Ерөнхий эмч ажилд авна
Ерөнхий эмч ажилд авна
3, 4-р хороололд байрлалтай шинээр нээгдэж буй сэргээн засах эмнэлэгт бүтэн цагийн Ерөнхий эмч хийх сонирхолтой, туршлагатай эмч ажилд авна. Утас: 94111633
Инвитро клиник
2024.04.16
Ерөнхий эмч ажилд авна
3, 4-р хороололд байрлалтай шинээр нээгдэж буй сэргээн засах эмнэлэгт бүтэн цагийн Ерөнхий эмч хийх сонирхолтой, туршлагатай эмч ажилд авна. Утас: 94111633
Инвитро клиник
2024.04.16
2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд “Хоол боловсруулах тогтолцоо судлал” чиглэлд бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд
Хоол боловсруулах тогтолцоо судлал чиглэлээр элсэлтийн шалгалт авах бөгөөд шалгалтыг 2024 оны 04 сарын 19-ний өдөр 11:00 цагт онлайн хэлбэрээр зохион байгуулна. (Шалгалт авах ЦАХИМ СУРГАЛТЫН СИСТЕМ 2024 оны 04 сарын 19-ний өдөр нээгдэхийг анхаарна уу)
Онлайн шалгалт өгөх заавартай урьдчилан заавал танилцана уу.
Шалгалт өгөх элсэгчдэд бүртгүүлсэн утасны дугаараар цахим сургалтын системийн эрх үүсгэж бэлтгэсэн байгаа бөгөөд зөвхөн энэ эрхээр зааврын дагуу нэвтрэн шалгалтаа өгнө. /Шалгалт авах цахим сургалтын системд элсэгч МДИ-ийн үүсгэсэн эрхээр орох бөгөөд шинэ бүртгэл үүсгэхгүй болохыг анхаарна уу!!!/
Шалгалт авах цахим сургалтын систем: http://elearning.mnums.edu.mn/
Цахим сургалтын систем заавар2023 (1)
Утас: 77757575 (1027)
ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН 2023–2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРЛЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ
Төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх Хоол боловсруулах тогтолцоо судлал чиглэлээр элсэлт авч байна. Бүртгүүлсэн элсэгчдийн материалыг шалган элсэх боломжтой элсэгчдийн төлбөр төлөх зааврыг бүртгүүлсэн мэйл хаягаар хүргүүлэх болно.
Аварга тосон рашаан сувилал эмч, сувилагч ажилд авна
Аварга тосон рашаан сувилал дараах ажлын байранд эмч, сувилагч ажилд авна.
Байрлах өрөө байр, өдрийн 3-5 удаагийн хоол цай, замын зардал, ажлын хувцас хангамж, тав тухтай ажлын байр, өрсөлдөхүйц цалин, урамшуулалтай.
Холбоо барих: 77462222
2024.03.21
Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын элсэлтийн тухай
2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын эмч, эмнэлгийн мэргэжилтний Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон Мэргэжил дээшлүүлэх сургалтад бүртгүүлсэн элсэгчдийн материалыг шалгаж дууссан бөгөөд дараах элсэгчдийн материал шаардлага хангасан тул 2024 оны 03 сарын 29-ний дотор сургалтын төлбөрийг төлнө үү. Жич: Материал шаардлага хангаж, Сургалтын төлбөр төлснөөр элсэлтийн тушаалд орохыг анхаарна уу.
2024 оны 03 сарын 13-ны өдөр зохион байгуулсан элсэлтийн шалгалтын дүн: Read More
Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын хаврын элсэлтийн бүртгэл хаагдлаа.
Энэ удаагийн элсэлтээр 68 мэргэшлийн чиглэлээр элсэлтийн бүртгэл авсан бөгөөд үүнээс 14 мэргэшлийн чиглэл нь ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТТАЙ. Харин үлдсэн 54 мэргэшлийн чиглэлээр элсэх бол элсэлтийн шалгалт өгөхгүй элсэх боломжтой.
2021-2023 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн сургалтын төгсөлтийн онолын давтан шалгалт 2024 оны 03 сарын 12-ны өдөр 09:00 цагт АШУҮИС-ийн Эрдмийн Сургуулийн 9 тоотод болно. Эмнэлзүйн шалгалт 03 сарын 11-нээс өмнө зохион байгуулагдах бөгөөд шалгалт өгөх суралцагчид зохицуулагч багш нараас мэдээлэл авна уу.
Давтан шалгалтад орох суралцагчид логбүүкний давтан шалгалт хэсэгт зохицуулагч багшаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна.
ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН 2023–2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРЛЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ СУНГАГДЛАА
ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН 2023–2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРЛЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙГ 2024.03.06-НЫ ӨДРИЙН 15:00 ХҮРТЭЛ СУНГАЖ БАЙНА.