21 Apr

Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтанд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцагчийн анхааралд

Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтанд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцагчийн анхааралд

Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтанд суралцахаар онлайнаар бүртгүүлсэн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд 2020 оны 04 сарын 21-26 ныг дуустал дараах материалыг бүрдүүлэн enkhtuya@mnums.edu.mn хаягаар илгээнэ үү. Цаасан хэлбэрээр нүхтэй хавтасанд хийж сургалт эхэлсний дараа хурааж авахад бэлэн болгоно.

Бүрдүүлэх материал:

  1. Анкет /ЭНД ДАРЖ татан авна уу/
  2. Дипломын хуулбар
  3. Лицензийн хуулбар
  4. Бүртгэлийн хураамж /15.000/ төлсөн баримт
  5. Үйл ажиллагааны төлбөр /20.800/ төлсөн баримт (Мэргэжил дээшлүүлэх сургалт бол /8.000/)
  6. Сургалтын төлбөр /208.000/ төлсөн баримт  (Мэргэжил дээшлүүлэх сургалт 1 сар бол /80.000/) Төлбөр байгууллагаас төлөгдөх бол Мэйл илгээхдээ энэ тухай бичнэ үү, төлбөрийн нэхэмжлэлийг нэгдсэн байдлаар өгнө. 
  • Сургалтын төлбөр төлөх заавар:

Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн мэргэшлийн сургалтанд суралцагчид төлбөрийн баримт дээр дараах утгыг заавал бичсэн байна.

Сургалтын төлбөр /Курсийн/

        • Регистрийн дугаар,
        • Овог нэр
        • Гүйлгээний код 105,
        • Утасны дугаар

Бүртгэлийн хураамж

        • Регистрийн дугаар,
        • Овог нэр
        • Гүйлгээний код 107,
        • Утасны дугаар

Үйл ажиллагааны хураамж

        • Регистрийн дугаар,
        • Овог нэр
        • Гүйлгээний код 108,
        • Утасны дугаар
    • Банк: Хаан банк
    • Дансны дугаар: 5031813390
    • Хүлээн авагч: АШУҮИСургууль

Сургалтын төлбөр бүрэн төлөөгүй тохиолдолд сургалтанд хамруулах боломжгүйг анхаарна уу. Материал бүрэн тохиолдолд АШУҮИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулж сургалтын хуваарилалтыг хийнэ.

Сургалт эмнэлэг дээр явагдах тул:

  • Иж бүрэн хувцастай байх. /халад, малгай, маск, табочик, гарын алчуур, гар ариутгагч гм/
  • Энгэрийн тэмдэг зүүсэн байх /МДИ-ээс тушаал гарсны дараа олгоно/
  • Суралцагчийн дэвтэртэй байх /МДИ-ээс тушаал гарсны дараа олгоно/
  • 30 хуудастай бичгийн хавтастай байх
  • 3 өнгийн балтай байх
  • Тэмдэглэлийн дэвтэртэй байх

Дээрх хугацаандаа багтаан материалаа яаралтай ирүүлж сургалтанд хамрагдана уу. Лавлах зүйл байвал 91171954 утсаар лавлана уу.

Мэргэжил Дээшлүүлэх Институт