Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон Мэргэжил дээшлүүлэх сургалтанд бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд
Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон Мэргэжил дээшлүүлэх сургалтанд бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд
Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон Мэргэжил дээшлүүлэх сургалтын дараах мэргэшлийн чиглэлүүдээр элсэлтийн шалгалт авах бөгөөд шалгалтыг 2022 оны 03 сарын 14-ний өдөр 11:00 цагт онлайн хэлбэрээр зохион байгуулна.
Онлайнаар шалгалтыг өгөхдөө:
Бүртгэлийн хураамж болох 15000 төгрөгийг 2022 оны 03 сарын 13-ны 14:00 цагт багтаан төлсөн тохиолдолд Онлайн шалгалтын системийн эрх нээгдэнэ.
- Хураамж төлөх:
- Банк: Хаан банк
- Дансны дугаар: 5031882309
- Хүлээн авагч: АШУҮИСургууль
- Бүртгэлийн хураамж: 15000 төгрөг
- Гүйлгээний утга: Регистрийн дугаар, овог нэр (Жишээ нь: ДА90010203, Д.Амармөнх)
(Шалгалт авах ЦАХИМ СУРГАЛТЫН СИСТЕМ(http://elearning.mnums.edu.mn) 2022 оны 03 сарын 14-ний өдөр нээгдэхийг анхаарна уу)
Элсэлтийн шалгалт авах мэргэшлийн чиглэлүүд: (Доорх жагсаалтад ороогүй мэргэшлийн чиглэлүүд шалгалт авахгүй)
Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалтууд:
-
- Анагаахын молекул биологи судлал
- Хоол боловсруулах тогтолцоо судлал
- Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт
- Цээжний мэс засал судлал
- Чих хамар хоолойн мэс засал судлал
- Эм зүйн албаны зохион байгуулалт, менежмент
- Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдэл судлал
- Эмэгтэйчүүдийн аарцгийн хөндий судлал, нөхөн сэргээх мэс засал
- Эмнэл зүйн эм зүй
Мэргэжил Дээшлүүлэх сургалтууд:
-
- Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо
- Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох
Онлайн шалгалт өгөх заавартай урьдчилан танилцана уу.
Шалгалт өгөх элсэгчдэд цахим сургалтын системийн эрх үүсгэж бэлтгэсэн байх бөгөөд зөвхөн зааврын дагуу нэвтрэн шалгалтаа өгөхийг анхаарна уу.
Цахим сургалтын систем заавар ШАЛГАЛТ-НУУЦ ҮГ СОЛИХ 2021namar
Бусад мэргэшлийн чиглэлээр бүртгүүлсэн элсэгчид ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХГҮЙ бөгөөд 2022 оны 03 сарын 16, 17, 18 –ны өдрүүдэд дараах материалыг бүрдүүлэн АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институтэд (322 тоот) авчирч өгнө.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Анкет / татах /
- Суралцахыг хүссэн өргөдөл
- Бакалаврын диплом, лицензийг нотариатаар баталгаажуулах (эх хувийг авчирж шалгуулах тохиолдолд нотариатаар баталгаажуулах шаардлагагүй.)
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Зураг 2 хувь /анкетнаас тусдаа/
- Материалыг нүхтэй архивын хавтсанд хийж ирнэ.
Жич: Материалаа шалгуулаад тэнцсэн тохиолдолд сургалтын төлбөр болон бүртгэлийн хураамжийг төлнө.