах албан байгуулга, e-майл хаягийг: Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй, Italic
    • Үндэслэл:
    • Зорилго, зорилт:
    • Материал, арга зүй:
    • Үр дүн:
    • Дүгнэлт:
    • Түлхүүр үг: Судалгааны гарчигт ороогүй 3-5 үг байна.

Жич: 1-5 судлаач эмч хамтран 1 илтгэл бэлдэнэ.

    • Хэвлэлтийн төлбөр: 20 000 төгрөг

Та бүхэн идэвхтэй оролцоно уу

Амжилт хүсье