Үндсэн мэргэшлийн сургалтын 1-р дамжааны резидент эмч нарт зориулсан удиртгал хичээл
ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН УДИРТГАЛ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн сургалтад суралцагч резидент эмч нар нь мэргэшлийн удиртгал хичээлийг заавал судлах бөгөөд энэ удаагийн удиртгал хичээлийг Төв сургуулийн Оюутны соёлын төвд зохион байгуулна.
Сургалтад ирэхдээ цагаан халадтай ирнэ үү.
Сургалтын зорилго: Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн үндсэн ур чадвараас гадна мэргэжлийн суурь чадвар болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд шаардагдах мэдлэг чадвар, төлөвшлийг олгоход оршино.
Хамрах хүрээ: АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтад Анагаах ухаан судлал, нүүр ам судлал, Уламжлалт анагаах ухаан судлалын чиглэлээр суралцагч 1-р дамжааны бүх резидент эмч нар танхимаар оролцоно.
Хугацаа: 2026 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд АШУҮИС-ийн Төв байрны Оюутны соёлын төвд (УНТЭ-ийн баруун талд байрлах) болно.
| Цаг | Үйл ажиллагаа |
| 14:00 – 14:05 | Нээлт |
| 14:05 – 14:50 | “Эмийн жор бичилтийн стандарт”
АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Эм судлалын тэнхимийн ахлах багш АУ-ы доктор, дэд профессор Г.Энхмаа |
| 14:50 – 15:00 | Асуулт хариулт |
| 15:00 – 15:45 | “Оношийн хэлбэржилт, алдаа, Голдманы ангилал”
АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Эмгэг судлал шүүх эмнэлгийн тэнхимийн профессор АУ-ы доктор, профессор Э. Баярмаа |
| 15:45 – 16:00 | Асуулт хариулт |
| 16:00 – 16.50 | “Хэрхэн судалгааны загварыг зөв сонгож, амжилттай хэрэгжүүлэх вэ?”
Ахисан түвшний сургууль, Олон улсын цахим сургалтын төвийн зохицуулагч багш АУ-ы болон НЭМУ-ы доктор Г.Дариймаа |
| 16: 50 – 17:00 | Асуулт хариулт |
| Хаалт |
АШУҮИС-ИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ТӨВ


