21 Sep

Төгсөлтийн дараах ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН/ резиденсийн/ сургалтын  2  дугаар дамжааны резидент эмч нарын тайлан хамгаалалт

Төгсөлтийн дараах ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН/ резиденсийн/ сургалтын  2  дугаар дамжааны резидент эмч нарын тайлан хамгаалалт

 2020-2022 оны хичээлийн жилд (10 дугаар сард ) ТӨГСӨХ резидент эмч нарын  тайлан хамгаалалт 2022 оны 09 дүгээр сарын 27- ноос 30-ны хооронд АШУҮИС-ийн төв байр  Мэргэжил дээшлүүлэх институтийн 322 тоот өрөөнд болно.

Тайлан хамгаалахад бүрдүүлэх материал:

  1. Суралцагчийн дэвтэр
  • Эмнэлзүйн тойролт бүрийн төгсгөлд зохицуулагч багш хянасан гарын үсгийг зуруулж хяналт хийлгүүлсэн байна.
  • Тайлан хамгаалалтанд орохыг зөвшөөрсөн хэсэгт зохицуулагч багш гарын үсэг зурсан байх,
  • Эмнэлзүйн тойролтын гүйцэтгэл нь хугацаа, эмч-багшийн гарын үсэг, он сараар баталгаажсан байна
  1. Тайлан
  • Суралцагчийн дэвтрийн “Эмнэлзүйн тойролтын хугацаанд тасаг/ амбулаторт хийж гүйцэтгэсэн ажлын тайлан” хэсэгт тайланг бичнэ.

/тайланд аль эмнэлэгт, ямар тойролтыг хэн багшийн удирдлага дор хийсэн, эмнэлзүйн тойролт бүрийн үед ямар суралцагчийн дэвтэрний гардан үйлдлийн жагсаалтаас хийсэн хийх боломжгүй гардан үйлдлийг дурьдана./

  • МДИ-ийн захирлаар батлуулсан эмнэлзүйн тойролтын хуваарь
  • Эрдэм шинжилгээний ажил хийсэн байх/ хэвлэгдсэн сэтгүүл авчрах/
  • Суралцагчийн дэвтэр хөтлөх заавартай танилцаж дэвтэрээ хөтөлсөн байна

ЖИЧ: ТӨЛБӨР ТӨЛӨӨГҮЙ РЕЗИДЕНТ ЭМЧ НАР ТАЙЛАН ХАМГААЛАЛТАНД ОРОХГҮЙ БОЛОХЫГ МЭДЭГДЬЕ.

 

ТАЙЛАН ХАМГААЛАХ ХУВААРЬ

Мэргэжлийн чиглэл Тайлан хамгаалах өдөр Цаг
1. Нүүр амны мэс засал судлал 2022.9.28 14.00
2. Нүүр амны согог засал судлал 2022.9.28 16.00
3. Хүүхдийн нүүр ам судлал 2022.9.28 9.00
4. Шүдний ерөнхий эмчилгээ судлал 2022.9.28 9.00
5. Зүү эмчилгээ судлал 2022.9.28 16.30
6. Монголын уламжлалт анагаах ухаан судлал 2022.9.28 16.30
7. Дүрс оношилгоо судлал 2022.9.29 16.00
8. Мэдрэл судлал 2022.9.29 9.00
9. Мэдээгүйжүүлэг судлал 2022.9.29 15.00
10. Мэс засал судлал 2022.9.27 16.00
11. Эрчимт эмчилгээ судлал 2022.9.27 14.00
12. Яаралтай тусламж судлал 2022.9.27 14.00
13. Арьс судлал 2022.9.27 15.00

Суралцагчийн дэвтэр гараагүй тохиолдолд цаасан тайлан бичиж багшийн гарын үсгээр баталгаажуулан тайлан хамгаалалтанд орно уу

 Тайлан хамгаалалтанд хуваарьт цагаа баримтлан ирнэ үү