29 Mar

Резидент эмч нарын анхааралд

Резидент эмч нарын анхааралд

Үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарт цалин олгохтой холбоотой хөдөлмөрийн харилцаа үүсэж байгаа тул санхүү, нийгмийн даатгалын талаарх зарим ( жирэмсний амралтаараа сурдаг, өөр байгууллагад нийгмийн даатгал төлөгддөг, эмнэлгийн захиалгаар суралцдаг гэх мэт ) асуудлуудыг хуулийн зөвлөхтэй зөвлөлдсөний дараа маргааш буюу 03 сарын 30-нд мэдээлэл хүргэнэ.

26 Mar

Резидент эмч нарын анхааралд | Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай

Резидент эмч нарын анхааралд | Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай

 

Резидент эмч нарт цалин олгох асуудал шийдэгдсэн тул та бүхэн зааврын дагуу (http://elearning.mnums.edu.mn/ хаягаар хандан ГЭРЭЭ гэсэн хэсэгт байрлуулсан файлыг татан авах) хөдөлмөрийн гэрээ 2 хувь, ажлын байрны тодорхойлолт 2 хувь,  эмнэлзүйн тойролтын хуваарийг хэвлэн гарын үсэг зурж баталгаажуулж ахлагчаараа дамжуулан Мэргэжил Дээшлүүлэх Институтэд №322 тоотод 2021 оны 03 сарын 29-ний өдөр авчирж өгнө үү.

26 Mar

Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалт | Төгсөлтийн шалгалтын тов, цахим шалгалт өгөх заавар

Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалт | Төгсөлтийн шалгалтын тов, цахим шалгалт өгөх заавар

“Ковид-19” өвчний халдварын улмаас 2020-2021 оны хичээлийн жилд Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалтанд суралцагчдын төгсөлтийн шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулна.

Шалгалт онол болон дадлага гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. 

  • Онолын шалгалт  2021 оны 03 сарын 30-ны өдрийн 10:00 – 13:00 цагт,
  • Дадлага шалгалт 2021 оны 04 сарын 01-ний өдрийн 10:00 – 13:00 цагт явагдана.

 

Онолын шалгалт мэдлэг шалгах 100 сорилоор, дадлага шалгалт эмнэлзүйн тохиолдолын өгөгдсөн гүйцэтгэх даалгаварыг нөхөж бичих хэлбэрээр авна.

03 сарын 29-ний дотор Шалгалт өгөх зааврын/доорх/ дагуу цахим сургалтын системд нэвтэрч өөрсдийн бүртгэлийг нягталж бэлтгэл хангана уу. Асуух зүйл гарвал шалгалт эхлэхээс өмнө 03 сарын 29-ний дотор 11-321194 утсаар холбогдоно уу.

Шалгалт өгөх заавартай сайтар танилцан шалгалтаа өгнө үү.

Жич: Та зөвхөн суурин болон зөөврийн компьютер ашиглан(утсаар хандах боломжгүй) байгаа газраасаа шалгалтаа өгөх боломжтой. Шалгалт 10:00 цагт эхлэх тул 09:30 цагт цахим сургалтын системд нэвтрэн бэлтгэл байдлыг хангасан байхыг анхаарна уу.

Цахим сургалтын систем ШАЛГАЛТ заавар

26 Mar

Үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагч резидент эмч нарын анхааралд

Үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагч резидент эмч нарын анхааралд

 

Үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарт цалин олгох болсонтой тул дараах холбоосоор хандан банкны мэдээллээ бүртгүүлнэ үү.  ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.

25 Mar

Монгол Япон Эмнэлэг дээр эмнэлзүйн тойролт хийж байгаа резидент эмч нарын чиглүүлэх сургалт цахимаар явагдана

Монгол Японы Эмнэлэг дээр эмнэлзүйн тойролт хийж байгаа резидент эмч нарын чиглүүлэх сургалт цахимаар явагдана

 

Монгол Японы эмнэлэгт энэ хичээлийн жилийн 2-р улиралд эмнэлзүйн тойролт хийх АШУҮИС-ийн резидент эмч нарт зориулсан чиглүүлэх сургалт 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 09.00-12.30 цагт цахимаар явагдах тул резидент эмч нар идэвхтэй оролцоно уу.

Цахим хурлын холбоос:  meet.google.com/tum-dfte-uqr

25 Mar

Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтанд бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд

Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтанд элсэгчдийн анхааралд

 

2021 оны хаврын улиралд Сувилахуйн төгсөлтийн дараах Төрөлжсөн мэргэшлийн болон Мэргэжил дээшлүүлэх сургалтанд элсэгчдийн бүртгэлийн материалыг МДИ-ээс шалган баталгаажуулалт хийн төлбөрийн нэхэмжлэл үүсгэсэн тул бүртгүүлсэн утасны дугаар, нууц үгээ ашиглан http://burtgel.mnums.edu.mn хаягаар нэвтэрч 6-р алхам болох БАТАЛГААЖУУЛАЛТ хэсэгт орж сургалтын төлбөрөө 2021 оны 03 сарын 30-ны 17:00 цагт багтаан төлнө үү.

Сургалтын төлбөрийг төлснөөр суралцах эрх баталгаажиж БАТЛАМЖ хэвлэх боломжтой болно. (Төлбөр төлөхдөө бүртгэлийн хураамж төлсөнтэй адил хэлбэрээр Хаан банкны картаар eCommerce ашиглан төлөхийг анхаарна уу.) БАТЛАМЖийг хэвлэж авч 03 сарын 31-ний өдөр батламжид бичигдсэн зохицуулагч багштайгаа холбогдон сургалтаа эхлүүлнэ үү. Сургалт 2021 оны 04 сарын 01-ний өдрөөс албан ёсоор эхэлнэ.

Жич: Бүртгэлийн материал дутуу элсэгчдийн Төлбөрийн нэхэмжлэл үүсгэгдээгүй болно. 

Төлбөр төлж бүртгэл баталгаажуулах заавар:

Бүртгүүлсэн элсэгч сургалтын төлбөр төлж бүртгэлийг баталгаажуулалт хийх (1)

Бүртгэлтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал https://www.facebook.com/PostgraduateTrainingInstitute пэйж хаяг болон 11-321194 дугаарын утсаар лавлаж асууна уу.

 

24 Mar

Ковид-19 ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй шалтгаан бүртгэх асуумж

Ковид-19 ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй шалтгаан бүртгэх асуумж

 

Үндсэн мэргэшлийн (резиденсийн), Төрөлжсөн мэргэшлийн болон Мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцагч эмч нараас авах асуумж. Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс дархлаажуулалтад хамрагдаагүй шалтгааныг тодоруулж өгөх хүсэлт ирүүлсэн учраас Ковид-19 ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй суралцагчид ямар шалтгаанаар хамрагдаагүй талаар мэдээллээ бүртгүүлнэ үү.

 ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.

20 Mar

Төрөлжсөн мэргэшлийн болон Мэргэжил дээшлүүлэх сургалтанд элсэгчдийн анхааралд

Төрөлжсөн мэргэшлийн болон Мэргэжил дээшлүүлэх сургалтанд элсэгчдийн анхааралд

 

2021 оны хаврын улиралд Төрөлжсөн мэргэшлийн болон Мэргэжил дээшлүүлэх сургалтанд элсэгчдийн бүртгэлийн материалыг МДИ-ээс шалган баталгаажуулалт хийн төлбөрийн нэхэмжлэл үүсгэсэн тул бүртгүүлсэн утасны дугаар, нууц үгээ ашиглан http://burtgel.mnums.edu.mn хаягаар нэвтэрч 6-р алхам болох БАТАЛГААЖУУЛАЛТ хэсэгт орж сургалтын төлбөрөө төлнө үү. 2021 оны 03 сарын 23-ны 17:00 цагт багтаан төлбөрөө төлнө үү.

Сургалтын төлбөрийг төлснөөр суралцах эрх баталгаажиж БАТЛАМЖ хэвлэх боломжтой болно. (Төлбөр төлөхдөө бүртгэлийн хураамж төлсөн шиг Хаан банкны картаар eCommerce ашиглан төлөхийг анхаарна уу.) БАТЛАМЖийг хэвлэж авч 03 сарын 24-ний өдөр батламжид бичигдсэн зохицуулагч багштайгаа холбогдон сургалтаа эхлүүлнэ үү.

Жич: Бүртгэлийн материал дутуу элсэгчдийн Төлбөрийн нэхэмжлэл үүсгэгдээгүй болно. 

Төлбөр төлж бүртгэл баталгаажуулах:

Бүртгүүлсэн элсэгч сургалтын төлбөр төлж бүртгэлийг баталгаажуулалт хийх (1)

Бүртгэлтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал https://www.facebook.com/PostgraduateTrainingInstitute пэйж хаяг болон 11-321194 дугаарын утсаар лавлаж асууна уу.

 

19 Mar

Төгсөлтийн дараах сургалтын нийт суралцагчдын анхааралд

Төгсөлтийн дараах сургалтын нийт суралцагчдын анхааралд

 

Мэргэжил Дээшлүүлэх Институтээс төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа, суралцагчийн сэтгэл ханамжийг үнэлэн цаашид сургалтыг сайжруулах зорилгоор дараах судалгааг нийт төгсөлтийн дараах сургалтын суралцагчдаас авч байна. Та бүхэн идэвхтэй оролцоно уу.  ЭНД ДАРЖ судалгаа бөглөнө үү.

 

 

 

 

 

 

 

 

.

.

.

.

.

.

.

.

.

.

.