25 Sep

Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын 2021 оны 09 сарын  25-ны өдрийн 10:00 цагийн элсэлтийн шалгалтын дүн

2021-2022 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын элсэлтийн шалгалтанд тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн анхааралд

Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын 2021 оны 09 сарын  25-ны өдрийн 10:00 цагийн элсэлтийн шалгалтын дүн. Шараар тэмдэглэгдсэн нь шалгалтанд тэнцэж, хяналтын тоонд багтсан элсэгчид болно. Шар өнгөөр тэмдэглэгдсэн элсэгчид элсэх боломжтой. 

2021 оны 09 сарын 25-ны өдрийн шалгалтанд орсон шалгуулагчдын дүнг  ЭНД ДАРЖ үзнэ үү.

Шалгалт дууссаны дараа буюу 2021 оны 09 сарын 25-ны өдрийн 18:40 цагаас хойш элсэлтийн талаарх (төлбөр төлөлт, эрүүл мэндийн үзлэг, материал шалгах) нэгдсэн мэдээлэл энэхүү вебэд гарахыг анхаарна уу.
25 Sep

Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын 2021 оны 09 сарын  25-ны өдрийн 08:00 цагийн элсэлтийн шалгалтын дүн

2021-2022 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын элсэлтийн шалгалтанд тэнцэж хяналтын тоонд багтсан элсэгчдийн анхааралд

 

Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын 2021 оны 09 сарын  25-ны өдрийн 08:00 цагийн элсэлтийн шалгалтын дүн. Шараар тэмдэглэгдсэн нь шалгалтанд тэнцэж, хяналтын тоонд багтсан элсэгчид болно. Шар өнгөөр тэмдэглэгдсэн элсэгчид элсэх боломжтой. 

2021 оны 09 сарын 25-ны өдрийн шалгалтанд орсон шалгуулагчдын дүнг  ЭНД ДАРЖ үзнэ үү.

Шалгалт дууссаны дараа буюу 2021 оны 09 сарын 25-ны өдрийн 18:40 цагаас хойш элсэлтийн талаарх (төлбөр төлөлт, эрүүл мэндийн үзлэг, материал шалгах) нэгдсэн мэдээлэл энэхүү вебэд гарахыг анхаарна уу.

23 Sep

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Коронавируст халдвар (КОВИД –19)-ын нөхцөл байдалтай холбогдуулан элсэлтийн шалгалтыг 2021 оны 09 дүгээр сарын 25 өдөр цахим хэлбэрээр зохион байгуулна. Шалгалтыг http://elearning.mnums.edu.mn хаягаар хандан АШУҮИС-ийн цахим сургалтын системээр өгнө. Цахим сургалтын системд нэвтрэх заавар, нэвтрэх нууц үгийг солих заавар, шалгалт өгөх заавартай сайтар танилцана уу.

Шалгуулагч нь шалгалт өгөхдөө:

  1. Шалгалтыг заавал компьютераар, ганцаарчлан өгнө.
  2. Шалгалт өгөх компьютерийн болон интернетийн хэвийн ажиллагааг шалгаж урьдчилан бэлтгэл хангасан байна.
  3. http://elearning.mnums.edu.mn хаяг руу хандаж урьдчилсан шалгалтыг (претест) зарлагдсан хугацаанд (2021.09.24-ний өдөр хуваарийн цагийн хуваарийн дагуу) хийж үзсэн байна. (ПРЕТЕСТ НЬ ХИЙСВЭР АСУУЛТТАЙ БАЙХ БӨГӨӨД ЗӨВХӨН ЦАХИМ СИСТЕМД ХЭРХЭН НЭВТРЭХ, ШАЛГАЛТЫН ХАРИУЛТАА ХЭРХЭН СОНГОХ, ШАЛГАЛТАА ХЭРХЭН ДУУСГАХ ЗЭРЭГ ҮЙЛДЛҮҮДИЙГ ШАЛГУУЛАГЧ ХИЙЖ ҮЗЭН ДАДЛАГА ХИЙХ ЗОРИЛГОТОЙ БОЛНО.)
  4. Мөн цахим системд нэвтрэх нууц үг (автоматаар олгогдсон)-ийг зааврын дагуу өөрчилсөн байна. Нууц үгэнд крил үсэг ашиглахгүй байна. Системд нэвтрэх нууц үгийг бусдад тараахгүй, мартахгүй байх хариуцлагыг шалгуулагч өөрөө хариуцна.
  5. Автоматаар олгогдсон Нэвтрэх нэр нь шалгуулагчийн бүртгүүлсэн утасны дугаар байна, нууц үг нь регистрийн дугаарын 8 ТОО (үсэггүй) байна.
  6. Шалгалт өгөх, сорилд хариулах зааварчилгаатай урьдчилан сайтар танилцсан байх.
  7. Шалгалт эхлэхээс 5-аас доошгүй минутын өмнө цахим сургалтын системд (http://elearning.mnums.edu.mn) хандан өөрийн бүртгэлийн дагуу нэвтэрсэн байх.
  8. Шалгалтын үеэр бусдаас хуулах, бусадтай хамтран шалгалт өгөхийг хориглоно.
  9. Цагаасаа өмнө дууссан бол дуусгаад системээс гарч болно.
  10. Шалгалтын дэг зөрчсөн шалгуулагчийн шалгалтын үнэлгээг хүчингүйд тооцно.
  11. Цахим системд холбогдсоны дараа дэлгэцийн баруун дээд буланд байрлах өөрийн овог, нэрийг үнэн зөв эсэхийг шалгах
  12. Хичээлийн тойм хэсгийн “ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ҮНДСЭН – МЭРГЭШЛИЙН СУРГАЛТ” дээр дарна.
  13. “ШАЛГАЛТ ӨГӨХ” дээр дарсны дараа “ШАЛГАЛТ ЭХЛҮҮЛЭХ”-г дарж шалгалтыг эхлүүлнэ.
  14. Шалгалт нь 100 сорилтой байна.
  15. Нэг хуудсанд 5-10 сорил байх бөгөөд хуудаснаас хуудсанд шилжихэд дэлгэцийн доор байх “Дараагийнх” болон “Өмнөх” гэсэн товч дээр даран шилжинэ. Эсвэл хариулах сорилын дугаар дээр дарж шилжих боломжтой.
  16. Аливаа нэг сорилыг дахин хянах, өөртөө анхааруулах тохиолдолд тухайн сорилын дугаарын доор байх “Асуултыг тэмдэглэх” дээр дарж тэмдэглэх боломжтой.
  17. Шалгалтыг дуусгах болон шалгалтын хугацаа дуусахаас өмнө бөглөсөн хариултаа өөрчлөн засварлах боломжтой.
  18. Шалгалтыг дуусгахдаа сүүлийн хуудасны доор байрлах “ХАРИУЛЖ ДУУСЛАА” товч дээр дарна.
  19. Сорилыг гүйцэд бөглөсөн эсэхээ хянана. Хэрэв сорилыг дутуу бөглөсөн байвал “Хариулах хэсэг руу буцах”, гүйцэд бөглөсөн бол “Дуусгах” дээр дарна.
  20. Шалгалтыг дуусгасан тохиолдолд дахин сорилуудыг бөглөх, хариултаа өөрчлөх боломжгүйг анхаарна уу. Жич: Санамсаргүй дуусгах товч дарсан гэсэн гомдол саналыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу.

 

ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОН СИСТЕМД НЭВТРЭХ ЗААВАР

Цахим сургалтын систем заавар ШАЛГАЛТ-НУУЦ ҮГ СОЛИХ 2021namar

 

УРЬДЧИЛСАН (ПРЕТЕСТ) ШАЛГАЛТЫГ 2021 ОНЫ 09 САРЫН 24-НИЙ ӨДӨР 12:00 ЦАГААС 19:00 ЦАГТ БАГТААН ЗААВРЫН ДАГУУ ӨГНӨ.

 

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ (2021.09.25 -ны ӨДӨР БОЛНО.)

Элсэлт авах мэргэшлийн чиглэл Шалгалт авах хугацаа Шалгалт авах хэлбэр
1 Дотрын анагаах судлал 2021.09.25 өдрийн

08:00 цаг

Онлайн хэлбэрээр
2 Эмнэлзүйн эмгэг судлал
3 Эрчимт эмчилгээ судлал
4 Яаралтай тусламж судлал
5 Арьс судлал 2021.09.25 өдрийн

10:00 цаг

Онлайн хэлбэрээр
6 Дүрс оношилгоо судлал
7 Анатомийн эмгэг судлал 2021.09.25 өдрийн

12:00 цаг

Онлайн хэлбэрээр
8 Гэмтэл согог засал судлал
9 Ерөнхий мэргэшил судлал
10 Мэдрэл судлал
11 Мэдээгүйжүүлэг судлал
12 Нүд судлал
13 Өрхийн анагаах ухаан судлал
14 Сүрьеэ судлал
15 Сэргээн засал судлал
16 Сэтгэц судлал
17 Хавдар судлал
18 Халдварт өвчин судлал
19 Мэс засал судлал 2021.09.25 өдрийн 14:00 цаг Онлайн хэлбэрээр
20 Хүүхэд судлал
21 Чих, хамар, хоолой судлал
22 Эх барих, эмэгтэйчүүд судлал
23 Зүү эмчилгээ судлал 2021.09.25 өдрийн 16:00 цаг Онлайн хэлбэрээр
24 Монголын уламжлалт анагаах ухаан судлал
25 Нүүр амны мэс засал судлал
26 Нүүр амны согог засал судлал
27 Хүүхдийн нүүр ам судлал
28 Шүдний ерөнхий эмчилгээ судлал
29 Шүдний сувгийн эмчилгээ судлал
30 Нүүр амны гажиг засал судлал 2021.09.25 өдрийн 18:00 цаг Онлайн хэлбэрээр

 

21 Sep

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ 2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 25, 26 –НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ 2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 25, 26 –НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Коронавируст халдвар (КОВИД –19)-ын нөхцөл байдалтай холбогдуулан элсэлтийн шалгалтыг 2021 оны 09 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулна. Шалгалтад нэвтрэх нэр, кодыг, шалгалтын хуваарийг 2021 оны 09 дүгээр сарын 23-нд  цахим хуудсанд (http://postgraduate.mnums.edu.mn/?cat=12) байршуулна.  АШУҮИС-ийн төгсөлтийн шалгалтын сорилыг жишиг болгон бэлтгэл хангана уу.

Жич: Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв болон АШУҮИС нь төгсөлтийн дараах сургалтын элсэлтийн шалгалтыг нэгдсэн хэлбэрээр зохион байгуулах тул хоёр байгууллагад давхар бүртгүүлсэн тохиолдолд уг хоёр байгууллагын аль нэгд нь шалгалт өгөх эрх нээгдэх болно. Давхар бүртгэгдсэн элсэгчдийн мэдээллийн тулгалт явагдаж байгаа тул  2021.09.22-нд зааврыг гаргана.

20 Sep

2021-2022 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн(Рездентийн) сургалтын бүртгэл хаагдсан

2021-2022 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн(Рездентийн) сургалтын бүртгэл хаагдсан

 

2021-2022 оны хичээлийн жилийн Үндсэн мэргэшлийн(Рездентийн) сургалтын бүртгэл хаагдсан тул ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТад бүртгүүлэхээр хандаж бүртгэлийн хураамжийг төлөхгүй байхыг анхааруулж байна. Бүртгэл хаагдсанаас хойш хураамж төлсөн тохиолдол Үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөр сонгогдох боломжгүй болохыг анхаарна уу. Бүртгэл хаагдсаны дараа төлсөн хураамжийг буцаан олгохгүй тул бүртгүүлэгч өөрөө хариуцлагаа хүлээхийг анхаарна уу.

16 Sep

2021 – 2022 оны хичээлийн жилийн Төгсөлтийн дараах сургалтын элсэлтийн бүртгэл явагдаж байна

2021 – 2022 оны хичээлийн жилийн Төгсөлтийн дараах сургалтын элсэлтийн бүртгэл явагдаж байна

АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн 2021 – 2022 оны хичээлийн жилийн намрын улирлын элсэлт явагдаж байна. Мэргэжил Дээшлүүлэх Институт нь дараах төрлийн сургалтуудад элсэлт авч байна.

  • Үндсэн мэргэшлийн сургалт (резидентийн)
    • БҮРТГЭЛ ХААГДСАН.
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтний Төрөлжсөн мэргэшлийн сургалт
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтний Мэргэжил Дээшлүүлэх сургалт
  • Сувилагч, эмнэлгийн мэргэжилтний Төрөлжсөн мэргэшлийн сургалт
  • Сувилагч, эмнэлгийн мэргэжилтний Мэргэжил Дээшлүүлэх сургалт
  • Био-Анагаахын мэргэжилтэн бэлтгэх сургалт
  • Био-Анагаахын төрөлжсөн мэргэшлийн сургалт
  • Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалт
14 Sep

Үндсэн мэргэшлийн сургалт төгсөгчдийн төгсөлтийн онолын шалгалт (элсэлтийн шалгалт биш болно)

Үндсэн мэргэшлийн сургалт төгсөгчдийн төгсөлтийн онолын шалгалт

(элсэлтийн шалгалт биш болно)

2018-2021 оны хичээлийн жилд суралцан төгсөгчдийн төгсөлтийн онолын шалгалтын хуваарь. 

  1. Онолын шалгалтыг цахим хэлбэрээр дараах хуваарийн дагуу олон хувилбарт 100 сорилоор авна.
  2. Туршилт шалгалт (претест)-ийг 2021 оны 09 сарын 16-ны өдөр 09:00 – 12:00 цагт цахим хэлбэрээр (гэрээсээ, сургууль эмнэлгээс, байгаа газраасаа гэх мэт) авна.
  3. Туршилт шалгалтыг АШУҮИС-ийн цахим сургалтын системээр авна. ( http://elearning.mnums.edu.mn  )
  4. Сургалтын системд нэвтрэх заавар:
    1. Компьютер ашиглан шалгалтыг өгнө.
    2. http://elearning.mnums.edu.mn/ хаягаар хандана.
    3. Нэвтрэх нэр: Суралцагчийн код /ж-нь: CGE1180123/
    4. Нууц үг: Регистрийн дугаарын тоо /ж-нь: 92102107/(хэрвээ суралцагч өөрөө өмнө нь нэвтрэх нууц үгээ сольсон бол тухайн нууц үгээр нэвтрэх)
  5. Шалгалтын үеэр асуудал гарсан тохиолдолд 11-321194 дугаараар лавлаж асууна уу.

Жич: Дадлага шалгалтын хуваарь тэнхим дээр гаргана. Зохицуулагч багш нар мэдээлнэ.

Төгсөлтийн онолын шалгалтын хуваарь

Мэргэжлийн чиглэл Шалгалт авах өдөр Шалгалт цаг
1 Анатомийн эмгэг судлал 2021.09.17 08:30 – 10:00
2 Арьс судлал 2021.09.17 08:30 – 10:00
3 Гэмтэл согог засал судлал 2021.09.17 08:30 – 10:00
4 Дотрын анагаах судлал 2021.09.17 08:30 – 10:00
5 Дүрс оношилгоо судлал 2021.09.17 08:30 – 10:00
6 Ерөнхий мэргэшил судлал 2021.09.17 08:30 – 10:00
7 Зүү эмчилгээ судлал 2021.09.17 08:30 – 10:00
8 Мэдрэл судлал 2021.09.20 08:30 – 10:00
9 Мэдээгүйжүүлэг судлал 2021.09.17 08:30 – 10:00
10 Сүрьеэ судлал 2021.09.17 08:30 – 10:00
11 Сэтгэц судлал 2021.09.17 08:30 – 10:00
12 Шүдний ерөнхий эмчилгээ судлал 2021.09.17 08:30 – 10:00
13 Мэс засал судлал 2021.09.17 10:00 – 11:30
14 Нүд судлал 2021.09.17 10:00 – 11:30
15 Нүүр амны гажиг засал судлал 2021.09.17 10:00 – 11:30
16 Нүүр амны мэс засал судлал 2021.09.17 10:00 – 11:30
17 Нүүр амны согог засал судлал 2021.09.17 10:00 – 11:30
18 Өрхийн анагаах ухаан судлал 2021.09.17 10:00 – 11:30
19 Сэргээн засал судлал 2021.09.17 10:00 – 11:30
20 Хавдар судлал 2021.09.17 10:00 – 11:30
21 Халдварт өвчин судлал 2021.09.17 10:00 – 11:30
22 Хүүхдийн нүүр ам судлал 2021.09.17 10:00 – 11:30
23 Хүүхэд судлал 2021.09.17 10:00 – 11:30
24 Чих, хамар, хоолой судлал 2021.09.17 10:00 – 11:30
25 Эмнэлзүйн эмгэг судлал 2021.09.17 10:00 – 11:30
26 Эрчимт эмчилгээ судлал 2021.09.17 10:00 – 11:30
27 Эх барих, эмэгтэйчүүд судлал 2021.09.17 10:00 – 11:30
28 Яаралтай тусламж судлал 2021.09.17 10:00 – 11:30

Үндсэн мэргэшлийн сургалт төгсөгчдийн төгсөлтийн онолын шалгалт өгөх заавар

Цахим сургалтын систем ШАЛГАЛТ заавар


Мэргэжил Дээшлүүлэх Институт

30 Aug

Үндсэн мэргэшлийн сургалт | 2021 оны намар төгсөх Резидент эмч нарын анхааралд

Үндсэн мэргэшлийн сургалт | 2021 оны намар төгсөх Резидент эмч нарын анхааралд


 

2021 оны намар төгсөх Резидент эмч нар дараах холбоосоор хандаж зааврын дагуу хувийн мэдээллээ шинэчлэн баталгаажуулна уу. ЭНД ДАРНА уу. Өөрийн овог нэр регистрийн дугаарыг англиар бөглөх, өөрийн хаяг, ажлын газар, төрсөн газар гэх мэт бүх талбаруудын мэдээллийг шинэчлэн бүртгүүлнэ үү. Дээрх мэдээллүүд нь дипломын хавсралт дээр бичигдэх тул та хариуцлагатай хандана уу.

Бүртгэлийн заавар:

PTI userManualProfile

27 Aug

Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн/ резиденсийн/ сургалтанын төгсөх дамжааны эмч нарын анхааралд

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН/ РЕЗИДЕНСИЙН/ СУРГАЛТАНД СУРАЛЦАГЧДЫН ТАЙЛАН ХАМГААЛАЛТ

2018 оны намар (нүд судлал 3-р дамжаа), 2019 оны намар элссэн (2-р дамжаанд) суралцагчдын тайлан хамгаалалт 2021 оны 09 дүгээр сарын 07, 08, 09-нд АШУҮИС-ийн төв байр 311, 238 тоот өрөөнд болно.

Тайлан хамгаалахад бүрдүүлэх материал:
1. Суралцагчийн дэвтэр (координатор багшаар хянуулсан, зөвшөөрсөн гарын үсэгтэй байх, эмнэлзүйн тойролт бүрэн хийсэн багшийн гарын үсэгтэй)
2. Сургалтын төлбөр төлсөн байх
( төлбөр 832 000 ₮ Данс:Хаан банк 5031882309, код- 104, регистрийн дугаар бичсэн байна.)
3. Тайлан
• Хөтөлбөрийн дагуу хийж гүйцэтгэсэн гардан үйлдлийн тэмдэглэгээг нэгтгэн тайлан бичиж зохицуулагч багшаар хянуулан гарын үсгээр баталгаажуулсан байх (тайланд аль эмнэлэгт, ямар тойролтыг хэн багшийн удирдлага дор хийсэн, тойролт бүрийн үед ямар гардан үйлдэл хийсэн хийх боломжгүй гардан үйлдлийг дурьдана.) ЛОГБҮҮК дээр Эмнэлзүйн тойролтын хугацаанд тасаг/амбулаторт хийж гүйцэтгэсэн ажлын тайлан хэсэгт бичсэн байна.

• Эмнэлзүйн тойролтын хуваарь
• Эрдэм шинжилгээний ажил хийсэн байх

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа тул Тайлан хамгаалалтанд ЗӨВХӨН ХЭСГИЙН АХЛАГЧ нар бусад резидент эмч нарын суралцагчийн дэвтэр, материалыг авчирч тайланг хамгаалж, шалгалтанд орох төгсөх зөвшөөрлийг авна.

ЖИЧ:

  • ТӨЛБӨР ТӨЛӨӨГҮЙ РЕЗИДЕНТ ЭМЧ НАР ТАЙЛАН ХАМГААЛАЛТАНД ОРОХГҮЙ БОЛОХЫГ МЭДЭГДЬЕ.
  • ТӨГСӨЛТИЙН ОНОЛЫН ШАЛГАЛТЫГ 2021 ОНЫ 09 САРЫН 15-НААС 20, ДАДЛАГА ШАЛГАЛТЫГ 09 САРЫН 20-НООС 30-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА.

ТАЙЛАН ХАМГААЛАЛТЫН ХУВААРИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

30 Jun

Үндсэн мэргэшлийн сургалтын 2, 3-р дамжааны резидент эмч нарын анхааралд

Үндсэн мэргэшлийн сургалтын 2,3-р дамжааны резидент эмч нарын анхааралд

 

Эрүүл Мэндийн яамнаас чиглэл өгсний дагуу Ковид-19 ийн дайчилгаанд ажиллаж байгаа Үндсэн мэргэшлийн сургалтын 2, 3-р дамжааны резидент эмч нарын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг 5 жилээр сунгахаар судалгаа явуулж байна.

Иймд дайчилгаанд ажиллаж буй, 2, 3-р дамжаанд суралцдаг болон Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн (лицензийн) хугацаа 2021 онд дуусах резидент эмч нар дараах холбоосоор хандан асуумжийг бөглөнө үү.

ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.