18 Sep

Төгсөлтийн дараах сургалтад бүртгүүлэгчдийн анхааралд

Төгсөлтийн дараах сургалтад бүртгүүлэгчдийн анхааралд

Төгсөлтийн дараах сургалтын 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл 2022 оны 08 сарын 31-ний өдөр нээгдсэн бөгөөд

  • Үндсэн мэргэшлийн(резиденсийн) сургалтын бүртгэл 2022 оны 09 сарын 20 өдрийн 15:00 цаг хүртэл,
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл 2022 оны 10 сарын 02-ны өдрийн 15:00 цаг хүртэл,
  • Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл 2022 оны 10 сарын 02-ны өдрийн 15:00 цаг хүртэл

тус тус бүртгэж байгаа билээ.

Бүртгэлийн системд бүртгүүлж бүртгэлийн хураамжаа төлсөн боловч элсэх мэргэшлийн хөтөлбөр буюу суралцах чиглэлийг сонгоогүй бүртгүүлэгчид байгаа тул бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө өөрийн элсэх мэргэшлийн чиглэлийг сонгож зааврын дагуу бүртгэлээ бүрэн хийнэ үү. Бүртгэлийн хураамж төлсөн боловч элсэх чиглэл сонгоогүй тохиолдолд элсэлтийн шалгалтад орох боломжгүй болохыг анхаарна уу.

Бүртгэлийн хураамжаа төлсөн боловч мэргэшлийн чиглэл сонгоогүй бүртгүүлэгчдийн жагсаалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Бүртгэлийн зааврын дагуу өөрийн үүсгэсэн эрхээр хандан зааврын дагуу өөрийн бүртгэлийг хянаж үзнэ үү.

Бүртгүүлэх зааврын 5-р алхмын дагуу бүртгэлээ шалгана уу.

Бүртгүүлэх заавар: 

MDI burtguuleh Zaavar 2021namar

Заавар татах бол ЭНД ДАРНА уу.