07 Mar

2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд

2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтад бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын хаврын элсэлтийн бүртгэл хаагдлаа.

Энэ удаагийн элсэлтээр 68 мэргэшлийн чиглэлээр элсэлтийн бүртгэл авсан бөгөөд үүнээс 14 мэргэшлийн чиглэл нь ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТТАЙ. Харин үлдсэн 54 мэргэшлийн чиглэлээр элсэх бол элсэлтийн шалгалт өгөхгүй элсэх боломжтой.

Шалгалтгүй элсэх мэргэшлийн чиглэлээр бүртгүүлсэн элсэгчдийн материалыг шалгаж (өмнөх эзэмшсэн мэргэжил таарах эсэх, лицензтэй эсэх гэх мэт) элсэх боломжтой эсэхийг энэхүү вебд 03 сарын 15-ны өдөр зарлана. 

 

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ АВАХ МЭРГЭШЛИЙН ЧИГЛЭЛҮҮД: (Доорх жагсаалтад ороогүй мэргэшлийн чиглэлүүдээс шалгалт авахгүй шууд элсүүлнэ)

  1. Дотоод шүүрэл судлал
  2. Хөнгөвчлөх эмчилгээ судлал
  3. Ревматологи
  4. Хүүхдийн уушги судлал
  5. Чих хамар хоолойн мэс засал судлал
  6. Эм зүйн албаны зохион байгуулалт, менежмент
  7. Эмнэл зүйн эм зүй
  8. Эмэгтэйчүүдийн аарцгийн хөндий судлал, нөхөн сэргээх мэс засал
  9. Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл судлал
  10. Эмэгтэйчүүдийн хавдар судлал
  11. Эпидемиологи
  12. Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
  13. Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо
  14. Яс, үений мэс засал судлал

Шалгалтыг 2024 оны 03 сарын 13-ны өдөр 11:00 цагт онлайн хэлбэрээр зохион байгуулна. (Шалгалт авах ЦАХИМ СУРГАЛТЫН СИСТЕМ 2024 оны 03 сарын 13-ны өдөр нээгдэхийг анхаарна уу)

Онлайн шалгалт өгөх заавартай урьдчилан заавал танилцана уу.

Шалгалт өгөх элсэгчдэд бүртгүүлсэн утасны дугаараар цахим сургалтын системийн эрх үүсгэж бэлтгэсэн байгаа бөгөөд зөвхөн энэ эрхээр зааврын дагуу нэвтрэн шалгалтаа өгнө. /Шалгалт авах цахим сургалтын системд элсэгч МДИ-ийн үүсгэсэн эрхээр орох бөгөөд шинэ бүртгэл үүсгэхгүй болохыг анхаарна уу!!!/

Шалгалт авах цахим сургалтын систем:  http://elearning.mnums.edu.mn/

Онлайн шалгалт өгөх заавартай урьдчилан танилцана уу.

↓   ↓   ↓   ↓   ↓   ↓   ↓   ↓   ↓   ↓   ↓   ↓   ↓   ↓

Цахим сургалтын систем заавар2023 (1)

Утас: 77757575  (1027)