23 Sep

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛ

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛ

Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтын бэлтгэл ханган, элсэгчдийг цахим систем ашиглах дадал олгох зорилгоо урьдчилсан шалгалтыг  зохион байгуулж байна.

Энэхүү УРЬДЧИЛСАН ШАЛГАЛТ НЬ ХИЙСВЭР АСУУЛТТАЙ БАЙХ БӨГӨӨД ЗӨВХӨН ЦАХИМ СИСТЕМД ХЭРХЭН НЭВТРЭХ, ШАЛГАЛТЫН ХАРИУЛТАА ХЭРХЭН СОНГОХ, ШАЛГАЛТАА ХЭРХЭН ДУУСГАХ ЗЭРЭГ ҮЙЛДЛҮҮДИЙГ ШАЛГУУЛАГЧ ХИЙЖ ҮЗЭН ДАДЛАГА ХИЙХ ЗОРИЛГОТОЙ БОЛНО. Урьдчилсан шалгалтыг http://elearning.mnums.edu.mn хаягаар онлайнаар хандан байгаа газраасаа буюу гэрээсээ  (Элсэлтийн шалгалтыг танхимд авахыг анхаарна уу) АШУҮИС-ийн цахим сургалтын системээр өгнө. Цахим сургалтын системд нэвтрэх заавар, нэвтрэх нууц үгийг солих, шалгалт өгөх заавартай сайтар танилцана уу.

Шалгуулагч нь шалгалт өгөхдөө:

  1. Автоматаар олгогдсон Нэвтрэх нэр нь шалгуулагчийн бүртгүүлсэн утасны дугаар байна, нууц үг нь регистрийн дугаарын 8 ТОО (үсэггүй) байна.
  2. Шалгалт өгөх, сорилд хариулах зааварчилгаатай урьдчилан сайтар танилцсан байх.
  3. Шалгалтын дэг зөрчсөн шалгуулагчийн шалгалтын үнэлгээг хүчингүйд тооцно.
  4. Цахим системд холбогдсоны дараа дэлгэцийн баруун дээд буланд байрлах өөрийн овог, нэрийг үнэн зөв эсэхийг шалгах.
  5. Хичээлийн тойм хэсгийн “ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ҮНДСЭН – МЭРГЭШЛИЙН СУРГАЛТ” дээр дарна.
  6. “ШАЛГАЛТ ӨГӨХ” дээр дарсны дараа “ШАЛГАЛТ ЭХЛҮҮЛЭХ”-г дарж шалгалтыг эхлүүлнэ.
  7. Шалгалт нь 100 сорилтой байна. Урьдчилсан шалгалтын хувьд 16 асуулттай байна.
  8. Нэг хуудсанд 5-10 сорил байх бөгөөд хуудаснаас хуудсанд шилжихэд дэлгэцийн доор байх “Дараагийнх” болон “Өмнөх” гэсэн товч дээр даран шилжинэ. Эсвэл баруун дээд буланд байрлах хариулах сорилын дугаар дээр дарж шилжих боломжтой.
  9. Аливаа нэг сорилыг дахин хянах, өөртөө анхааруулах тохиолдолд тухайн сорилын дугаарын доор байх “Асуултыг тэмдэглэх” дээр дарж тэмдэглэх боломжтой.
  10. Шалгалтыг дуусгах болон шалгалтын хугацаа дуусахаас өмнө бөглөсөн хариултаа өөрчлөн засварлах боломжтой. 
  11. Шалгалтыг дуусгахдаа сүүлийн хуудасны доор байрлах “ХАРИУЛЖ ДУУСЛАА” товч дээр дарна.
  12. Сорилыг гүйцэд бөглөсөн эсэхээ хянана. Хэрэв сорилыг дутуу бөглөсөн байвал “Хариулах хэсэг руу буцах”, гүйцэд бөглөсөн бол “Дуусгах” дээр дарна.
  13. Шалгалтыг дуусгасан тохиолдолд дахин сорилуудыг бөглөх, хариултаа өөрчлөх боломжгүйг анхаарна уу. Жич: Шалгалтыг дуусгахын тулд цахим систем дуусгахдаа итгэлтэй байгаа эсэхийг асууж баталгаажуулалт хийдэг тул санамсаргүй дуусгах товч дарсан гэсэн гомдол саналыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу.

 

ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОН СИСТЕМД НЭВТРЭХ ЗААВАР

Цахим сургалтын систем заавар ШАЛГАЛТ-НУУЦ ҮГ СОЛИХ 2021namar

УРЬДЧИЛСАН (ПРЕТЕСТ) ШАЛГАЛТЫГ 2022 ОНЫ 09 САРЫН 23-НЫ ӨДӨР 12:00 ЦАГААС 19:00 ЦАГТ БАГТААН ЗААВРЫН ДАГУУ ӨГНӨ.