25 Feb

Төгсөлтийн дараах сургалтын суралцагчдыг Ковид-19-ний вакцинжуулалтад хамруулах тухай

Төгсөлтийн дараах сургалтын суралцагчдыг Ковид-19-ний вакцинжуулалтад хамруулах тухай

Үндсэн мэргэшлийн болон төрөлжсөн мэргэшлийн сургалтанд суралцагч эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Монгол Япон эмнэлэг дээр Ковид-19-ний вакцинжуулалтад хамруулна. 

Зохион байгуулалтын ажил хийгдсэний дараа дархлаажуулалтад хамрагдах хуваарийг дахин мэдээлнэ.

31 Dec

Мэндчилгээ

АШУҮИС-ийн төгсөлтийн дараах сургалтанд суралцагч нийт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ шинэ оны мэнд хүргэе.

Цар тахлын хүнд үед хүн ардынхаа төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хамтран суралцагч эмч нараа манлайлан дайчилгаанд ажилласан резидент эмч нартаа талархал илэрхийлье.

Мэргэжил Дээшлүүлэх Институт

27 Nov

НЭГ УДААГИЙН ХАМГААЛАХ ХУВЦАС ХЭРЭГСЭЛ ӨМСӨХ, ТАЙЛАХ заавар

Нийт суралцагчид НЭГ УДААГИЙН ХАМГААЛАХ ХУВЦАС ХЭРЭГСЭЛ ӨМСӨХ, ТАЙЛАХ заавартай сайтар танилцана уу.

 

26 Nov

Төгсөлтийн дараах сургалтын суралцагчдаас авах Томуугийн вакцин хийлгэх судалгаа

Төгсөлтийн дараах сургалтын суралцагчдаас авах Томуугийн вакцин хийлгэх судалгаа

ХӨСҮТ – өөс эмнэлэгт ажиллаж байгаа буюу эрсдэлт бүлгийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнд Бразил улсын (3 цэнт) томуугийн вакциныг хийж байна. Уг вакциныг сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй хийх тул АШУҮИС-ийн төгсөлтийн дараах сургалтын суралцагчид дараах судалгаанд хамрагдана уу.

 

21 Nov

Орон нутгаас төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцаж байгаа суралцагчдын (эмч, сувилагч эмнэлгийн бусад мэргэжилтэн) анхааралд

Орон нутгаас төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцаж байгаа суралцагчдын (эмч, сувилагч эмнэлгийн бусад мэргэжилтэн) анхааралд

 

 

Тухайн орон нутгийн ОНЦГОЙ КОМИССООС хүний нөөцийн дутагдалтай, шаардлагатай байгаа тухай АЛБАН БИЧГИЙГ НИЙСЛЭЛИЙН ОНЦОГОЙ КОМИССТ ирүүлсэн тохиолдолд шинжилгээнд хамруулан орон нутагт буцаах асуудлыг шийдвэрлэх гэж байгаа тул суралцаж байгаа тухай тодорхойлолт, албан хүсэлтийг Мэргэжил Дээшлүүлэх Институтээс авч болно (enkhtuya@mnums.edu.mn , enkhdavaa@mnums.edu.mn ). 

Жич: Эдгээр суралцагчид http://119.mn/ -д бүртгүүлэн оршин суугаа харьяа дүүргийнхээ шинжилгээ авах газарт цаг авч шинжилгээ өгч болно. Хэрхэн зорчих болон бусад мэдээллийг тухайн аймгийнхаа ЭМГ, НЭ-ийн хүний нөөцийн албанаас лавлана уу.

 

 

20 Nov

Эмч, сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтний ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШИЛ ЭЗЭМШҮҮЛЭХ болон МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ сургалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах тухай

Эмч, сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтний ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШИЛ ЭЗЭМШҮҮЛЭХ болон МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ сургалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах тухай

МУ-ын Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн байгууллагыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн салбарын төгсөлтийн дараах сургалтанд баримталж буй бодлого чиглэлийн дагуу АШУҮИС нь төгсөлтийн дараах сургалтын эмч, сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтний ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШИЛ ЭЗЭМШҮҮЛЭХ болон МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ сургалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг мэдэгдэж байна.  

Жич: Холбоо барих утсыг нээлттэй байлгах, шаардлагатай тохиолдолд дуудах болно.

 

17 Nov

Суралцагчийн тодорхойлолт

Суралцагчийн тодорхойлолт

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг,  хатуу хөл хорионы дэглэмд шилжсэнтэй холбоотой төгсөлтийн дараах сургалтын суралцагчид эмнэлзүйн тойролтондоо ирж очиход сургуулийн тодорхойлолт хэрэгтэй бол АШУҮИС-ийн 323 тоотоос (утас: 11-313293)  ажлын цагаар ирж авна уу.

16 Nov

Төгсөлтийн дараах сургалтын суралцагчийн үнэмлэх

Төгсөлтийн дараах сургалтын суралцагчийн үнэмлэх

2020 – 2021 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн сургалтын 1-р дамжааны хэсгийн ахлагч нар, Сувилагч тусгай мэргэжилтний төрөлжсөн мэргэшил, мэргэжил дээшлүүлэх сургалтын суралцагчид АШҮУИС-ийн төв хаалганы жижүүрээс суралцагчийн үнэмлэхийг авна уу.

13 Nov

Цар тахлын үед ажиллаж байгаа резидент болон төрөлжсөн мэргэшлийн эмч нарт зориулсан зөвлөмж, заавар

Цар тахлын үед ажиллаж байгаа резидент болон төрөлжсөн мэргэшлийн эмч нарт (тасаг, нэгж үл харгалзан) зориулсан зөвлөмж, зааврыг та бүхэнд хүргүүлж байна

 

1. Коронавируст халдвар (COVID-19)-тай хүнд хэлбэрийн уушгины хатгааны үеийн амьсгалын замын эмчилгээ, сувилгаа, ажилбар хийх халдварын сэргийлэлт, хяналтын зөвлөмж 
https://mohs.mn/uploads/userfiles/files/COVID19%20ажилбарын%20үеийн%20ХСХ%20Зөвлөмж.pdf
 
2. Эрсдэлийн үеийн харилцаа холбооны талаар зөвлөмж
 

3. Коронавируст халдвар (COVID-19)-ын үед хувийн хамгаалах хэрэгслийг зохистой хэрэглэх түр зөвлөмж

https://mohs.mn/uploads/userfiles/files/1%20-WHO-2019-nCov-IPCPPE_use-2020_1-mgl_docx-.pdf

4.  Коронавируст халдвар (COVID-19)-ын үед  зориулсан зөвлөмж

https://mohs.mn/news/4386

5.  Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай тушаал

https://mohs.mn/news/4363

6. Шинэ коронавирусын халдварын үед ажиллах эмнэлзүйн зөвлөх багийн ажиллах журам

https://mohs.mn/uploads/userfiles/files/1_%20Zovlox%20(2).pdf

7. Коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн эмнэлзүйн удирдамж 

http://postgraduate.mnums.edu.mn/wp-content/uploads/2020/11/Эмнэлзүйн-заавар.pdf

8. Бусад заавар зөвлөмж 

http://postgraduate.mnums.edu.mn/wp-content/uploads/2020/11/12-заавар.pdf

21 Oct

2020 – 2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУВИЛАХУЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ  СУРГАЛТАНД ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД

2020 – 2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУВИЛАХУЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ  СУРГАЛТАНД ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД

 

          СУВИЛАХУЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТАНД 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН УДИРТГАЛ ХИЧЭЭЛ 2020 ОНЫ 10 САРЫН 23-НЫ ӨДӨР 15:00 ЦАГТ ЛЕКЦИЙН 111 ТООТ ӨРӨӨНД БОЛНО.  /Бүх суралцагчид цагаан халад, масктай ирнэ үү./