Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон Мэргэжил дээшлүүлэх сургалтанд бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд
Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон Мэргэжил дээшлүүлэх сургалтад бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд
Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон Мэргэжил дээшлүүлэх сургалтын дараах мэргэшлийн чиглэлүүдээр элсэлтийн шалгалт авах бөгөөд шалгалтыг 2023 оны 03 сарын 10-ны өдөр 11:00 цагт онлайн хэлбэрээр зохион байгуулна. (Шалгалт авах ЦАХИМ СУРГАЛТЫН СИСТЕМ 2023 оны 03 сарын 10-ны өдөр нээгдэхийг анхаарна уу)
Элсэлтийн шалгалт авах мэргэшлийн чиглэлүүд: (Доорх жагсаалтад ороогүй мэргэшлийн чиглэлүүд шалгалт авахгүй)
Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалтууд:
- Анагаахын молекул биологи судлал
- Хоол боловсруулах тогтолцоо судлал
Мэргэжил дээшлүүлэх сургалтууд:
- Тархины судасны хэт авиан оношилгоо
- Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
- Хоол боловсруулах замын дуран оношилгоо
- Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо
Онлайн шалгалт өгөх заавартай урьдчилан танилцана уу.
Шалгалт өгөх элсэгчдэд цахим сургалтын системийн эрх үүсгэж бэлтгэсэн байгаа бөгөөд зөвхөн зааврын дагуу нэвтрэн шалгалтаа өгөхийг анхаарна уу.
Шалгалт авах цахим сургалтын систем: http://elearning.mnums.edu.mn/
Шалгалт авах цахим сургалтын системд элсэгч шинэ бүртгэл үүсгэхгүй болохыг анхаарна уу!!!
Зааврын дагуу үүсгэсэн байгаа эрхээр нэвтэрч шалгалтаа өгнө үү
Онлайн шалгалт өгөх заавартай урьдчилан танилцана уу.
↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓
Цахим сургалтын систем заавар ШАЛГАЛТ-НУУЦ ҮГ СОЛИХ 2021namar
Бусад мэргэшлийн чиглэлээр бүртгүүлсэн элсэгчид ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХГҮЙ бөгөөд бүртгүүлсэн материалыг Мэргэжил Дээшлүүлэх Институтээс шалган баталгаажуулалт хийсний дараа төлбөрийн нэхэмжлэл 2023 оны 03 сарын 13-ны өдөр үүсгэх бөгөөд http://mdi.mnums.edu.mn хаягаар хандан (бүртгүүлсэн нэвтрэх нэр нууц үгээрээ нэвтрэх) сургалтын төлбөрийг төлнө(бүртгэлийн хураамж төлсөн аргаар Хаан банкны картаар eCommerce ашиглан төлөх). Сургалтын төлбөрийг зааврын дагуу төлж БАТЛАМЖ-ийг хэвлэн авч 2023 оны 03 сарын 15-ны өдрийн дотор сургалт удирдах багшид өгснөөр сургалт эхэлнэ (зохицуулагч багшийн нэр, утасны дугаар батламж хуудсанд хэвлэгдэнэ).
Жич: Бүртгүүлсэн элсэгчдийн материал нь шаардлага хангахгүй, дутуу, буруу бүртгүүлсэн тохиолдолд элсэх боломжгүй тул дутуу бүртгүүлсэн материалаа гүйцээж оруулна уу. http://mdi.mnums.edu.mn хаягаар хандан өөрийн бүртгүүлсэн утасны дугаар, нууц үгийг ашиглан нэвтэрч мэдээллийг гүйцээж оруулна уу. Эмнэлзүйн чиглэлийн бүх сургалтууд Лицензийн мэдээлэл, хуулбарын файл хавсаргах ёстойг анхаарна уу.