2025–2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ 09 САРЫН 24 ХҮРТЭЛ СУНГАГДЛАА
2025–2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ 09 САРЫН 24 ХҮРТЭЛ СУНГАГДЛАА
АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн 2025–2026 оны хичээлийн жилийн НАМРЫН улирлын төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлтийг 2025 оны 09 сарын 24-ний өдрийн 15:00 цаг хүртэл сунгаж байна.
Төрөлжсөн мэргэшил болон Мэргэжил Дээшлүүлэх Сургалтын элсэлтийн явцын мэдээлэл:
- Бүртгүүлсэн элсэгчдийн тооноос хамаарч тухайн мэргэшлийн чиглэлд элсэлтийн шалгалт авах эсэх нь шийдэгдэнэ.
- Бүртгэл хаагдсаны дараа шалгалт авах болон шалгалтгүй шууд элсэлт авах мэргэшлийн чиглэлийн мэдээллийг 09 сарын 26-нд энэхүү вэб хуудсаар мэдээлнэ.
- Элсэлтийн шалгалтын дараа 10 сарын 01-нээс 10 сарын 03-ны хооронд бүртгүүлэгчдийн материал шалгана.
- Материал шаардлага хангасан, элсэлтийн шаардлага хангасан тохиолдол сургалтын төлбөрийн нэхэмжлэл үүсгэгдэх бөгөөд сургалтын төлбөрийн нэхэмжлэлийг 10 сарын 06-ны дотор үүсгэнэ. Сургалтын төлбөрийг 10 сарын 09-ны дотор төлж дуусгаснаар элсэлтийн тушаалд орж элсэлт баталгаажна.
Жич: Бүртгүүлсэн эсэхээ шалгах болон Бүртгэлийн хураамж төлөх зэрэг зааврын өмнөх мэдээллээс авна уу.