12 Sep

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ 2023 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 16, 17–НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ 2023 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 16, 17–НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

АШУҮИС-ийн төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн(резиденсийн) сургалтын 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл хаагдсан тул бүртгэл үүсгэж бүртгэлийн хураамж төлөхгүй байхыг анхааруулж байна.

Үндсэн мэргэшлийн(резиденсийн) сургалтын элсэлтийн шалгалтыг 2023 оны 09 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд АШУҮИС-ийн төв байр(улсын нэгдүгээр төв эмнэлгийн баруун талд байрлах)-ны танхимуудад цахим хэлбэрээр таблет, компьютер ашиглан зохион байгуулна. Шалгалтад нэвтрэх нэр, нууц үг, мэргэшлийн чиглэл, шалгалтын өрөөний хуваарь, шалгалт өгөх цахим систем ашиглах зааврыг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 15:00 цагт энэхүү вэб хуудсанд (http://postgraduate.mnums.edu.mn/?cat=12) байршуулна. АШУҮИС-ийн төгсөлтийн шалгалтын сорилыг жишиг болгон бэлтгэл хангана уу.

Анхааруулга: Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв болон АШУҮИС нь төгсөлтийн дараах сургалтын элсэлтийн шалгалтыг нэг өдөр зохион байгуулах тул хоёр байгууллагад давхар бүртгүүлсэн тохиолдолд уг хоёр байгууллагын аль нэгд нь шалгалт өгөх эрх нээгдэх болно. Давхар бүртгүүлсэн элсэгчдийн мэдээллийн тулгалт явагдаж байна.

Жич: Үндсэн мэргэшлийн(резиденсийн) сургалтын бүртгэл хаагдсан боловч Төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл нээлттэй байгаа бөгөөд 2023 оны 10 сарын 01-ний өдрийн 15:00 цаг хүртэл бүртгэнэ.