23 Sep

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ӨРӨӨНИЙ ХУВААРЬ

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ӨРӨӨНИЙ ХУВААРЬ

Элсэлтийн шалгалтыг 2022 оны 09 дүгээр сарын 24-25 өдрүүдэд АШУҮИС-ийн (УНТЭ-ийн эсрэг талын төв байр) танхимд зохион байгуулна. 

Шалгуулагч нь шалгалт өгөхдөө:

  1. Батлагдсан хуваарийн дагуу бүртгүүлэгчид шалгалтын өрөөнд 07.30, 9.30, 11.30, 14.00, 16.00 /зарласан/ цагт цугларсан байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчдыг шалгалтанд оруулахгүй.
  2. Шалгуулагч иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай (е-Мongolia лавлагаа, гадаад пасспорт) ирэх бөгөөд ямар нэгэн зөрчилтэй шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
  3. Шалгуулагч зохион байгуулагчдын хуваарилсан суудалд сууна.
  4. Шалгалтын комисс шалгалтын дэгийг танилцуулж сорил хариулах заавар, бөглөх аргачлалыг танилцуулна.
  5. Шалгуулагчид биедээ ямар нэгэн эд зүйл, гар утас, цүнх болон бусад зүйлийг авч орохыг хориглоно.
  6. Шалгалтын явцад ярих, бусдаас дэмжлэг авахыг оролдох, тусгай бэлтгэсэн зүйл, ном, дэвтэр хуулахыг завдсан тохиолдолд шалгалтын журам зөрчсөнд тооцож шалгалтаас гаргана.
  7. Шалгалтын эхэлснээс хойш шалгалтын өрөөнөөс гарсан шалгуулагчийг буцааж оруулахгүй. Биеийн байдлаас болон хүндэтгэх шалтгаанаар шалгалтаас гарсан шалгуулагчийг гарах хүртлээ хийсэн шалгалтын материалыг шалгаж дүгнэнэ.
  8. Асуулт асуух тохиолдолд зөвхөн гараа өргөж шалгалтын комиссын гишүүнд мэдэгдэнэ.
  9. Цагаасаа өмнө дууссан шалгуулагч дуусгаад гарч болно.
  10. Элсэлтийн жагсаалтыг шалгалт авсан өдрөө танилцуулна.
  11. Шалгалттай холбоотой санал, хүсэлт асуудлыг тухайн шалгалт авсан өдөр шийдвэрлэнэ.
  12. Шалгалтын дэгийг шалгалт эхлэхээс өмнө шалгуулагч уншиж танилцсан байхаар цахимд байршуулна.
  13. Шалгалтыг цахим төхөөрөмж ашиглан өгнө.
  14. Шалгалт өгөх компьютерын болон интернэтийн хэвийн ажиллагааг шалгаж  ажиллахгүй эсвэл ямар нэг асуудалтай байвал шалгалтын комисст мэдэгдэнэ.
  15. http://elearning.mnums.edu.mn хаяг руу хандаж урьдчилсан шалгалтыг (претест) зарлагдсан хугацаанд хийж үзсэн байна. Мөн цахим системд нэвтрэх (автоматаар олгогдсон) нууц үгийг зааврын дагуу өөрчилсөн байна. Системд нэвтрэх нууц үгийг бусдад тараахгүй, мартахгүй байх хариуцлагыг шалгуулагч өөрөө хариуцна.
  16. Шалгалт өгөх, сорилд хариулах зааварчилгаатай урьдчилан сайтар танилцсан байх.
  17. Шалгалт эхлэхээс 5-аас доошгүй минутын өмнө цахим сургалтын системд (http://elearning.mnums.edu.mn )-д хандан өөрийн бүртгэлийн дагуу нэвтэрсэн байх.
  18. Шалгалтын үеэр бусдаас хуулах, бусадтай хамтран хийхийг хориглоно.
  19. Шалгалтын дэг зөрчсөн шалгуулагчийн шалгалтын үнэлгээг хүчингүйд тооцно.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ  ӨРӨӨНИЙ ХУВААРЬ (2022.09.24,25-ны ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА.)

09 сарын 24-ний өдрийн шалгалтын хуваарь харах ЭНД ДАРНА уу.

09 сарын 25-ны өдрийн шалгалтын хуваарь харах ЭНД ДАРНА уу.