28 Apr

Төгсөлтийн дараах Мэргэжил дээшлүүлэх сургалт | Элсэлт

Төгсөлтийн дараах Мэргэжил дээшлүүлэх сургалт | Элсэлт

Төгсөлтийн дараах Мэргэжил дээшлүүлэх сургалтанд элсэхээр бүртгүүл шалгалт өгсөн дараах элсэгчид 2020 оны 04 сарын 30-ны дотор сургалтын төлбөр төлсөн баримтыг материалтайгаа хавсарган postgraduate@mnums.edu.mn хаягаар илгээнэ үү.

  • Тархины цахилгаан бичлэг /6 сар/
    • Сургалтын төлбөр – 416,000 төг /код 105/
    • Үйл ажиллагааны зардал – 41,600 төг /код 108/
  • Эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо /3 сар /
    • Сургалтын төлбөр – 224,000 төг /код 105/
    • Үйл ажиллагааны зардал – 22,400 төг /код 108/
  • Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт /3 сар/
    • Сургалтын төлбөр – 224,000 төг /код 105/
    • Үйл ажиллагааны зардал – 22,400 төг /код 108/

Хаан банкны АШУҮИСургуулийн 5031813390 тоот дансанд  тушаана.

Гүйлгээний утга дээр: код , регистрийн дугаар, овог нэр, утасны дугаарыг заавал бичнэ.

Эцэг/эхийн нэр Өөрийн нэр Сургалтын нэр
1 Давааням Алтанцацрал Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо
2 Олонбаяр Хулан Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо
3 Амарсайхан Буяндэлгэр Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо
4 Ганбаатар Наранцэцэг Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо
5 Төрбат Чулуунхүү Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо
6 Чойжил Болорчимэг Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо
7 Лхаасүрэн Одончимэг Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо
8 Базаррагчаа Анхчимэг Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо
9 Батжаргал Ундрал Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо
10 Шийлэгмаа Атарцэцэг Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо
11 Батбаяр Долзодмаа Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
12 Баттулга Одмандах Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
13 Одхүү Уранбайгаль Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
14 Эрдэнэсан Оюунтунгалаг Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
15 Пүрэвсүрэн Өнөржаргал Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
16 Сэдбазар Удвал Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
17 Амарсайхан Оюунтулга Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
18 Дашдондов Цэрэнтогтох Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
19 Батболд Саранзаяа Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
20 Нямсүрэн Баярмагнай Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
21 Батжав Хонгорзул Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
22 Амартөгс Хулан Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
23 Бямбадорж Тунгалаг Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
24 Бямбажав Мөнхтуул Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
25 Пүрэв Сэлэнгэ Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
26 Бат-Эрдэнэ Батсүрэн Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
27 Батсүх Санчир Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
28 Рэнцэндорж Халиунаа Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
29 Цолмон Ишхүү Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
30 Баатар Урсгал Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт
31 Батбаяр Пүрэвсүрэн Тархины цахилгаан бичлэг
32 Батцоож Уянга Тархины цахилгаан бичлэг
33 Сэр-Од Алтанцэцэг Тархины цахилгаан бичлэг
34 Сүхбаатар Оеунчимэг Тархины цахилгаан бичлэг
35 Отгонбаяр Оюунболор Тархины цахилгаан бичлэг
28 Apr

Үндсэн мэргэшлийн сургалт төгсөгчдийн төгсөлтийн онолын шалгалт өгөх заавар

Үндсэн мэргэшлийн сургалт төгсөгчдийн төгсөлтийн онолын шалгалт өгөх заавар

2020 оны хавар төгсөх үндсэн мэргэшлийн сургалт төгсөгчид 2020 оны 04 сарын 29-нд претест, 05 сарын 01, 04, 05-нд өгөх онолын шалгалтыг хэрхэн өгөх заавартай танилцана уу. Цахимаар шалгалт өгөх заавар.

Цахим сургалтын систем ШАЛГАЛТ заавар

Үндсэн мэргэшлийн сургалт төгсөгчдийн төгсөлтийн онолын шалгалт

27 Apr

Үндсэн мэргэшлийн сургалт төгсөгчдийн төгсөлтийн онолын шалгалт

Үндсэн мэргэшлийн сургалт төгсөгчдийн төгсөлтийн онолын шалгалт

2018-2020 оны хичээлийн жилд суралцан төгсөгчдийн төгсөлтийн онолын шалгалтын хуваарь. 

  1. Онолын шалгалтыг цахим хэлбэрээр дараах хуваарийн дагуу олон хувилбарт 100 сорилоор авна.
  2. Туршилт шалгалт /претест/-ийг 2020 оны 04 сарын 29-ний өдөр 09:00 – 12:00 цагт цахимаар авна.
  3. Туршилт шалгалтыг АШУҮИС-ийн цахим сургалтын системээр авна. ( http://elearning.mnums.edu.mn     )
  4. Сургалтын системд нэвтрэх заавар:
    1. Компьютер ашиглан шалгалтыг өгнө.
    2. http://elearning.mnums.edu.mn/ хаягаар хандана.
    3. Нэвтрэх нэр: Суралцагчийн код /ж-нь: CGE1180123/
    4. Нууц үг: Регистрийн дугаарын тоо /ж-нь: 92102107/
  5. Шалгалтын үеэр асуудал гарсан тохиолдолд 11-321194 дугаараар лавлаж асууна уу.

Онолын шалгалтын хуваарь

Чиглэл Шалгалт авах өдөр Цаг
1 Мэдрэл судлал 5/1/2020 10:00-11:30
2 мэс засал судлал 5/1/2020 10:00-11:30
3 Хавдар судлал 5/4/2020 10:00-11:30
4 Гэмтэл согог засал судлал 5/4/2020 10:00-11:30
5 Халдварт өвчин судлал 5/4/2020 10:00-11:30
6 Хүүхдийн нүүр ам судлал 5/4/2020 10:00-11:30
7 Хүүхэд судлал 5/4/2020 10:00-11:30
8 Эмнэлзүйн эмгэг судлал 5/4/2020 10:00-11:30
9 Сэтгэц судлал 5/5/2020 10:00-11:30
10 Шүдний ерөнхий эмчилгээ судлал 5/5/2020 10:00-11:30
11 Нүүр амны гажиг засал судлал 5/5/2020 10:00-11:30
12 Нүүр амны мэс засал судлал 5/5/2020 10:00-11:30
13 Нүүр амны согог засал судлал 5/5/2020 10:00-11:30
14 Шүүхийн анагаахын судлал 5/5/2020 10:00-11:30
15 Эх барих, эмэгтэйчүүд судлал 5/5/2020 10:00-11:30

Мэргэжил Дээшлүүлэх Институт

21 Apr

Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтанд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцагчийн анхааралд

Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтанд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцагчийн анхааралд

Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтанд суралцахаар онлайнаар бүртгүүлсэн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд 2020 оны 04 сарын 21-26 ныг дуустал дараах материалыг бүрдүүлэн enkhtuya@mnums.edu.mn хаягаар илгээнэ үү. Цаасан хэлбэрээр нүхтэй хавтасанд хийж сургалт эхэлсний дараа хурааж авахад бэлэн болгоно.

Бүрдүүлэх материал:

  1. Анкет /ЭНД ДАРЖ татан авна уу/
  2. Дипломын хуулбар
  3. Лицензийн хуулбар
  4. Бүртгэлийн хураамж /15.000/ төлсөн баримт
  5. Үйл ажиллагааны төлбөр /20.800/ төлсөн баримт (Мэргэжил дээшлүүлэх сургалт бол /8.000/)
  6. Сургалтын төлбөр /208.000/ төлсөн баримт  (Мэргэжил дээшлүүлэх сургалт 1 сар бол /80.000/) Төлбөр байгууллагаас төлөгдөх бол Мэйл илгээхдээ энэ тухай бичнэ үү, төлбөрийн нэхэмжлэлийг нэгдсэн байдлаар өгнө. 
  • Сургалтын төлбөр төлөх заавар:

Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн мэргэшлийн сургалтанд суралцагчид төлбөрийн баримт дээр дараах утгыг заавал бичсэн байна.

Сургалтын төлбөр /Курсийн/

        • Регистрийн дугаар,
        • Овог нэр
        • Гүйлгээний код 105,
        • Утасны дугаар

Бүртгэлийн хураамж

        • Регистрийн дугаар,
        • Овог нэр
        • Гүйлгээний код 107,
        • Утасны дугаар

Үйл ажиллагааны хураамж

        • Регистрийн дугаар,
        • Овог нэр
        • Гүйлгээний код 108,
        • Утасны дугаар
    • Банк: Хаан банк
    • Дансны дугаар: 5031813390
    • Хүлээн авагч: АШУҮИСургууль

Сургалтын төлбөр бүрэн төлөөгүй тохиолдолд сургалтанд хамруулах боломжгүйг анхаарна уу. Материал бүрэн тохиолдолд АШУҮИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулж сургалтын хуваарилалтыг хийнэ.

Сургалт эмнэлэг дээр явагдах тул:

  • Иж бүрэн хувцастай байх. /халад, малгай, маск, табочик, гарын алчуур, гар ариутгагч гм/
  • Энгэрийн тэмдэг зүүсэн байх /МДИ-ээс тушаал гарсны дараа олгоно/
  • Суралцагчийн дэвтэртэй байх /МДИ-ээс тушаал гарсны дараа олгоно/
  • 30 хуудастай бичгийн хавтастай байх
  • 3 өнгийн балтай байх
  • Тэмдэглэлийн дэвтэртэй байх

Дээрх хугацаандаа багтаан материалаа яаралтай ирүүлж сургалтанд хамрагдана уу. Лавлах зүйл байвал 91171954 утсаар лавлана уу.

Мэргэжил Дээшлүүлэх Институт

20 Apr

Төрөлжсөн болон дээшлүүлэх сургалтын бүртгэл хаагдсан

Төрөлжсөн болон дээшлүүлэх сургалтын бүртгэл хаагдсан

“COVID-19” халдварын улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаатай холбоотой 2019 – 2020 оны төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын хаврын элсэлтэд элсэгчдийн материалыг цахим хэлбэрээр /файлаар/ 2020.04.22 өдрөөс 2020.04.26 өдрийн 15:00 цаг хүртэл авна. Материал шаардлага хангасан элсэгчдийг элсүүлэн суралцуулах бөгөөд элсэгчдийн нэрсийг 2020.04.27-ны өдөр вэб-д мэдээлэх болно. 

Шаардлагатай материал илгээх зааврыг маргааш буюу 2020.04.21-ний өдөр зарлана.

09 Apr

Резидент эмчийн эрдэм шинжилгээний хурал | Хугацааг сунгав

Эрдэм шинжилгээний хуралд хураангуй хүлээн авах хугацааг 05 сарын 01 хүртэл сунгав 


Үндсэн мэргэшлийн /резиденсийн/ сургалтанд суралцагчдын “Судлаач – 18“ эрдэм шинжилгээний хурлыг резидент эмч нарыг эрдэм шинжилгээний ажил хийх арга барилд сургах, судалгаа хийх идэвх санаачилгыг өрнүүлэх, эрдэм судлалын ажлаа хэлэлцүүлэх нийтэд сурталчлан таниулахад дэмжих зорилгоор жил бүр зохион байгуулдаг.

Covid-19 халдварын улмаас 2019-2020 оны хичээлийн жилийн “Судлаач-18” эрдэм шинжилгээний хуралд илтгэл хүлээн авах хугацааг 05 сарын 01-ний өдөр хүрэл сунгав. Илтгэлийн хураангуйг 2020 оны 05 сарын 01-ний дотор Мэргэжил Дээшлүүлэх Институтийн цахим шуудан руу /postgraduate@mnums.edu.mn/ илгээнэ үү. Илгээхдээ удирдагч багшийн имэйл хаягаас илгээнэ.  

  1. Илтгэлийн хураангуйг Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй 500 үгэнд багтаан бичнэ.
  2. Илтгэлийн хураангуй нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
    • Илтгэлийн нэр: Arial шрифтээр, том үсгээр, 12 хэмжээтэй, Bold
    • Судалгааны багийнхны нэр, харьяалагдах албан байгуулга, e-майл хаягийг: Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй, Italic
    • Үндэслэл:
    • Зорилго, зорилт:
    • Материал, арга зүй:
    • Үр дүн:
    • Дүгнэлт:
    • Түлхүүр үг: Судалгааны гарчигт ороогүй 3-5 үг байна.

Жич: 1-5 судлаач эмч хамтран 1 илтгэл бэлдэнэ.

 

Та бүхэн идэвхтэй оролцоно уу

Амжилт хүсье

 

06 Apr

Үндсэн мэргэшлийн сургалт | 2020 оны хавар төгсөх Резидент эмч нарын анхааралд

Үндсэн мэргэшлийн сургалт | 2020 оны хавар төгсөх Резидент эмч нарын анхааралд


 

Улсын онцгой комиссын шуурхай штаб, Сургуулийн удирдлагаас өгсөн шийдвэрийн дагуу  МДИ-ийнхэн гэрээр, шаардлагатай тохиолдолд сургууль дээр  хуваарийн дагуу ажиллаж байна. Удирдлагын шийдвэрээр төгсөлтийн дараах сургалтын 2020 оны хаврын төгсөлтийг зохицуулагч багш нартай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.  Иймд 
  1. Төгсөх резидент эмч нар 2020 оны 4 сарын 15 -ны дотор зохицуулагч багш нартаа тайлангаа хамгаална уу.
  2. 2020 оны 4 сарын 20-оос 5 сарын 01-ны хооронд эмнэлзүйн дадлага шалгалт авахаар төлөвлөж байна. /Шалгалтын хуваарийг тухайн үед нь зарлана/
  3. Резидент эмч нар дараах холбоосоор хандаж зааврын дагуу хувийн мэдээллээ шинэчлэн баталгаажуулна уу. ЭНД ДАРНА уу. Өөрийн овог нэр регистрийн дугаарыг англиар бөглөх, өөрийн хаяг, ажлын газар, төрсөн газар гэх мэт бүртгэлийн системд байгаа бүх талбаруудын мэдээллийг шинэчлэн бүртгүүлнэ үү. Дээрх мэдээллүүд нь дипломын хавсралт дээр бичигдэх тул та хариуцлагатай хандана уу.

Бүртгэлийн заавар:

PTI userManualProfile

03 Apr

Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл сунгагдлаа

Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл сунгагдлаа

 

2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл  2020.04.20-ны өдрийн 10:00 цаг хүртэл сунгагдлаа.

Жич: Бүртгэл зөвхөн цахимаар хийгдэх тул өөрийн биеэр ирэхгүй байх сургалт эхлэх талаарх мэдээллийг 4 сарын 15-нд  энэхүү вэбээр мэдээллэнэ.

Бүртгүүлэх бол ЭНД ДАРНА уу.

Сургалтын бүртгэлтэй холбоотой асуух зүйлээ доорх утсаар холбогдон асууна уу.

Утас: 11-321194, 91171954

02 Apr

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл сунгагдлаа

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл сунгагдлаа

 

2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын цахим бүртгэл 2020.04.20-ны өдрийн 10:00 цаг хүртэл сунгагдлаа.

Жич: Бүртгэл зөвхөн цахимаар хийгдэх тул өөрийн биеэр ирэхгүй байх мөн сургалт эхлэх талаарх мэдээллийг 4 сарын 15-нд  энэхүү вэбээр мэдээллэнэ.

Бүртгүүлэх бол ЭНД ДАРНА уу.