19 Sep

2023-2024 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн анхааралд

2023-2024 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн анхааралд

 

2023-2024 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж, тухайн мэргэшлийн чиглэлийн хяналтын тоонд багтсан элсэгчдийн материалыг шалгаж байна. Уг элсэгчдийн бүртгүүлэхдээ оруулсан материалыг шалгаж шаардлага хангасан тохиолдолд мэргэжил дээшлүүлэх институтээс 2023 оны 09 сарын 21-ний дотор баталгаажуулалт хийнэ.

Өөрийн бүртгэл баталгаажсан эсэхийг дараах зааврын дагуу бүртгэлийн системээс(mdi.mnums.edu.mn) шалгана уу. Элсэгчийн бүртгүүлэхдээ оруулсан материал шаардлага хангаагүй тохиолдолд баталгаажуулалт хийгдэхгүй тул материал дутуу, буруу оруулсан бол 09 сарын 21-ний дотор багтаан дахин зөв материалаа оруулна уу.

Баталгаажуулалт хийгдсэн тохиолдолд сургалтын төлбөр төлөх хэсэг нээгдэх тул 2023 оны 09 сарын 24-ний дотор багтаан төлбөрөө төлнө үү.

Жич: Материал нь шаардлага хангахгүй, дутуу, буруу (дипломын файл хавсралтгүй, нүүр хэсгийг оруулаагүй, иргэний үнэмлэхний аль нэг тал дутуу оруулсан, лицензгүй, лицензийн хугацаа дууссан, диплом зөрүүтэй тухайлбал уламжлалтын эмч мэс засал, хүүхэд судлал гэх мэтээр шалгалт өгсөн зэрэг зөрчилтэй) бүртгүүлсэн тохиолдолд элсэх боломжгүй тул дараагийн шаардлага хангасан элсэгчийг элсүүлэх болно.

Бүртгэл баталгаажуулах заавар:

MDI burtguuleh Zaavar 2022namarBatlamj