18 Sep

2023-2024 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад шалгуулагчдын анхааралд

2023-2024 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад шалгуулагчдын анхааралд

2023-2024 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад босго оноо буюу 70 оноо ба түүнээс дээш оноо авсан боловч тухайн чиглэлийн хяналтын тоонд багтаагүй шалгуулагчид дараах мэргэшлийн чиглэлээр элсэхийг хүсвэл 2023.09.19-ний 16:00 хүртэлх хугацаанд өргөдөл бичиж өгнө үү. Өргөдөл өгсөн шалгуулагчдын  материалыг элсэлтийн шалгалтын комиссын хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

  • Анатомийн эмгэг судлал
  • Гэмтэл согог судлал
  • Ерөнхий мэргэшил судлал
  • Зүү эмчилгээ судлал
  • Монгол эм судлал
  • Монголын уламжлалт анагаах ухаан судлал
  • Монголын уламжлалт анагаах ухааны дотор судлал
  • Монголын уламжлалт анагаах ухааны мэдрэл судлал
  • Монголын уламжлалт анагаах ухааны хүүхэд судлал
  • Монголын уламжлалт анагаах ухааны засал судлал
  • Монголын уламжлалт анагаах ухааны эмэгтэйчүүд судлал
  • Мэдрэл судлал
  • Мэдээгүйжүүлэг судлал
  • Мэс засал судлал
  • Нүд судлал
  • Нүүр амны мэс засал судлал
  • Нүүр амны согог засал судлал
  • Өрхийн анагаах судлал
  • Сүрьеэ судлал
  • Сэргээн засал судлал
  • Сэтгэц судлал
  • Хавдар судлал
  • Халдварт өвчин судлал
  • Хүүхдийн нүүр ам судлал
  • Хүүхэд судлал
  • Шүдний ерөнхий эмчилгээ судлал
  • Шүдний сувгийн эмчилгээ судлал
  • Шүдний тулгуур эд судлал
  • Шүүх анагаах ухаан судлал
  • Эмнэл зүйн эмгэг судлал
  • Эх барих, эмэгтэйчүүд судлал
  • Яаралтай тусламж судлал