Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн/ резиденсийн/ сургалтын 1 дүгээр дамжаанд суралцагчдын тайлан хамгаалалт
Төгсөлтийн дараах ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН/ резиденсийн/ сургалтын 1дүгээр дамжаанд суралцагчдын тайлан хамгаалалт
2022-2023 оны хичээлийн жилд 1-р дамжаанд элсэн суралцагч резидент эмч нарын тайлан хамгаалалт 2023 оны 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 09-ний хооронд АШУҮИС-ийн төв байр-Мэргэжил дээшлүүлэх институтийн 232, 322 тоот өрөөнд болно.
Тайлан хамгаалахад бүрдүүлэх материал:
- Суралцагчийн дэвтэр
- Эмнэлзүйн тойролт бүрийн төгсгөлд зохицуулагч багш хянасан гарын үсгийг зуруулж хяналт хийлгэсэн байх
- Тайлан хамгаалалтанд орохыг зөвшөөрсөн хэсэгт зохицуулагч багш гарын үсэг зурсан байх
- Эмнэлзүйн тойролтын гүйцэтгэл нь хугацаа, эмч-багшийн гарын үсэг, он сараар баталгаажсан байх
- Тайлан
- Тусгай тайлан бичиж зохицуулагч багшаар хянуулан баталгаажуулсан байна. (Өгсөн загвараар)
- Суралцагчийн дэвтэр хөтлөх заавартай танилцаж дэвтэртээ тэмдэглэл хөтөлсөн байна
ЖИЧ: ТӨЛБӨР ТӨЛӨӨГҮЙ РЕЗИДЕНТ ЭМЧ НАР ТАЙЛАН ХАМГААЛАЛТАНД ОРОХГҮЙ БОЛОХЫГ МЭДЭГДЬЕ.