21 Apr

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалт /Материал бүрдүүлэлт/

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд 2020.03.18-2020.04.20 хүртэлх хугацаанд цахимаар бүртгүүлсэн элсэгч нар Мэргэжил Дээшлүүлэх Институтийн postgraduate@mnums.edu.mn майл хаягруу 2020.04.22 өдрөөс 2020.04.26 өдрийн 15:00 цаг хүртэл шаардлагатай материалаа PDF хэлбэрээр нэг файл үүсгэж ирүүлнэ үү.

Жич: Дараах чиглэлүүд дээр бүртгүүлсэн элсэгч нар 2020.04.28-ны өдөр цахимаар элсэлтийн шалгалт өгнө. 

  • Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох
  • Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо
  • Тархины цахилгаан бичлэг /бусад чиглэлүүд элсэлтийн шалгалтгүй учир доорх материалуудыг бүрдүүлэн ирүүлэнэ үү/

Бүрдүүлэх материал:/Доорх  материалуудыг скайн хийж нэгдсэн нэг pdf файл болгон илгээх/

  1. Анкет /Энд дарж татаж  авах/
  2. Суралцуулахыг хүссэн өргөдөл /Зөвхөн гараар бичнэ үү/
  3. Бакалаврын болон резиденсийн диплом, Лицензийн хуулбар
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Бүртгэлийн хураамж -15000₮ төлсөн баримт

Хаан банкны АШУҮИСургуулийн 5031813390 тоот дансанд  тушаана.

Гүйлгээний утга дээр: код 107, регистрийн дугаар, овог нэр, утасны дугаарыг заавал бичнэ.

Ирүүлсэн материалыг шалган шаардлага хангасан элсэгчдийн нэрсийг 2020.04.28-ны өдөр вэб-д мэдээлсний дараа тухайн элсэгчид сургалтын төлбөрийг бүрэн төлж сургалтанд хамрагдана.

Монгол Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг үндэслэн COVID-19 халдварт өвчний тархалт намжсаны дараа дээрх материалыг эх хувиар нь, 3х4 хэмжээтэй 3цээж зургийн хамт авах болно.