19 Jan

Үндсэн мэргэшлийн сургалтын 2-р дамжааны резидент нарт зориулсан удиртгал хичээл

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН УДИРТГАЛ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн сургалтад суралцагч резидент эмч нар нь мэргэшлийн удиртгал хичээлийг заавал судлах бөгөөд энэ удаагийн удиртгал хичээлийг Төв сургуулийн Оюутны соёлын төв болон лекцийн 111 тоот танхимд зохион байгуулна. Дараах хуваарийн дагуу сургалтад хамрагдана уу. 

Сургалтад ирэхдээ цагаан халадтай ирнэ үү.

Сургалтын зорилго: Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн үндсэн ур чадвараас гадна мэргэжлийн суурь чадвар болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд шаардагдах мэдлэг чадвар, төлөвшлийг олгоход оршино.

Хамрах хүрээ: АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтад Анагаах ухаан судлал, Уламжлалт анагаах ухаан судлалын чиглэлээр суралцагч 2,3-р дамжааны резидент эмч нар танхимаар оролцоно.

Хугацаа: 2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд АШУҮИС-ийн Төв байрны Оюутны соёлын төвд болно.

Цаг Үйл ажиллагаа
14:00 – 14:50 “Хэрхэн судалгааны загварыг зөв сонгож, амжилттай хэрэгжүүлэх вэ?”

Ахисан түвшний сургууль, Олон улсын цахим сургалтын төвийн зохицуулагч багш, АУ-ы болон НЭМУ-ы доктор Г.Дариймаа

14:50 – 15:00 Асуулт хариулт
15:00 – 15:50 “Эмнэлгийн дотоод халдварын хяналт сэргийлэлтийн тогтолцоо”

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн захирал, АУ-ы доктор, профессор Ч.Баттогтох

15:50 – 16:00 Асуулт хариулт
16:00 – 16.50 “Эмийн жор бичилтийн стандарт”

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Эм судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ы доктор, дэд профессор Г.Энхмаа

16:50 – 17:00 Асуулт хариулт
Хаалт

 

Хамрах хүрээ: АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтад Нүүр ам судлалын чиглэлээр суралцагч 2-р дамжааны резидент эмч нар танхимаар оролцоно.

Хугацаа:2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд АШУҮИС-ийн Төв байрны 111 тоотод болно.

Цаг Үйл ажиллагаа
14:00 – 14:50 “Эмнэлгийн дотоод халдварын хяналт сэргийлэлтийн тогтолцоо”

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн захирал, АУ-ы доктор, профессор Ч.Баттогтох

14:50 – 15:00 Асуулт хариулт
15:00 – 15:50 “Эмийн жор бичилтийн стандарт”

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Эм судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ы доктор, дэд профессор Г.Энхмаа

15:50 – 16:00 Асуулт хариулт
16:00 – 16.50 “Хэрхэн судалгааны загварыг зөв сонгож, амжилттай хэрэгжүүлэх вэ?”

Ахисан түвшний сургууль, Олон улсын цахим сургалтын төвийн зохицуулагч багш, АУ-ы болон НЭМУ-ы доктор Г.Дариймаа

16:50 – 17:00 Асуулт хариулт
Хаалт

АШУҮИС-ИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ТӨВ