21 Apr

“Судлаач XXI”  Эрдэм шинжилгээний хурал

“Судлаач XXI”  Эрдэм шинжилгээний хурал

“Судлаач” эрдэм шинжилгээний хурлыг төгсөлтийн дараах сургалтанд суралцаж буй суралцагч судлаач  эмч, эмнэлгийн  мэргэжилтнүүдийн эмнэлзүйн судалгааны үр дүнг танилцуулах, нотолгоонд суурилсан үр дүнтэй сургалтын үйл ажиллагаа, чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, эмнэлэг сургууль, эрдэм шинжилгээний болон эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг.

2022-2023 оны хичээлийн жилд зохион байгуулагдах “Судлаач-XXI” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийг 04 сарын 26-ний өдөр 08:30 цагаас АШУҮИС-ийн 111 тоот танхимд зохион байгуулна.

Нийт суралцагч та бүхэн идэвхтэй оролцоно уу?

ХУРАЛДААНЫ ХӨТӨЛБӨР

Нээлт
09:00-09:10 Н.Хүрэлбаатар, Анагаах ухааны доктор, профессор

АШУҮИС-ийн захирал

Зочин илтгэл
09:10-09:40 Д.Цэрэндавга, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор

Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газрын дарга

Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх нь

Хурлын дарга:

Т.Баясгалан, Анагаах ухааны доктор, дэд профессор, Мэргэжил дээшлүүлэх институтийн захирал

С.Чимэдцэрэн  АУ-ны доктор, дэд профессор, Эмнэл зүйн эмгэг судлалын зохицуулагч багш

Шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулах
 

 

 

 

 

 

 

 

09:40-10:30

 (илтгэл 8 минут)

 

 

 

М.Чулуунчимэг, Б.Оюунтөгс

Чихрийн шижин хэв шинж 2-той үйлчлүүлэгчдийн өөх тосны солилцооны алдагдлыг судалсан үр дүн

М.Ойров, Г.Намуун

Титэм судсан дотуурх эмчилгээ хийлгэсний дараах хөдөлгөөн засал эмчилгээний үр дүн

Э.Намуун, Г.Баясгалан

Халууралтын таталтын үеийн тархины цахилгаан бичлэг (ЭЭГ)-ийн хэрэглээ болон түүний ач холбогдол

Б.Анар, Б.Од

Нүүр амны гажиг заслын авагддаггүй зэмсэг эмчилгээний хугацааг шүд, эрүү нүүрний гажгийн байдалтай харьцуулан судлах нь

Х.Дөлгөөнмөрөн, Н.Пүрэвжав

Костены хам шинжийн эмгэг, шүдний согог, шүдний эгнээний деформацийн хамаарал түүнийг оношлох, эмчлэх арга зам

10:30-11:00 Асуулт, хариулт
 

 

 

 

 

 

11:00-11:50

(эмнэл зүйн тохиолдол 8 минут)

Б.Ариунномин, Д.Батлхам

Мэдрэлийн ёзоор тайрах мэс заслын дараах хөдөлгөөн засал эмчилгээний үр дүнгийн тохиолдол

Э.Ананд, Ж.Бат-Эрдэнэ

Голтын буглаагаар хүндэрсэн улаан хоолойн цоорол – Эмнэлзүйн ховор  тохиолдол

С.Хүүхэндүү, Д.Түвшинжаргал, П.Төгсжаргал

Хөхний цоргоны цөмлөн түрсэн өмөнг хиймэл оюун ухаанаар баталгаажуулсан эмнэл зүйн тохиолдол

А.Ихэрмарал, Г.Анхбаяр

Эрүүний ясны хэт хөгжлөөс үүссэн шаамий зуултыг ортогнатик мэс заслаар эмчилсэн эмчилгээний үр дүн

О.Ганбат, П.Жавхлан

Эрүүний шүдний эгнээний бага хэмжээний согогийг Osstem regular implant шүдэлбэр, гажиг заслын авагддаггүй зэмсэгтэй хавсарч сэргээсэн эмнэл зүйн тохиолдол

11:50-12:20 Асуулт хариулт
12:20-12:40 Шилдэг илтгэл, эмнэл зүйн тохиолдол шалгаруулах
Хаалт