Төгсөлтийн дараах ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН/ резиденсийн/ сургалтын 2, 3 дугаар дамжааны резидент эмч нарын тайлан хамгаалалт
Төгсөлтийн дараах ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН/ резиденсийн/ сургалтын 2, 3 дугаар дамжааны резидент эмч нарын тайлан хамгаалалт
2021-2022 оны хичээлийн жилд ТӨГСӨХ дамжаанд суралцагч резидент эмч нарын тайлан хамгаалалт 2022 оны 09 дугаар сарын 2- ноос 5-ны хооронд АШУҮИС-ийн төв байр Мэргэжил дээшлүүлэх институтийн 322 тоот өрөөнд болно.
Тайлан хамгаалахад бүрдүүлэх материал:
- Суралцагчийн дэвтэр
- Эмнэлзүйн тойролт бүрийн төгсгөлд зохицуулагч багш хянасан гарын үсгийг зуруулж хяналт хийлгүүлсэн байна.
- Тайлан хамгаалалтанд орохыг зөвшөөрсөн хэсэгт зохицуулагч багш гарын үсэг зурсан байх,
- Эмнэлзүйн тойролтын гүйцэтгэл нь хугацаа, эмч-багшийн гарын үсэг, он сараар баталгаажсан байна
- Тайлан
- Суралцагчийн дэвтрийн “Эмнэлзүйн тойролтын хугацаанд тасаг/ амбулаторт хийж гүйцэтгэсэн ажлын тайлан” хэсэгт тайланг бичнэ.
/тайланд аль эмнэлэгт, ямар тойролтыг хэн багшийн удирдлага дор хийсэн, эмнэлзүйн тойролт бүрийн үед ямар суралцагчийн дэвтэрний гардан үйлдлийн жагсаалтаас хийсэн хийх боломжгүй гардан үйлдлийг дурьдана./
- МДИ-ийн захирлаар батлуулсан эмнэлзүйн тойролтын хуваарь
- Суралцагчийн дэвтэр хөтлөх заавартай танилцаж дэвтэрээ хөтөлсөн байна
ЖИЧ: ТӨЛБӨР ТӨЛӨӨГҮЙ РЕЗИДЕНТ ЭМЧ НАР ТАЙЛАН ХАМГААЛАЛТАНД ОРОХГҮЙ БОЛОХЫГ МЭДЭГДЬЕ.
ТАЙЛАН ХАМГААЛАХ ХУВААРЬ
| Мэргэжлийн чиглэл | Тайлан хамгаалах өдөр | Цаг | |
| 1. | Гэмтэл согог засал судлал | 2022.9.2 | 14.00 |
| 2. | Сэргээн засал судлал | 2022.9.2 | 15.00 |
| 3. | Хавдар судлал | 2022.9.2 | 14.00 |
| 4. | Хүүхэд судлал | 2022.9.2 | 15.00 |
| 5. | Чих, хамар, хоолой судлал | 2022.9.2 | 16.00 |
| 6. | Нүд судлал | 2022.9.2 | 16.00 |
| 7. | Анатомийн эмгэг судлал | 2022.9.2 | 16.00 |
| 8. | Дүрс оношилгоо судлал | 2022.9.2 | 10.00 |
| 9. | Сэтгэц судлал | 2022.9.2 | 9.00 |
| 10. | Дотрын анагаах судлал | 2022.9.5 | 14.00 |
| 11. | Нүүр амны гажиг засал судлал | 2022.9.5 | 11.00 |
| 12. | Өрхийн анагаах ухаан судлал | 2022.9.5 | 16.00 |
| 13. | Сүрьеэ судлал | 2022.9.5 | 9.00 |
| 14. | Халдварт өвчин судлал | 2022.9.5 | 9.00 |
| 15. | Эх барих, эмэгтэйчүүд судлал | 2022.9.5 | 9.00 |
| 16. | Ерөнхий мэргэшил судлал | 2022.9.5 | 9.00 |
Суралцагчийн дэвтэр гараагүй тохиолдолд цаасан тайлан бичиж багшийн гарын үсгээр баталгаажуулан тайлан хамгаалалтанд орно уу
Тайлан хамгаалалтанд хуваарьт цагаа баримтлан ирнэ үү


