Резиденсийн сургалт: Англи хэл /Medical English/ сонгон судлах хичээлийн бүртгэл эхэллээ
Резиденсийн сургалт:
Англи хэл /Medical English/ сонгон судлах хичээлийн
бүртгэл эхэллээ
Резиденсийн сургалтын сонгон судлах Англи хэлний /Medical english/ сургалт 03 сарын 12-н 16:00 цагт гадаад хэлний төв дээр эхэлнэ.
Уг сургалт нь өдөр бүр 16:00 – 17:30 цагт 2 долоо хоногийн турш үргэлжлэх тул суралцах боломжтой суралцагчид бүртгүүлнэ үү. Бүртгэл 03 сарын 9-н хүртэл авна.
Жич:
- 2-оос дээш тасалсан бол сургалтанд сурсанд тооцохгүй болно.
- 2 дахь ээлжний сургалт 5-р сард, 3 дахь сургалт 6-р сард явагдана.
Онлайн бүртгэлээр бүртгүүлсэн эхний 50 суралцагч сургалтанд хамрагдана.
Бүртгүүлсэн эсэхээ ЭНД ДАРЖ шалгана уу.
ЭНД ДАРЖ онлайнаар бүртгүүлнэ үү.
Төгсөх резидент эмч нарын анхааралд
Төгсөх резидент эмч нарын анхааралд
Төгсөлтийн онолын шалгалт 2018 оны 3 сарын 9-ны 15:00 цагт АШУҮИС-ийн лекцийн 139 тоот өрөөнд болно.
Шалгалтанд ирэхдээ шалгалтанд орох зөвшөөрөл авсан суралцагчийн дэвтэртэйгээ ирнэ үү
Дадлага шалгалт 2018 оны 3 сарын 12-20-ны хооронд явагдана.
Онолын шалгалтанд 80 буюу түүнээс дээш оноо авч тэнцсэн эмч нар дадлага шалгалтанд орно.
Дадлага шалгалтын хуваарийг онолын шалгалтын үеэр зарлах болно
Та бүхэнд амжилт хүсье
Эрдмийн болон мэргэжлийн сургалтын алба
Резидент эмч нарын анхааралд:
Резидент эмч нарын анхааралд:
Сургуулийн удирдлагууд резидент эмч нартай хийсэн уулзалтын үеэр гарсан санал хүсэлтийн дагуу бааз эмнэлэгт хувцасны шүүгээг байрлуулах тул та бүхэн аль эмнэлэгт хэдэн шүүгээ хэрэгтэй байгаа саналаа нэгтгэн ахлагчаараа дамжуулан ЭМСА-нд 2018 оны 3 сарын 12-ны дотор ирүүлнэ үү
Та бүхний ирүүлсэн саналыг нэгтгэн гэрээ бүхий бааз эмнэлгийн удирдлагуудтай уулзалт хийж асуудлыг шийдэх болно.
Та бүхэн идэвхтэй саналаа ирүүлнэ үү
Эрдмийн болон Мэргэжлийн сургалтын алба
М101-М111 хэсгийн магистрантуудын Биостатистикийн шалгалт
Эмнэлзүйн магистрантуудын анхааралд:
М101-М111 хэсгийн магистрантуудын Биостатистикийн шалгалт 2018.03.05-н өдөр Онлайнаар авна. Шалгалт 18:00 – 19:00 цагийн хооронд нээлттэй байна. Тухайн цагтаа багтаж шалгалтаа өгнө үү.
НЭМ-н чиглэлээр суралцаж буй нийт магистрантуудын анхааралд:
НЭМ-н чиглэлээр суралцаж буй нийт магистрантуудын анхааралд:
Нийгмийн Эрүүл Мэндийн магистрантурт 2016-2017, 2017-2018 оны хичээлийн жилд элсэн суралцаж буй оюутнуудтай НЭМС-ийн Захирал, Эрдэмтэн багш нар уулзах тул нийт оюутнууд өргөнөөр оролцоно уу!
Уулзалтын агуулга:
-
НЭМС-ийн докторын зэрэгтэй, магистрант удирдах боломжтой багш нарын танилцуулга, судалгааны чиглэл
-
Судалгааны ажлын сэдэв, удирдагч сонгоогүй оюутнуудад туслах, чиглүүлэх
Хэзээ: III/6-ний 17.30 цагт
Хаана: НЭМС-ийн 2-тоот өрөө
Магистр, Докторын сургалтын хаврын элсэлт эхэллээ
Магистр, Докторын сургалтын хаврын элсэлт эхэллээ.
2017-2018 оны хичээлийн жилийн хаврын улирлын Магистр, Докторын сургалтын цахим бүртгэл эхэллээ. Бүртгэл 2018 оны 02 сарын 28-ны өдрөөс 03 сарын 13-ны өдөр дуустал явагдана.
Магистр, Докторын сургалтад элсэх алхмууд:
- Цахим хэлбэрээр бүртгүүлнэ. / ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү./
- Цахим бүртгэл дууссаны дараа вэб хуудсанд зарлагдах шалгалтын товын дагуу АШУҮИС дээр ирж шалгалтад орно
- Шалгалтад орохдоо бүртгэлийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх болон балын харандаа авч ирнэ.
- Шалгалтад тэнцсэн тохиолдолд АШУҮИС-ийн Эрдмийн болон Мэргэжлийн сургалтын алба /322 тоот/- д ирж материал бүрдүүлж /цаасаар/ бүртгүүлнэ.


