05 May

Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалт | Төгсөлтийн шалгалтын заавар

“Cov-19” халдварын улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой 2019-2020 оны хичээлийн жилд Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалтанд суралцагчдын төгсөлтийн шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулна.

Шалгалт 2020 оны 05 сарын 09-ний өдрийн 10:00 – 13:00 цагт явагдана. Шалгалт онол болон дадлага гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Онолын шалгалт 10:00 цагаас эхлэх бөгөөд мэдлэг шалгах 100 сорилоор авна. Дадлага шалгалт 11:30 цагт эхлэх бөгөөд эмнэлзүйн тохиолдолын өгөгдсөн гүйцэтгэх даалгаварыг нөхөж бичих хэлбэрээр авна.

05 сарын 07-ны дотор Шалгалт өгөх зааврын/доорх/ дагуу цахим сургалтын системд нэвтэрч өөрсдийн бүртгэлийг нягталж бэлтгэл хангана уу. Асуух зүйл гарвал шалгалт эхлэхээс өмнө 05 сарын 08-ны дотор 11-321194 утсаар холбогдоно уу.

Шалгалт өгөх заавартай сайтар танилцан шалгалтаа өгнө үү.

Жич: Та зөвхөн суурин болон зөөврийн компьютер ашиглан/утсаар хандах боломжгүй/ байгаа газраасаа шалгалтаа өгөх боломжтой. Шалгалт 10:00 цагт эхлэх тул 09:30 цагт цахим сургалтын системд нэвтрэн бэлтгэл байдлыг хангасан байхыг анхаарна уу.

Цахим сургалтын систем ШАЛГАЛТ заавар