01 Mar

Резидент эмчийн эрдэм шинжилгээний хурал | Судлаач XXI

Резидент эмчийн эрдэм шинжилгээний хурал | Судлаач XXI


“Судлаач” эрдэм шинжилгээний хурлыг Үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарыг эрдэм шинжилгээний ажил хийх арга барилд сургах, судалгаа хийх идэвх санаачилгыг өрнүүлэх, эрдэм судлалын ажлаа хэлэлцүүлэх, нийтэд сурталчлан таниулахад дэмжих зорилгоор жил бүр зохион байгуулдаг.

2022-2023 оны хичээлийн жилд зохион байгуулагдах “Судлаач-XXI” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийг 04 сарын 01-ний өдөр хүрэлт хүлээн авна. Илтгэлийг 2023 оны 04 сарын 01-ний дотор Мэргэжил Дээшлүүлэх Институтийн цахим шуудан руу (postgraduate@mnums.edu.mn) илгээнэ үү. Илгээхдээ удирдагч багшийн имэйл хаягаас илгээнэ.  

  1. Илтгэлийг Arial шрифтээр, мөн хоорондын зай single, 11 үсгийн хэмжээтэй  500 үгэнд багтаан бичнэ.
  2. Илтгэл нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
    • Илтгэлийн нэр: Arial шрифтээр, том үсгээр, 12 хэмжээтэй, Bold
    • Судалгааны багийнхны нэр, харьяалагдах тэнхим, e-майл хаягийг: Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй, Italic
    • Үндэслэл:
    • Зорилго, зорилт:
    • Материал, арга зүй:
    • Үр дүн:
    • Дүгнэлт:
    • Түлхүүр үг: Судалгааны гарчигт ороогүй 3-5 үг байна.

Жич:

  • 1-5 судлаач эмч хамтран 1 илтгэл бэлдэнэ.
  • Эмнэлзүйн тохиолдол байж болно.
  • Төгсөх дамжааны суралцагчид төгсөхөөс өмнө уг хуралд заавал оролцсон байх ёстойг анхаарна уу.
  • Судлаач эрдэм шинжилгээний хурлын өмнөх жилүүдийн материалтай танилцах бол ЭНД ДАРНА уу.

Та бүхэн идэвхтэй оролцоно уу

Амжилт хүсье