2020 – 2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУВИЛАХУЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТАНД ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД
2020 – 2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУВИЛАХУЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТАНД ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД
СУВИЛАХУЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТАНД 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭЛСЭХЭЭР БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭГЧИД 2020 ОНЫ 10 САРЫН 02 НЫ 15.00 ЦАГТ 238 ТООТ ИРЖ БҮРТГЭЛЭЭ БАТАЛГААЖУУЛЖ МАТЕРИАЛАА ӨГНӨ ҮҮ.
СУРГАЛТ УДИРДСАН БАГШ НАРТ ИЛГЭЭХ БИЧГЭЭР СУРГАЛТАНД ХАМРУУЛАХ БОЛНО.
Элсэгчдийн бүрдүүлэх материал:
МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ
2020.09.28
Дараах мэргэшлийн чиглэлээр элсэлт авна.
| Мэргэшил эзэмшүүлэх сургалт | Мэргэжил дээшлүүлэх сургалт |
| Ангиографийн техникч | Аарцаг нурууны бариа засал |
| Арьсны сувилахуй | Ангиографийн техникч |
| Бичил амь судлалын техникч | Ариутгагч |
| Гэмтэл согогийн сувилахуй | Арьсны сувилагч |
| Дархлаа судлалын техникч | Бичил амь судлалын техникч |
| Клиник биохими судлалын техникч | Гэмтэл согогийн сувилаагч |
| Компьютерт томографи рентгэн туяаны техникч | Дархлаа судлалын техникч |
| Монголын уламжлалт анагаах ухааны бариа заслын сувилахуй | Дархлаажуулалтын сувилагч |
| Мэдрэлийн сувилахуй | Дурангийн мэс засал |
| Мэдээгүйжүүлэгийн сувилахуй | Клиник биохими судлалын техникч |
| Мэс заслын сувилахуй | Компьютерт томографи рентгэн туяаны техникч |
| Нүдний сувилахуй | Монголын уламжлалт анагаах ухааны бариа заслын сувилагч |
| Нүүр амны сувилахуй | Мэдрэлийн сувилагч |
| Нярайн сувилахуй | Мэдээгүйжүүлэгийн сувилагч |
| Өрхийн сувилахуй | Мэс заслын сувилагч |
| Серологи судлалын техникч | Нүдний сувилагч |
| Сонсгол судлал | Нүүр амны сувилагч |
| Соронзон давтамжит дүрс оношилгоо | Нярайн сувилагч |
| Сэргээн засахын сувилахуй | Өрхийн сувилагч |
| Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй | Серологи судлалын техникч |
| Хөнгөвчлөх эмчилгээний сувилахуй | Сонсгол судлал |
| Хүүхдийн сувилахуй | Соронзон давтамжит дүрс оношилгоо |
| Чих хамар хоолойн сувилахуй | Сэргээн засахын сувилагч |
| Эд судлалын техникч | Сэтгэцийн эрүүл мэндийн сувилагч |
| Эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн сургалт | Туяа эмчилгээний техникч |
| Эрчимт эмчилгээний сувилахуй | Хөнгөвчлөх эмчилгээний сувилагч |
| Эх, хүүхдийн сувилахуй | Хүүхдийн асаргаа сувилгаа |
| Яаралтай тусламжийн сувилахуй | Хүүхдийн мэдээгүйжүүлэг |
| Хүүхдийн мэс заслын сувилахуй | |
| Хүүхдийн сувилагч | |
| Чих хамар хоолойн сувилагч | |
| Эд судлалын техникч | |
| Эрүүл мэндийн бүртгэл, мэдээлэлийн бага эмч | |
| Эрчимт эмчилгээний сувилагч | |
| Эх, хүүхдийн сувилагч | |
| Яаралтай тусламжийн сувилагч |


Эрдмийн чуулган 67 | “СУДЛААЧ XXIII” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн хураангуй
Эрдмийн чуулган 66 | “СУДЛААЧ XXII” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн хураангуй
Эрдмийн чуулган 65 | “СУДЛААЧ XXI” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн хураангуй
Эрдмийн чуулган 64 | “СУДЛААЧ XX” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн хураангуй
Эрдмийн чуулган 63 | “СУДЛААЧ XIX” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн хураангуй
Эрдмийн чуулган 62 | “СУДЛААЧ XVIII” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн хураангуй
Эрдмийн чуулган 60 | “СУДЛААЧ XVI” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн хураангуй
АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэн, Олон Улсын тархи судлалын байгууллага хамтран зохион байгуулж байгаа “Тархи Судлалын үндсэн техникүүд –Улаанбаатар 2020” сэдэвт сургалтад та бүхнийг урьж байна.
Сургалтын зорилго:
Зохион байгуулагч: АШУҮИС, Олон Улсын тархи судлалын байгууллага (IBRO)
Хугацаа: 2020 оны 8-р сарын 10-ны өдрөөс (Даваа) эхлэн 8-р сарын 15-ыг хүртэл (Бямба)
Хамрах хүрээ: Судлаач, эмч, багш, сэтгэлзүйч, докторант, магистрант
Товч танилцуулга: Олон Улсын тархи судлалын байгууллагын Ази-Номхон далайн бүсийн хороо болон АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэн хамтран тархи судлалын албан ёсны сургалтыг Монголд 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус сургалтад тархи судлалыг сонирхдог шилдэг 20 оролцогчийг сонгон шалгаруулж хамруулна (сурагч болон оюутан хамрагдах боломжгүй). Сургалтад мэдрэлийн эсийн бүтэц, үйл ажиллагаа болон төрх үйлийн тархи судлалын талаарх суурь ойлголт, судлах арга аргачлал, түүний эмнэлзүйн ач холбогдлын тухай мэдлэг, дадлага, туршлага олгох зорилгоор лекц, семинар, туршилт, хэлэлцүүлэг зэрэг олон талт сургалтын хэлбэрүүд багтсан. Бүх оролцогч өөрийн хийж байгаа судалгаагаа аман болон ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүлэх, эксперт судлаачдаас зөвлөгөө авах боломжтой. Түүнчлэн тархи судлалын чиглэлээр суралцах, ажиллахад нь дэмжлэг болох зорилгоор дотоод, гадаадын лабораториудын дэлгэрэнгүй мэдээлэл, судлаач нартай нь биечлэн уулзах боломжоор хангана. Сургалтын 5 дахь өдрөөс эхлэн “Салбар дундын тархи судлалын шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцоно.
Сургалт үнэ төлбөргүй явагдах бөгөөд оролцогчид цайны завсарлага, өдрийн хоол, сургалтын гарын авлага, сургалтын хичээлийн хэрэглэлээр үнэ төлбөргүй бүрэн хангагдана.
Зөвхөн гадаад улсаас оролцож буй шалгарсан цөөн тооны оюутанд буудал, аяллын зардал олгогдоно.
Сургалтын хөтөлбөр, сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгүүлэх зааврыг хавсралтаар илгээж байна.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар харна уу.
https://ibroschool.neuroscience.mn/
Бүртгэлийг 2020 оны 5 сарын 21-ний өдрөөс өмнө доорх хаягаар хийнэ.
https://form.jotform.com/201112099507953
Бүртгэл англи хэл дээр хийгдэх бөгөөд хэрэв англиар бөглөхөд хэцүү байвал доорх google form-г бөглөж бидэнд илгээнэ үү.
https://forms.gle/ZKgzXXC5WrVXxg9e8
Бүртгүүлэхэд ямар нэгэн бэрхшээл байвал secretariat@neuroscience.mn хаяг руу мэйл бичих эсвэл 88228737 (Э.Чимэддулам) утсаар бидэнтэй холбогдоно уу.
Жич: COVID-19 өвчний улмаас Олон улсад мөрдөгдөж буй хол хорионы дэглэмээс шалтгаалан тус сургалт хойшлогдох буюу үйл ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт орох боломжтойг анхааруулж байна.
Сургалтын заавар:
Анкет бөглөх заавар:
Сургалтын анкет бөглөх заавар - The 3rd Ulaanbaatar School
Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтанд суралцахаар онлайнаар бүртгүүлсэн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд 2020 оны 04 сарын 21-26 ныг дуустал дараах материалыг бүрдүүлэн enkhtuya@mnums.edu.mn хаягаар илгээнэ үү. Цаасан хэлбэрээр нүхтэй хавтасанд хийж сургалт эхэлсний дараа хурааж авахад бэлэн болгоно.
Бүрдүүлэх материал:
Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн мэргэшлийн сургалтанд суралцагчид төлбөрийн баримт дээр дараах утгыг заавал бичсэн байна.
Сургалтын төлбөр /Курсийн/
Бүртгэлийн хураамж
Үйл ажиллагааны хураамж
Сургалтын төлбөр бүрэн төлөөгүй тохиолдолд сургалтанд хамруулах боломжгүйг анхаарна уу. Материал бүрэн тохиолдолд АШУҮИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулж сургалтын хуваарилалтыг хийнэ.
Сургалт эмнэлэг дээр явагдах тул:
Дээрх хугацаандаа багтаан материалаа яаралтай ирүүлж сургалтанд хамрагдана уу. Лавлах зүйл байвал 91171954 утсаар лавлана уу.
Мэргэжил Дээшлүүлэх Институт
Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл сунгагдлаа
2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл 2020.04.20-ны өдрийн 10:00 цаг хүртэл сунгагдлаа.
Жич: Бүртгэл зөвхөн цахимаар хийгдэх тул өөрийн биеэр ирэхгүй байх сургалт эхлэх талаарх мэдээллийг 4 сарын 15-нд энэхүү вэбээр мэдээллэнэ.
Бүртгүүлэх бол ЭНД ДАРНА уу.
Сургалтын бүртгэлтэй холбоотой асуух зүйлээ доорх утсаар холбогдон асууна уу.
Утас: 11-321194, 91171954
Халдвар хамгаалалтын асуудалд анхааран ажиллаж байна
Дайчлагдан ажиллаж буй эмч нарын халдвар хамгаалал, аюулгүй байдал, ажиллах нөхцөл байдлын талаар Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зүгээс хяналт хийж, ЭМЯ, НЭМГ-т удаа дараа цаг тухайд нь хүсэлт гарган дайчилгаанд ажиллаж буй эмч нарын халдвар хамгаалал, аюулгүй байдал, ажиллах нөхцөл бололцоогоор хангаж ажиллах хүсэлтийг хүргүүлсэн.
Хэдийгээр өмнө нь хангалт хийж байсан ч зохион байгуулалтын асуудал дээрээ багахан алдаа гаргаж байснаа засаж НЭМГ дээрээ тухайн өдрийн багийн ахлагч нарт албан ёсоор хүлээлгэн өгдөг болсон тухай НЭМГ-аас өнөөдөр мэдээллээ.
