14 Feb

Резидент эмчийн эрдэм шинжилгээний хурал | Судлаач XX

Резидент эмчийн эрдэм шинжилгээний хурал | Судлаач XX


“Судлаач” эрдэм шинжилгээний хурлыг Үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарыг эрдэм шинжилгээний ажил хийх арга барилд сургах, судалгаа хийх идэвх санаачлагыг өрнүүлэх, эрдэм судлалын ажлаа хэлэлцүүлэх, нийтэд сурталчлан таниулахад дэмжих зорилгоор жил бүр зохион байгуулдаг.

2021-2022 оны хичээлийн жилд зохион байгуулагдах “Судлаач-XX” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийг 03 сарын 15-ны өдөр хүрэлт хүлээн авна. Илтгэлийг 2022 оны 03 сарын 15-ны дотор Мэргэжил Дээшлүүлэх Институтийн цахим шуудан руу (postgraduate@mnums.edu.mn) илгээнэ үү. Илгээхдээ удирдагч багшийн имэйл хаягаас илгээнэ.  

  1. Илтгэлийг Arial шрифтээр, мөн хоорондын зай single, 11 үсгийн хэмжээтэй  500 үгэнд багтаан бичнэ.
  2. Илтгэл нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
    • Илтгэлийн нэр: Arial шрифтээр, том үсгээр, 12 хэмжээтэй, Bold
    • Судалгааны багийнхны нэр, харьяалагдах тэнхим, e-майл хаягийг: Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй, Italic
    • Үндэслэл:
    • Зорилго, зорилт:
    • Материал, арга зүй:
    • Үр дүн:
    • Дүгнэлт:
    • Түлхүүр үг: Судалгааны гарчигт ороогүй 3-5 үг байна.

Жич:

  • 1-5 судлаач эмч хамтран 1 илтгэл бэлдэнэ.
  • Төгсөх дамжааны суралцагчид төгсөхөөс өмнө уг хуралд заавал оролцсон байх ёстой.

 

Та бүхэн идэвхтэй оролцоно уу

Амжилт хүсье