Үндсэн мэргэшлийн сургалт | Төгсөлтийн онолын шалгалт (элсэлтийн шалгалт биш болно)
Үндсэн мэргэшлийн сургалтын Төгсөлтийн онолын шалгалт
(элсэлтийн шалгалт биш болно)
2019-2022 оны хичээлийн жилд дараах мэргэшлээр суралцан төгсөгчдийн төгсөлтийн онолын шалгалтын хуваарь. Төгсөлтийн шалгалтыг АШУҮИС (Төв сургууль) дээр цахим хэлбэрээр дараах хуваарийн дагуу зохион байгуулна.
Шалгалт эхлэх цагаас 20 минутын өмнө хуваарилсан ангид ирж бэлтгэл хангасан байна уу.
Шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх, суралцагчийн дэвтэр(logbook)-ээ авч ирнэ.
- Онолын шалгалтыг цахим хэлбэрээр дараах хуваарийн дагуу олон хувилбарт 100 сорилоор авна.
- Туршилт шалгалт (претест)-ийг 2022 оны 09 сарын 08-ны өдөр АШУҮИС-ийн цахим сургалтын системээр ( http://elearning.mnums.edu.mn ) (гэрээсээ, сургууль эмнэлгээс, байгаа газраасаа гэх мэт) хийж үзсэн байх хэрэгтэй. Тухайн туршилт шалгалтын асуултууд нь бодит бус асуултууд байхыг анхаарна уу.
- Шалгалтын системд нэвтрэх заавар:
- Компьютер ашиглан шалгалтыг өгнө.
- http://elearning.mnums.edu.mn/ хаягаар хандана.
- Нэвтрэх нэр: Суралцагчийн код /ж-нь: PTI1190123/
- Нууц үг: Регистрийн дугаарын тоо /ж-нь: 92102107/(хэрвээ суралцагч өөрөө өмнө нь нэвтрэх нууц үгээ сольсон бол тухайн нууц үгээр нэвтрэх)
Төгсөлтийн онолын шалгалтын 2022 оны 09 сарын 09-ний өдрийн хуваарь
Чиглэл | Цаг | Анги |
Нүүр амны гажиг засал судлал | 10:00 | 311 |
Өрхийн анагаах ухаан судлал | 10:00 | 411 |
Сэтгэц судлал | 10:00 | 411 |
Сүрьеэ судлал | 10:00 | 406 |
Сэргээн засал эмчилгээ судлал | 10:00 | 406 |
Хавдар судлал | 10:00 | 406 |
Халдварт өвчин судлал | 10:00 | 406 |
Хүүхэд судлал | 12:00 | 311 |
Чих, хамар, хоолой судлал | 12:00 | 311 |
Эмнэлзүйн эмгэг судлал | 12:00 | 311 |
Анатомийн эмгэг судлал | 12:00 | 311 |
Нүд судлал | 12:00 | 411 |
Эх барих, эмэгтэйчүүд судлал | 12:00 | 406 |
Гэмтэл согог судлал | 12:00 | 406 |
Дотрын анагаах судлал | 14:00 | 311, 411, 406 |