14 Sep

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ӨРӨӨНИЙ ХУВААРЬ

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ӨРӨӨНИЙ ХУВААРЬ

Элсэлтийн шалгалтыг 2023 оны 09 дүгээр сарын 16 өдөр АШУҮИС-ийн (УНТЭ-ийн эсрэг талд байрлах) төв байрны танхимуудад зохион байгуулна. Доорх Батлагдсан шалгалтын дэгтэй заавал танилцана уу. 

Доорх зааврын дагуу УРЬДЧИЛСАН БУЮУ ПРЕТЕСТИЙГ зарлагдсан цагт (09 сарын 15-ны 15:00 цагаас 19:00 цаг хүртэл нээлттэй байна) хийж шалгалтын бэлтгэл байдал хангана уу.

Шалгалтын дэг:

  1. Батлагдсан хуваарийн дагуу бүртгүүлэгчид шалгалтын өрөөнд зарласан цагаас 30 минутын өмнө (шалгалтын хугацаа: 08.00, 10.20, 12.40, 15.00, 17.00) цугларсан байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчдыг шалгалтанд оруулахгүй.
  2. Шалгуулагч иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай (гадаад пасспорт, е-Мongolia лавлагаа шалгуулах бол e-Mongolia application нээж шалгуулах ) ирэх бөгөөд ямар нэгэн зөрчилтэй шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
  3. Шалгуулагч зохион байгуулагчдын хуваарилсан суудалд сууна.
  4. Шалгалтын комисс шалгалтын дэгийг танилцуулж сорил хариулах заавар, бөглөх аргачлалыг танилцуулна.
  5. Шалгуулагчид биедээ ямар нэгэн эд зүйл, гар утас, цүнх болон бусад зүйлийг авч орохыг хориглоно.
  6. Шалгалтын явцад ярих, бусдаас дэмжлэг авахыг оролдох, тусгай бэлтгэсэн зүйл, ном, дэвтэр хуулахыг завдсан тохиолдолд шалгалтын журам зөрчсөнд тооцож шалгалтаас гаргана.
  7. Шалгалтын эхэлснээс хойш шалгалтын өрөөнөөс гарсан шалгуулагчийг буцааж оруулахгүй. Биеийн байдлаас болон хүндэтгэх шалтгаанаар шалгалтаас гарсан шалгуулагчийг гарах хүртлээ хийсэн шалгалтын материалыг шалгаж дүгнэнэ.
  8. Асуулт асуух тохиолдолд зөвхөн гараа өргөж шалгалтын комиссын гишүүнд мэдэгдэнэ.
  9. Цагаасаа өмнө дууссан шалгуулагч дуусгаад гарч болно.
  10. Элсэлтийн жагсаалтыг шалгалт авсан өдрөө танилцуулна.
  11. Шалгалттай холбоотой санал, хүсэлт асуудлыг тухайн шалгалт авсан өдөр шийдвэрлэнэ.
  12. Шалгалтын дэгийг шалгалт эхлэхээс өмнө шалгуулагч уншиж танилцсан байхаар цахимд байршуулна.
  13. Шалгалтыг цахим төхөөрөмж ашиглан өгнө.
  14. Шалгалт өгөх компьютерын болон интернэтийн хэвийн ажиллагааг шалгаж  ажиллахгүй эсвэл ямар нэг асуудалтай байвал шалгалтын комисст мэдэгдэнэ.
  15. http://elearning.mnums.edu.mn хаяг руу хандаж урьдчилсан шалгалтыг (претест) зарлагдсан хугацаанд хийж үзсэн байна. Мөн цахим системд нэвтрэх (автоматаар олгогдсон) нууц үгийг зааврын дагуу өөрчилсөн байна. Системд нэвтрэх нууц үгийг бусдад тараахгүй, мартахгүй байх хариуцлагыг шалгуулагч өөрөө хариуцна.
  16. Шалгалт өгөх, сорилд хариулах зааварчилгаатай урьдчилан сайтар танилцсан байх.
  17. Шалгалт эхлэхээс 5-аас доошгүй минутын өмнө цахим сургалтын системд (http://elearning.mnums.edu.mn )-д хандан өөрийн бүртгэлийн дагуу нэвтэрсэн байх.
  18. Шалгалтын үеэр бусдаас хуулах, бусадтай хамтран хийхийг хориглоно.
  19. Шалгалтын дэг зөрчсөн шалгуулагчийн шалгалтын үнэлгээг хүчингүйд тооцно.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ  ӨРӨӨНИЙ ХУВААРЬ ЭНД ДАРНА УУ.

 

↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛ буюу УРЬДЧИЛСАН (ПРЕТЕСТ) ШАЛГАЛТЫГ 2023 ОНЫ 09 САРЫН 15-НЫ ӨДӨР 12:00 ЦАГААС 19:00 ЦАГТ БАГТААН ЗААВРЫН ДАГУУ ӨГНӨ.

Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтын бэлтгэл ханган, элсэгчдэд цахим систем ашиглах дадал олгох зорилгоор урьдчилсан шалгалтыг  зохион байгуулж байна.

Энэхүү УРЬДЧИЛСАН ШАЛГАЛТ НЬ ХИЙСВЭР АСУУЛТТАЙ БАЙХ БӨГӨӨД ЗӨВХӨН ЦАХИМ СИСТЕМД ХЭРХЭН НЭВТРЭХ, ШАЛГАЛТЫН ХАРИУЛТАА ХЭРХЭН СОНГОХ, ШАЛГАЛТАА ХЭРХЭН ДУУСГАХ ЗЭРЭГ ҮЙЛДЛҮҮДИЙГ ШАЛГУУЛАГЧ ХИЙЖ ҮЗЭН ДАДЛАГА ХИЙХ ЗОРИЛГОТОЙ БОЛНО. Урьдчилсан шалгалтыг http://elearning.mnums.edu.mn хаягаар онлайнаар хандан байгаа газраасаа буюу гэрээсээ  (Элсэлтийн шалгалтыг танхимд авахыг анхаарна уу) АШУҮИС-ийн цахим сургалтын системээр өгнө. Цахим сургалтын системд нэвтрэх заавар, нэвтрэх нууц үгийг солих, шалгалт өгөх заавартай сайтар танилцана уу.

Шалгуулагч нь шалгалт өгөхдөө:

  1. Автоматаар олгогдсон Нэвтрэх нэр нь шалгуулагчийн бүртгүүлсэн утасны дугаар байна, нууц үг нь регистрийн дугаарын 8 ТОО (үсэггүй) байна. Жишээ нь: регистрийн дугаар АА56123401 бол нууц үг 56123401 байна.
  2. Шалгалт өгөх, сорилд хариулах зааварчилгаатай урьдчилан сайтар танилцсан байх.
  3. Цахим системд холбогдсоны дараа дэлгэцийн баруун дээд буланд байрлах өөрийн овог, нэрийг үнэн зөв эсэхийг шалгах.
  4. Хичээлийн тойм хэсгийн “ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ҮНДСЭН – МЭРГЭШЛИЙН СУРГАЛТ” дээр дарна.
  5. “ШАЛГАЛТ ӨГӨХ” дээр дарсны дараа “ШАЛГАЛТ ЭХЛҮҮЛЭХ”-г дарж шалгалтыг эхлүүлнэ.
  6. Шалгалт нь 100 сорилтой байна. Урьдчилсан шалгалтын хувьд 20 асуулттай байна.
  7. Нэг хуудсанд 5-10 сорил байх бөгөөд хуудаснаас хуудсанд шилжихэд дэлгэцийн доор байх “Дараагийнх” болон “Өмнөх” гэсэн товч дээр даран шилжинэ. Эсвэл баруун дээд буланд байрлах хариулах сорилын дугаар дээр дарж шилжих боломжтой.
  8. Аливаа нэг сорилыг дахин хянах, өөртөө анхааруулах тохиолдолд тухайн сорилын дугаарын доор байх “Асуултыг тэмдэглэх” дээр дарж тэмдэглэх боломжтой.
  9. Шалгалтыг дуусгах болон шалгалтын хугацаа дуусахаас өмнө бөглөсөн хариултаа өөрчлөн засварлах боломжтой. 
  10. Шалгалтыг дуусгахдаа сүүлийн хуудасны доор байрлах “ХАРИУЛЖ ДУУСЛАА” товч дээр дарна.
  11. Сорилыг гүйцэд бөглөсөн эсэхээ хянана. Хэрэв сорилыг дутуу бөглөсөн байвал “Хариулах хэсэг руу буцах”, гүйцэд бөглөсөн бол “Дуусгах” дээр дарна.
  12. Шалгалтыг дуусгасан тохиолдолд дахин сорилуудыг бөглөх, хариултаа өөрчлөх боломжгүйг анхаарна уу. Жич: Шалгалтыг дуусгахын тулд цахим систем дуусгахдаа итгэлтэй байгаа эсэхийг асууж баталгаажуулалт хийдэг тул санамсаргүй дуусгах товч дарсан гэсэн гомдол саналыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу.

 

ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОН СИСТЕМД НЭВТРЭХ ЗААВАР

Цахим сургалтын систем заавар ШАЛГАЛТ-НУУЦ ҮГ СОЛИХ 2021namar