09 Apr

Резидент эмчийн эрдэм шинжилгээний хурал | Хугацааг сунгав

Эрдэм шинжилгээний хуралд хураангуй хүлээн авах хугацааг 05 сарын 01 хүртэл сунгав 


Үндсэн мэргэшлийн /резиденсийн/ сургалтанд суралцагчдын “Судлаач – 18“ эрдэм шинжилгээний хурлыг резидент эмч нарыг эрдэм шинжилгээний ажил хийх арга барилд сургах, судалгаа хийх идэвх санаачилгыг өрнүүлэх, эрдэм судлалын ажлаа хэлэлцүүлэх нийтэд сурталчлан таниулахад дэмжих зорилгоор жил бүр зохион байгуулдаг.

Covid-19 халдварын улмаас 2019-2020 оны хичээлийн жилийн “Судлаач-18” эрдэм шинжилгээний хуралд илтгэл хүлээн авах хугацааг 05 сарын 01-ний өдөр хүрэл сунгав. Илтгэлийн хураангуйг 2020 оны 05 сарын 01-ний дотор Мэргэжил Дээшлүүлэх Институтийн цахим шуудан руу /postgraduate@mnums.edu.mn/ илгээнэ үү. Илгээхдээ удирдагч багшийн имэйл хаягаас илгээнэ.  

  1. Илтгэлийн хураангуйг Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй 500 үгэнд багтаан бичнэ.
  2. Илтгэлийн хураангуй нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
    • Илтгэлийн нэр: Arial шрифтээр, том үсгээр, 12 хэмжээтэй, Bold
    • Судалгааны багийнхны нэр, харьяалагдах албан байгуулга, e-майл хаягийг: Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй, Italic
    • Үндэслэл:
    • Зорилго, зорилт:
    • Материал, арга зүй:
    • Үр дүн:
    • Дүгнэлт:
    • Түлхүүр үг: Судалгааны гарчигт ороогүй 3-5 үг байна.

Жич: 1-5 судлаач эмч хамтран 1 илтгэл бэлдэнэ.

 

Та бүхэн идэвхтэй оролцоно уу

Амжилт хүсье

 

06 Apr

Үндсэн мэргэшлийн сургалт | 2020 оны хавар төгсөх Резидент эмч нарын анхааралд

Үндсэн мэргэшлийн сургалт | 2020 оны хавар төгсөх Резидент эмч нарын анхааралд


 

Улсын онцгой комиссын шуурхай штаб, Сургуулийн удирдлагаас өгсөн шийдвэрийн дагуу  МДИ-ийнхэн гэрээр, шаардлагатай тохиолдолд сургууль дээр  хуваарийн дагуу ажиллаж байна. Удирдлагын шийдвэрээр төгсөлтийн дараах сургалтын 2020 оны хаврын төгсөлтийг зохицуулагч багш нартай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.  Иймд 
  1. Төгсөх резидент эмч нар 2020 оны 4 сарын 15 -ны дотор зохицуулагч багш нартаа тайлангаа хамгаална уу.
  2. 2020 оны 4 сарын 20-оос 5 сарын 01-ны хооронд эмнэлзүйн дадлага шалгалт авахаар төлөвлөж байна. /Шалгалтын хуваарийг тухайн үед нь зарлана/
  3. Резидент эмч нар дараах холбоосоор хандаж зааврын дагуу хувийн мэдээллээ шинэчлэн баталгаажуулна уу. ЭНД ДАРНА уу. Өөрийн овог нэр регистрийн дугаарыг англиар бөглөх, өөрийн хаяг, ажлын газар, төрсөн газар гэх мэт бүртгэлийн системд байгаа бүх талбаруудын мэдээллийг шинэчлэн бүртгүүлнэ үү. Дээрх мэдээллүүд нь дипломын хавсралт дээр бичигдэх тул та хариуцлагатай хандана уу.

Бүртгэлийн заавар:

PTI userManualProfile

03 Apr

Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл сунгагдлаа

Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл сунгагдлаа

 

2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл  2020.04.20-ны өдрийн 10:00 цаг хүртэл сунгагдлаа.

Жич: Бүртгэл зөвхөн цахимаар хийгдэх тул өөрийн биеэр ирэхгүй байх сургалт эхлэх талаарх мэдээллийг 4 сарын 15-нд  энэхүү вэбээр мэдээллэнэ.

Бүртгүүлэх бол ЭНД ДАРНА уу.

Сургалтын бүртгэлтэй холбоотой асуух зүйлээ доорх утсаар холбогдон асууна уу.

Утас: 11-321194, 91171954

02 Apr

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл сунгагдлаа

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл сунгагдлаа

 

2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл 2020.04.20-ны өдрийн 10:00 цаг хүртэл сунгагдлаа.

Жич: Бүртгэл зөвхөн цахимаар хийгдэх тул өөрийн биеэр ирэхгүй байх мөн сургалт эхлэх талаарх мэдээллийг 4 сарын 15-нд  энэхүү вэбээр мэдээллэнэ.

Бүртгүүлэх бол ЭНД ДАРНА уу.

 

30 Mar

Резидент эмчийн эрдэм шинжилгээний хурал

Резидент эмчийн эрдэм шинжилгээний хурал


Үндсэн мэргэшлийн /резиденсийн/ сургалтанд суралцагчдын “Судлаач – 18“ эрдэм шинжилгээний хурлыг резидент эмч нарыг эрдэм шинжилгээний ажил хийх арга барилд сургах, судалгаа хийх идэвх санаачилгыг өрнүүлэх, эрдэм судлалын ажлаа хэлэлцүүлэх нийтэд сурталчлан таниулахад дэмжих зорилгоор жил бүр зохион байгуулдаг.

Covid-19 халдварын улмаас 2019-2020 оны хичээлийн жилд “Эрдмийн чуулган-62” салбар хуралдаанууд болохгүй,  харин НЭГДСЭН хуралдаан хийхээр төлөвлөсний дагуу  илтгэлийн хураангуй хүлээн авах боллоо. Илтгэлийн хураангуйг 2020 оны 04 сарын 03-ны дотор хүлээн авна. Хураангуйг Мэргэжил Дээшлүүлэх Институтийн цахим шуудан руу /postgraduate@mnums.edu.mn/ илгээнэ үү. Илгээхдээ удирдагч багшийн имэйл хаягаас илгээнэ.  

  1. Илтгэлийн хураангуйг Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй 500 үгэнд багтаан бичнэ.
  2. Илтгэлийн хураангуй нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
    • Илтгэлийн нэр: Arial шрифтээр, том үсгээр, 12 хэмжээтэй, Bold
    • Судалгааны багийнхны нэр, харьяалагдах албан байгуулга, e-майл хаягийг: Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй, Italic
    • Үндэслэл:
    • Зорилго, зорилт:
    • Материал, арга зүй:
    • Үр дүн:
    • Дүгнэлт:
    • Түлхүүр үг: Судалгааны гарчигт ороогүй 3-5 үг байна.

Жич: 1-5 судлаач эмч хамтран 1 илтгэл бэлдэнэ.

    • Хэвлэлтийн төлбөр: 20 000 төгрөг

Та бүхэн идэвхтэй оролцоно уу

Амжилт хүсье

 

23 Mar

Төгсөлтийн дараах сургалтанд суралцагчдын анхааралд

Төгсөлтийн дараах сургалтанд суралцагчдын анхааралд

“НЭМГ-аас 2020 оны 03 сарын 21-нд гаргасан мэдэгдэлд Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зүгээс захирлын 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 20/102 тоот албан бичгээр мэдэгдэлтэй холбоотой эх сурвалж, нотлох баримт мэдээллийг ирүүлэх, мөн ” … та бүхний мэдэгдэл гаргахдаа үндэслэл болгосон хэсэг бүлэг хүмүүсээс болж,  байгаль цаг уурын нөхцөл байдлыг үл харгалзан хүйтэнд хөрч, нойр хоолоо хасч, сэтгэл гарган ажилласан нийт суралцагч эмч нарын урам зориг хугарахад хүрч байгаа бөгөөд улмаар АШУҮИС-ийн нэр хүндэд халдсан хэрэг болж байгаа талаар дурьдан НЭМГ, ЭМЯ, ЭМХТ-д албан бичгийг хүргэлээ. 

Олон хоног хичээл зүтгэл гарган, даарч ядарч айж түгшиж байсан ч ар гэр, үр хүүхэд бүхнээ орхин галын шугамд ажилласан нийт резидент эмч нартаа баярласнаа илэрхийлье.

 

Жич: 03 сарын 23-ны өдрөөс эхлэн Эмнэлзүйн тойролтууд хэвийн үргэлжлэх болно.

20 Mar

Халдвар хамгаалалтын асуудалд анхааран ажиллаж байна

Халдвар хамгаалалтын асуудалд анхааран ажиллаж байна

Дайчлагдан ажиллаж буй эмч нарын халдвар хамгаалал, аюулгүй байдал, ажиллах нөхцөл байдлын талаар Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зүгээс хяналт хийж, ЭМЯ, НЭМГ-т удаа дараа  цаг тухайд нь хүсэлт гарган дайчилгаанд ажиллаж буй эмч нарын халдвар хамгаалал, аюулгүй байдал, ажиллах нөхцөл бололцоогоор хангаж ажиллах хүсэлтийг хүргүүлсэн.

Хэдийгээр өмнө нь хангалт хийж байсан ч зохион байгуулалтын асуудал дээрээ багахан алдаа гаргаж байснаа засаж НЭМГ дээрээ тухайн өдрийн багийн ахлагч нарт албан ёсоор хүлээлгэн өгдөг болсон тухай НЭМГ-аас өнөөдөр мэдээллээ.  

18 Mar

Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл

Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл

 

2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл эхэллээ.

Цахим бүртгэл 2020.04.01-ний өдрийн 10:00 цаг хүртэл явагдана.

Жич: Бүртгэл зөвхөн цахимаар хийгдэх тул өөрийн биеэр ирэхгүй байх мөн өндөржүүлсэн бэлэн байдлыг 2020.04.01-ний өдрөөс дахин сунгасан тохиолдолд сургалт эхлэх талаарх мэдээллийг тухайн үед цахимаар мэдээлнэ.

Бүртгүүлэх бол ЭНД ДАРНА уу.

Сургалтын бүртгэлтэй холбоотой асуух зүйлээ доорх утсаар холбогдон асууна уу.

Утас: 11-321194, 91171954

18 Mar

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл

 

2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл эхэллээ.

Цахим бүртгэл 2020.04.01-ний өдрийн 10:00 цаг хүртэл явагдана.

Жич: Бүртгэл зөвхөн цахимаар хийгдэх тул өөрийн биеэр ирэхгүй байх мөн өндөржүүлсэн бэлэн байдлыг 2020.04.01-ний өдрөөс дахин сунгасан тохиолдолд сургалт эхлэх талаарх мэдээллийг тухайн үед цахимаар мэдээллэнэ.

Бүртгүүлэх бол ЭНД ДАРНА уу.