2023-2024 оны хичээлийн жилд эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд
2023-2024 оны хичээлийн жилд эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтад бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд
Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын намрын элсэлтийн бүртгэл дууссан бөгөөд дараах мэргэшлийн чиглэлүүдээр элсэлтийн шалгалт авна. Шалгалтыг 2023 оны 10 сарын 05-ны өдөр 11:00 цагт онлайн хэлбэрээр зохион байгуулна. (Шалгалт авах ЦАХИМ СУРГАЛТЫН СИСТЕМ 2023 оны 10 сарын 05-ны өдөр нээгдэхийг анхаарна уу)
Элсэлтийн шалгалт авах мэргэшлийн чиглэлүүд: (Доорх жагсаалтад ороогүй мэргэшлийн чиглэлүүдээс шалгалт авахгүй шууд элсүүлнэ)
- Арьсны мэс засал судлал
- Зүрх судлал
- Мэдрэл, толгой, хүзүүний дүрс оношилгоо судлал
- Ревматологи
- Сонсгол-Тэнцвэр судлал
- Тулгуур эрхтэний сэргээн засал судлал
- Чих хамар хоолойн мэс засал судлал
- Хоол боловсруулах тогтолцоо судлал
- Эм зүйн албаны зохион байгуулалт, менежмент
- Эмнэл зүйн харшил судлал
- Эпидемиологи
- Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
- Хоол боловсруулах замын дуран оношилгоо
Онлайн шалгалт өгөх заавартай урьдчилан заавал танилцана уу.
Шалгалт өгөх элсэгчдэд бүртгүүлсэн утасны дугаараар цахим сургалтын системийн эрх үүсгэж бэлтгэсэн байгаа бөгөөд зөвхөн энэ эрхээр зааврын дагуу нэвтрэн шалгалтаа өгнө. /Шалгалт авах цахим сургалтын системд элсэгч шинэ бүртгэл үүсгэхгүй болохыг анхаарна уу!!!/
Шалгалт авах цахим сургалтын систем: http://elearning.mnums.edu.mn/
Онлайн шалгалт өгөх заавартай урьдчилан танилцана уу.
↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓ ↓
Цахим сургалтын систем заавар ШАЛГАЛТ-НУУЦ ҮГ СОЛИХ 2021namar
Бусад мэргэшлийн чиглэлээр бүртгүүлсэн элсэгчид ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХГҮЙ бөгөөд бүртгүүлсэн материалыг Мэргэжил Дээшлүүлэх Институтээс шалган баталгаажуулалт хийсний дараа төлбөрийн нэхэмжлэлийг 2023 оны 10 сарын 06-ны дотор үүсгэх бөгөөд http://mdi.mnums.edu.mn хаягаар хандан (бүртгүүлсэн нэвтрэх нэр нууц үгээрээ нэвтрэх) 2023.10.10-ны дотор сургалтын төлбөрийг төлнө(бүртгэлийн хураамж төлсөн аргаар Хаан банкны картаар eCommerce ашиглан төлөх). Сургалтын төлбөрийг зааврын дагуу төлж цээж зургаа оруулан БАТЛАМЖ-ийг хэвлэн авч 2023 оны 10 сарын 11-ний өдөр сургалт удирдах багшид өгснөөр сургалт эхэлнэ (зохицуулагч багшийн нэр, утасны дугаар батламж хуудсанд хэвлэгдэнэ).
Жич: Бүртгүүлсэн элсэгчдийн материал нь шаардлага хангахгүй, дутуу, буруу бүртгүүлсэн тохиолдолд элсэх боломжгүй тул дутуу бүртгүүлсэн материалаа http://mdi.mnums.edu.mn хаягаар хандан өөрийн бүртгүүлсэн утасны дугаар, нууц үгийг ашиглан нэвтэрч гүйцээж оруулна уу. Эмнэл зүйн чиглэлийн бүх сургалтууд Лицензийн мэдээлэл, хуулбарын файл хавсаргах ёстойг анхаарна уу.