Резидент эмчийн эрдэм шинжилгээний хурал | Хугацааг сунгав

Резидент эмчийн эрдэм шинжилгээний хурал | Хугацааг сунгав
May 11, 2020 No Comments Мэдээ,Резиденсийн сургалтын МЭДЭЭ Tumennast

Эрдэм шинжилгээний хуралд хураангуй хүлээн авах хугацааг 05 сарын 30 хүртэл сунгав


Үндсэн мэргэшлийн /резиденсийн/ сургалтанд суралцагчдын “Судлаач – 18“ эрдэм шинжилгээний хурлыг резидент эмч нарыг эрдэм шинжилгээний ажил хийх арга барилд сургах, судалгаа хийх идэвх санаачилгыг өрнүүлэх, эрдэм судлалын ажлаа хэлэлцүүлэх нийтэд сурталчлан таниулахад дэмжих зорилгоор жил бүр зохион байгуулдаг.

Covid-19 халдварын улмаас 2019-2020 оны хичээлийн жилийн “Судлаач-18” эрдэм шинжилгээний хуралд илтгэл хүлээн авах хугацааг 05 сарын 30-ны өдөр хүрэл сунгав. Илтгэлийн хураангуйг 2020 оны 05 сарын 30-ны дотор Мэргэжил Дээшлүүлэх Институтийн цахим шуудан руу /postgraduate@mnums.edu.mn/ илгээнэ үү. Илгээхдээ удирдагч багшийн имэйл хаягаас илгээнэ.  

  1. Илтгэлийн хураангуйг Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй 500 үгэнд багтаан бичнэ.
  2. Илтгэлийн хураангуй нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
    • Илтгэлийн нэр: Arial шрифтээр, том үсгээр, 12 хэмжээтэй, Bold
    • Судалгааны багийнхны нэр, харьяалагдах албан байгуулга, e-майл хаягийг: Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй, Italic
    • Үндэслэл:
    • Зорилго, зорилт:
    • Материал, арга зүй:
    • Үр дүн:
    • Дүгнэлт:
    • Түлхүүр үг: Судалгааны гарчигт ороогүй 3-5 үг байна.

Жич: 1-5 судлаач эмч хамтран 1 илтгэл бэлдэнэ.

 

Та бүхэн идэвхтэй оролцоно уу

Амжилт хүсье

 

Нийтэлсэн

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *