30 Jan

Үндсэн /Резидент/ мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд

Үндсэн /Резидент/ мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд

Эрүүл Мэндийн Сайдын 2020 оны 19 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагч резидент эмч нарт “Коронавирус болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг ЭМЯ, ЭМХТ-өөс 2020 оны 01 сарын 31-ний өдөр 15:40 цагт ЭХЭМҮТ-ийн хурлын зааланд АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн суралцагчдад зохион байгуулж байгаа тул заалны багтаамжаас хамаарч эхний ээлжинд дараах чиглэлээр суралцагч резидент эмч нар ЗААВАЛ хамрагдана уу.

Жич: Бүгд халад, маск, энгэрийн тэмдэгтэйгээ ирнэ үү, МДИ-ээс бүртгэл хийнэ.

  1. Дотрын анагаах судлал
  2. Ерөнхий мэргэшил судлал
  3. Мэдээгүйжүүлэг судлал
  4. Өрхийн анагаах ухаан судлал
  5. Сүрьеэ судлал
  6. Халдварт өвчин судлал
  7. Хүүхэд судлал
  8. Эрчимт эмчилгээ судлал
  9. Эх барих, эмэгтэйчүүд судлал
  10. Яаралтай тусламж судлал

Төгсөлтийн дараах сургалтын журмын 5.4.9-д /Нийтийг хамарсан гамшгийн нөхцөл байдал үүсэх, халдварт өвчний цар тахал гарах, онц байдал болон гамшгийн үеийн бэлэн байдал зарлагдсан тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан үед зохих журмын дагуу ажиллах; / заасны дагуу Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд суралцагчид дайчилгаанд хамрагдах болно.


 

28 Jan

Үндсэн /Резидент/ болон Төрөлжсөн мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд СУРГАЛТ ЦУЦЛАГДСАН ТУХАЙ

Үндсэн /Резидент/ болон Төрөлжсөн мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд СУРГАЛТ ЦУЦЛАГДСАН ТУХАЙ

АШУҮИС-ийн захирлын зөвлөлийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн хурлаар 2020 оны 01 сарын 30, 31-ний өдрүүдэд 16:00 цагт хийхээр төлөвлөсөн байсан сургалтыг цуцалсан, мөн 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс эхлэн аливаа шилжилт хөдөлгөөн, урт богино хугацааны чөлөө олгохгүй байхаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж байна.

Жич:

  • Үндсэн /Резидент/ болон Төрөлжсөн мэргэшлээр суралцагч эмч нарыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарч дайчлан ажиллуулах болбол мэдээллийг цаг тухайд хүргэх болно.
27 Jan

Үндсэн /Резидент/ болон Төрөлжсөн мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд /ЦУЦЛАГДСАН/

Үндсэн /Резидент/ болон Төрөлжсөн мэргэшлээр суралцагч эмч нарын анхааралд /ЦУЦЛАГДСАН/

Эрүүл Мэндийн Сайдын 2020 оны 19 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төгсөлтийн дараах Үндсэн болон Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд суралцагч эмч нарт “Коронавирус болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчигээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг ЭМЯ, ЭМХТ-өөс 2020 оны 01 сарын 30, 31-ний өдрүүдэд 16:00 цагт АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн суралцагчдад  зохион байгуулж байгаа тул та бүхэн хуваарийн дагуу сургалтанд хамрагдана уу.

Төгсөлтийн дараах сургалтын журмын 5.4.9-д /Нийтийг хамарсан гамшгийн нөхцөл байдал үүсэх, халдварт өвчний цар тахал гарах, онц байдал болон гамшгийн үеийн бэлэн байдал зарлагдсан тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан үед зохих журмын дагуу ажиллах; / заасны дагуу Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд суралцагчид дайчилгаанд хамрагдах болно.

 

 

27 Jan

Мэдэгдэл

Мэдэгдэл

АШУҮИС-ийн профессор, багш, оюутнуудын анхааралд

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01-р сарын 26-ны өдрийн хуралдаан, Монгол Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг үндэслэн АШУҮИС-ийн танхмийн сургалтыг 2020 оны 03-р сарын 02 хүртэл зогсоох шийдвэр гаргасан билээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ЭМХТ-ийн даргад мэдэгдэн анагаахын төгсөх дамжааны ДЭС-ийн сургалтаар эрүүл мэндийн байгууллагад дадлага хийж байгаа оюутнуудыг мөн хөл хорионд хамруулах боллоо. Харин резидент эмч нар дайчилгаанд хамрагдах болно.

АШУҮИС-ийн Захиргаа

 

21 Oct

2019-2020 оны хичээлийн жилийн Төрөлжсөн мэргэшил болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд элссэн суралцагчдын энгэрийн тэмдэг, суралцагчийн дэвтэр

2019-2020 оны хичээлийн жилийн Төрөлжсөн мэргэшил болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд элссэн суралцагчдын анхааралд


2019.10.23-ны өдрийн 15:00 цагаас АШУҮИС-ийн 111 тоотод ирж суралцагчийн дэвтэр, энгэрийн тэмдгээ авна уу.

Жич: Удиртгал хичээл орох тул ирц бүрэн ирнэ үү.

12 Oct

2019-2020 оны хичээлийн жилд Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалтанд элссэн суралцагсдын анхааралд

2019-2020 оны хичээлийн жилд Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалтанд элссэн суралцагсдын анхааралд

2019-2020 оны хичээлийн жилд Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалтанд элссэн суралцагсдын анхааралд 2019 оны 10 сарын 14-ний өдөр 15:00 цагт АШУҮИС-ийн 139 тоотод хуралтай тул хүрэлцэн ирнэ үү.

07 Oct

Био-Анагаахын мэргэжилтэн бэлтгэх сургалтанд элссэн суралцагчдын анхааралд

Био-Анагаахын мэргэжилтэн бэлтгэх сургалтанд элссэн суралцагчдын анхааралд

Элссэн суралцагчид 2019.10.08 ны өдөр 15:00 цагаас томилолтын бичигтэйгээ АШУҮИС-ийн 439 тоотод ирнэ үү.

02 Oct

Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалтын элсэгчдийн анхааралд

Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалтанд элсэгчид дараах материал бүрдүүлэлт

Тэнцсэн элсэгчид дараах материалыг бүрдүүлж 2019 оны 10 сарын 03-ны өдөр АШУҮИС-н Мэргэжил Дээшлүүлэх Институтийн №322 тоотод авчирна уу.

  1. Элсэгчийн өргөдөл /гараар бичих/
  2. Дипломын хуулбар /нотариатаар батлуулах/
  3. Эмчилэх эрхийн гэрчилгээ /нотариатаар батлуулах/
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Цээж зураг 3 хувь /сүүлийн 6 сарын зураг байх/
  6. Нүхтэй хавтасанд хийнэ
  7. Анкет бөглөх /вэб-ээс татаж авах/
  8. Төлбөр төлсөн баримт /2 250 000 төг/
  9. Үйл ажиллагааны төлбөр төлсөн баримт /225 000төг/

Төлбөр төлөх мэдээлэл:

  • Банк: Хаан банк
  • Дансны дугаар: 5031813390
  • Хүлээн авагч: АШУҮИСургууль
  • Гүйлгээний утга: код-105, Регистрийн дугаар, Овог нэр бичнэ.
  • Дүн: 2 250 000 төгрөг

Үйл ажиллагааны төлбөр төлөх мэдээлэл:

  • Банк: Хаан банк
  • Дансны дугаар: 5031813390
  • Хүлээн авагч: АШУҮИСургууль
  • Гүйлгээний утга: код-108, Регистрийн дугаар, Овог нэр бичнэ.
  • Дүн: 225 000 төгрөг
02 Oct

Био-Анагаахын мэргэжилтэн бэлтгэх сургалтын элсэгчдийн анхааралд

Био-Анагаахын мэргэжилтэн бэлтгэх сургалтын элсэгчдийн материал бүрдүүлэлт

Тэнцсэн элсэгчид дараах материалыг бүрдүүлж 2019 оны 10 сарын 03-ны өдөр АШУҮИС-н Мэргэжил Дээшлүүлэх Институтийн №322 тоотод авчирна уу.

  1. Элсэгчийн өргөдөл /гараар бичих/
  2. Дипломын хуулбар /нотариатаар батлуулах/
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Цээж зураг 3 хувь /сүүлийн 6 сарын зураг байх/
  5. Нүхтэй хавтасанд хийнэ
  6. Анкет бөглөх /вэб-ээс татаж авах/
  7. Төлбөр төлсөн баримт /416 000 төг/
  8. Үйл ажиллагааны төлбөр төлсөн баримт /41 600төг/

Төлбөр төлөх мэдээлэл:

  • Банк: Хаан банк
  • Дансны дугаар: 5031813390
  • Хүлээн авагч: АШУҮИСургууль
  • Гүйлгээний утга: код-105, Регистрийн дугаар, Овог нэр бичнэ.
  • Дүн: 416 000 төгрөг

Үйл ажиллагааны төлбөр төлөх мэдээлэл:

  • Банк: Хаан банк
  • Дансны дугаар: 5031813390
  • Хүлээн авагч: АШУҮИСургууль
  • Гүйлгээний утга: код-108, Регистрийн дугаар, Овог нэр бичнэ.
  • Дүн: 41 600 төгрөг