09 Mar

Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтанд 2021-2022 оны хичээлийн жилд элсэн суралцагчийн анхааралд

Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтанд 2021-2022 оны хичээлийн жилд элсэн суралцагчийн анхааралд

 

Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтанд суралцахаар онлайнаар бүртгүүлсэн сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүд 2022 оны 03 сарын 18-ны өдрийг дуустал дараах материалыг бүрдүүлэн АШУҮИС-ийн төв байрны 3 давхарт 322 тоотод авчирч өнгө үү.  Нүхтэй хавтасанд хийж өгнө.

Бүрдүүлэх материал:

  1. Анкет /татаж авах/
  2. Дипломын хуулбар
  3. Лицензийн хуулбар
  4. Бүртгэлийн хураамж – 15,000 төг төлсөн баримт
  5. Үйл ажиллагааны төлбөр – 20,800төг төлсөн баримт ( 1 сар бол 8,000төг  )
  6. Сургалтын төлбөр 3 сар – 208,000төг ( 6 сар  бол – 400,000төг , 1 сар бол 80,000төг)
    • Төлбөр төлөх: 
    • Банк:  Хаан банк
    • Дансны дугаар: 5031882309
    • Хүлээн авагч:  АШУҮИСургууль
    • Гүйлгээний утга: Регистрийн дугаар, овог нэр (Жишээ нь: ДА90010203, Д.Амармөнх)

Сургалтын төлбөр бүрэн төлөөгүй тохиолдолд сургалтанд хамруулах боломжгүйг анхаарна уу. Материал бүрэн тохиолдолд АШУҮИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулж сургалтын хуваарилалтыг хийнэ.

Сургалт эмнэлэг дээр явагдах тул:

  • Иж бүрэн хувцастай байх. /халад, малгай, маск, табочик, гарын алчуур, гар ариутгагч гм/
  • Энгэрийн тэмдэг зүүсэн байх /МДИ-ээс тушаал гарсны дараа олгоно/
  • Суралцагчийн дэвтэртэй байх /МДИ-ээс тушаал гарсны дараа олгоно/
  • 30 хуудастай бичгийн хавтастай байх
  • 3 өнгийн балтай байх
  • Тэмдэглэлийн дэвтэртэй байх

Дээрх хугацаанд багтаан материалаа яаралтай ирүүлж сургалтанд хамрагдана уу.

Лавлах зүйл байвал 91171954 утсаар лавлана уу.

09 Mar

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон Мэргэжил дээшлүүлэх сургалтанд бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон Мэргэжил дээшлүүлэх сургалтанд бүртгүүлсэн элсэгчдийн анхааралд

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон Мэргэжил дээшлүүлэх сургалтын дараах мэргэшлийн чиглэлүүдээр элсэлтийн шалгалт авах бөгөөд шалгалтыг 2022 оны 03 сарын 14-ний өдөр 11:00 цагт онлайн хэлбэрээр зохион байгуулна.

Онлайнаар шалгалтыг өгөхдөө:

Бүртгэлийн хураамж болох 15000 төгрөгийг 2022 оны 03 сарын 13-ны 14:00 цагт багтаан төлсөн тохиолдолд Онлайн шалгалтын системийн эрх нээгдэнэ.

  • Хураамж төлөх: 
  • Банк: Хаан банк
  • Дансны дугаар: 5031882309
  • Хүлээн авагч: АШУҮИСургууль
  • Бүртгэлийн хураамж: 15000 төгрөг
  • Гүйлгээний утга: Регистрийн дугаар, овог нэр (Жишээ нь: ДА90010203, Д.Амармөнх)

 

(Шалгалт авах ЦАХИМ СУРГАЛТЫН СИСТЕМ(http://elearning.mnums.edu.mn) 2022 оны 03 сарын 14-ний өдөр нээгдэхийг анхаарна уу)

Элсэлтийн шалгалт авах мэргэшлийн чиглэлүүд: (Доорх жагсаалтад ороогүй мэргэшлийн чиглэлүүд шалгалт авахгүй)

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалтууд:

    1. Анагаахын молекул биологи судлал
    2. Хоол боловсруулах тогтолцоо судлал
    3. Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт
    4. Цээжний мэс засал судлал
    5. Чих хамар хоолойн мэс засал судлал
    6. Эм зүйн албаны зохион байгуулалт, менежмент
    7. Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдэл судлал
    8. Эмэгтэйчүүдийн аарцгийн хөндий судлал, нөхөн сэргээх мэс засал
    9. Эмнэл зүйн эм зүй

Мэргэжил Дээшлүүлэх сургалтууд:

    1. Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо
    2. Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох

Онлайн шалгалт өгөх заавартай урьдчилан танилцана уу.

Шалгалт өгөх элсэгчдэд цахим сургалтын системийн эрх үүсгэж бэлтгэсэн байх бөгөөд зөвхөн зааврын дагуу нэвтрэн шалгалтаа өгөхийг анхаарна уу.

Цахим сургалтын систем заавар ШАЛГАЛТ-НУУЦ ҮГ СОЛИХ 2021namar

Бусад мэргэшлийн чиглэлээр бүртгүүлсэн элсэгчид ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХГҮЙ бөгөөд 2022 оны 03 сарын 16, 17, 18 –ны өдрүүдэд дараах материалыг бүрдүүлэн АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институтэд (322 тоот) авчирч өгнө.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Анкет / татах /
  • Суралцахыг хүссэн өргөдөл
  • Бакалаврын диплом, лицензийг нотариатаар баталгаажуулах (эх хувийг авчирж шалгуулах тохиолдолд нотариатаар баталгаажуулах шаардлагагүй.)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Зураг 2 хувь /анкетнаас тусдаа/
  • Материалыг нүхтэй архивын хавтсанд хийж ирнэ.

Жич: Материалаа шалгуулаад тэнцсэн тохиолдолд сургалтын төлбөр болон бүртгэлийн хураамжийг төлнө.

 

14 Feb

Резидент эмчийн эрдэм шинжилгээний хурал | Судлаач XX

Резидент эмчийн эрдэм шинжилгээний хурал | Судлаач XX


“Судлаач” эрдэм шинжилгээний хурлыг Үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарыг эрдэм шинжилгээний ажил хийх арга барилд сургах, судалгаа хийх идэвх санаачлагыг өрнүүлэх, эрдэм судлалын ажлаа хэлэлцүүлэх, нийтэд сурталчлан таниулахад дэмжих зорилгоор жил бүр зохион байгуулдаг.

2021-2022 оны хичээлийн жилд зохион байгуулагдах “Судлаач-XX” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийг 03 сарын 15-ны өдөр хүрэлт хүлээн авна. Илтгэлийг 2022 оны 03 сарын 15-ны дотор Мэргэжил Дээшлүүлэх Институтийн цахим шуудан руу (postgraduate@mnums.edu.mn) илгээнэ үү. Илгээхдээ удирдагч багшийн имэйл хаягаас илгээнэ.  

  1. Илтгэлийг Arial шрифтээр, мөн хоорондын зай single, 11 үсгийн хэмжээтэй  500 үгэнд багтаан бичнэ.
  2. Илтгэл нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
    • Илтгэлийн нэр: Arial шрифтээр, том үсгээр, 12 хэмжээтэй, Bold
    • Судалгааны багийнхны нэр, харьяалагдах тэнхим, e-майл хаягийг: Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй, Italic
    • Үндэслэл:
    • Зорилго, зорилт:
    • Материал, арга зүй:
    • Үр дүн:
    • Дүгнэлт:
    • Түлхүүр үг: Судалгааны гарчигт ороогүй 3-5 үг байна.

Жич:

  • 1-5 судлаач эмч хамтран 1 илтгэл бэлдэнэ.
  • Төгсөх дамжааны суралцагчид төгсөхөөс өмнө уг хуралд заавал оролцсон байх ёстой.

 

Та бүхэн идэвхтэй оролцоно уу

Амжилт хүсье

11 Feb

Үндсэн мэргэшлийн сургалтын 2,3-р дамжааны суралцагчдын сонгон судлах хичээлийн бүртгэл

Үндсэн мэргэшлийн сургалтын сонгон судлах хичээлийн бүртгэл

 

Үндсэн мэргэшлийн сургалтын “Халдварын сэргийлэлт хяналт(5)” сэдэвт сонгон судлах хичээлийн бүртгэл нээгдсэн. Өнгөрсөн удаад суусан суралцагчид дахин бүртгүүлэхгүй байхыг хүсье. 

4 дахь ээлж: (80 суралцагч бүртгүүлэх боломжтой)

  1. Лекц: 2022.02.16 дуустал цахим сургалтын системээс лекцүүдийг үзэж судалсан байх.
  2. Дадлага хичээл: 2022.02.16 – 2022.02.18 -ны өдрүүдэд 15:00 цагаас Цахимаар явагдана
  3. Бүртгүүлсэн суралцагчид өөрсдийн pt……………@pt.mnums.edu.mn  хаягаар (gmail) нэвтэрч google meeting -нд нэгдэнэ.

Бүртгүүлэх заавар ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сургалт удирдах багш:

  • АУ-ны доктор, профессор Т.Алтанцэцэг

Жич:

  • Үндсэн мэргэшлийн сургалтад суралцагч нь 1 хичээлийн жилд багадаа 1 удаа сонгон судлах хичээлд хамрагдсан байх  ёстой бөгөөд энэ удаагийн хичээлд зөвхөн 2022 оны намар төгсөх ангийн суралцагчид бүртгүүлнэ үү. 
  • Өөрсдийн хичээлийн хуваарийг тооцон үзэж боломжгүй бол бүртгүүлэх байхыг хүсье.
  • 1-р дамжааны суралцагч нарт сонгон судлах хичээлийг дараагийн удаад зохион байгуулна.

 

11 Feb

Сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтний Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын 2021-2022 оны хичээлийн жилийн ХАВРЫН улирлын элсэлтийн цахим бүртгэл

Сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтний Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын 2021-2022 оны хичээлийн жилийн ХАВРЫН улирлын элсэлтийн цахим бүртгэл

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын  2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын элсэлтийн цахим бүртгэл 2022 оны 03 сарын 06-ны өдрийн 15:00 цаг хүртэл явагдана. 

Цахим бүртгэл http://pti.mnums.edu.mn/ хаягаар явагдана. ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.

Бүртгэл 03 сарын 06-ны өдрийн 15:00 цагт дуусах бөгөөд Мэргэжил Дээшлүүлэх Институтээс баталгаажуулалт хийгдсэний дараа 03 сарын 10-ны өдөр материал бүрдүүлэлтийн талаар мэдээлнэ.

2021-2022 оны хичээлийн жилийн ХАВРЫН УЛИРАЛД дараах мэргэшлийн чиглэлээр элсэлтийг зохион байгуулна. 

Бүртгэлтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал https://www.facebook.com/PostgraduateTrainingInstitute пэйж хаяг болон 11-321194, 9117-1954 дугаарын утсаар лавлаж асууна уу.

Төрөлжсөн мэргэшлийн болон Мэргэжил Дээшлүүлэх сургалтад элсэлт авах чиглэлүүд:

Төрөлжсөн мэргэшлийн сургалтын чиглэл Сургалтын хугацаа/багтаамж Сургалтын төлбөрийн хэмжээ Тухайн төрөлжсөн мэргэшлээр сурах боломжтой мэргэжил/мэргэшил
Сувилахуй
1. Монголын уламжлалт анагаах ухааны бариа заслын сувилахуй 3 сар 13 кр 243800 Уламжлалт анагаах ухааны сувилагч
2. Мэдрэлийн сувилахуй 3 сар 13 кр 243800 – Дипломын боловсролтой сувилагч Бакалаврын боловсролын зэрэгтэй сувилагч
3. Мэдээгүйжүүлэгийн сувилахуй 3 сар 13 кр 243800 – Дипломын боловсролтой сувилагч -Бакалаврын боловсролын зэрэгтэй сувилагч
4. Мэс заслын сувилахуй 3 сар 13 кр 243800 – Дипломын боловсролтой сувилагч -Бакалаврын боловсролын зэрэгтэй сувилагч
5. Нүдний сувилахуй 3 сар 13 кр 243800 – Дипломын боловсролтой сувилагч -Бакалаврын боловсролын зэрэгтэй сувилагч
6. Нүүр амны сувилахуй 3 сар 13 кр 243800 – Дипломын боловсролтой сувилагч -Бакалаврын боловсролын зэрэгтэй сувилагч
7. Нярайн сувилахуй 3 сар 13 кр 243800 – Дипломын боловсролтой сувилагч -Бакалаврын боловсролын зэрэгтэй сувилагч
8. Өрхийн сувилахуй 3 сар 13 кр 243800 – Дипломын боловсролтой сувилагч -Бакалаврын боловсролын зэрэгтэй сувилагч
9. Сэргээн засахын  сувилахуй 3 сар 13 кр 243800 – Дипломын боловсролтой сувилагч -Бакалаврын боловсролын зэрэгтэй сувилагч
10. Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй 3 сар 13 кр 243800 – Дипломын боловсролтой сувилагч -Бакалаврын боловсролын зэрэгтэй сувилагч
11. Халдварт өвчний сувилахуй 3 сар 13 кр 243800 – Дипломын боловсролтой сувилагч -Бакалаврын боловсролын зэрэгтэй сувилагч
12. Хөнгөвчлөх эмчилгээний сувилахуй 3 сар 13 кр 243800 – Дипломын боловсролтой сувилагч -Бакалаврын боловсролын зэрэгтэй сувилагч
13. Хүүхдийн сувилахуй 3 сар 13 кр 243800 – Дипломын боловсролтой сувилагч -Бакалаврын боловсролын зэрэгтэй сувилагч
14. Хавдрын сувилахуй 3 сар 13 кр 243800 – Дипломын боловсролтой сувилагч -Бакалаврын боловсролын зэрэгтэй сувилагч
15. Чих хамар хоолойн сувилахуй 3 сар 13 кр 243800 – Дипломын боловсролтой сувилагч -Бакалаврын боловсролын зэрэгтэй сувилагч
16. Эрчимт эмчилгээний сувилахуй 3 сар 13 кр 243800 – Дипломын боловсролтой сувилагч -Бакалаврын боловсролын зэрэгтэй сувилагч
17. Эх, хүүхдийн сувилахуй 3 сар 13 кр 243800 – Дипломын боловсролтой сувилагч -Бакалаврын боловсролын зэрэгтэй сувилагч
18. Яаралтай тусламжийн сувилахуй 3 сар 13 кр 243800 – Дипломын боловсролтой сувилагч -Бакалаврын боловсролын зэрэгтэй сувилагч
19. Настны сувилахуй 3 сар 13 кр 243800 – Дипломын боловсролтой сувилагч -Бакалаврын боловсролын зэрэгтэй сувилагч
20. Нийгмийн эрүүл мэндийн сувилахуй 3 сар 13 кр 243800 – Дипломын боловсролтой сувилагч

– Бакалаврын боловсролын зэрэгтэй сувилагч

21. Чихрийн шижингийн сувилахуй 3 сар 13 кр 243800 – Дипломын боловсролтой сувилагч

– Бакалаврын боловсролын зэрэгтэй сувилагч

Лабораторийн технологи
22. Бичил амь судлал 3 сар 13 кр 243800 Лабораторийн техникч/лаборант
23. Дархлаа судлал 3 сар 13 кр 243800 Лабораторийн техникч/лаборант
24. Клиник биохими судлал 3 сар 13 кр 243800 Лабораторийн техникч/лаборант
25. Серологи  судлал 3 сар 13 кр 243800 Лабораторийн техникч/лаборант
26. Эд эс судлал 3 сар 13 кр 243800 Лабораторийн техникч/лаборант
27. Вируслоги судлал 3 сар 13 кр 243800 Лабораторийн техникч/лаборант
Дүрс оношилгоо
28. Ангиограф судлал 6 сар 25 кр 455000 Дүрс оношилгооны техникч
29. Компьютер томограф/рентген туяа судлал 6 сар 25 кр 243800 Дүрс оношилгооны техникч
30. Соронзон давтамжит дүрс оношилгоо судлал 6 сар 25 кр 243800 Дүрс оношилгооны техникч
Нүүр амны техникч
31. Нүүр амны гажиг засал судлал 8 сар 32 кр 578200  Нүүр амны техникч
32. Нүүр амны согог заслын авагддаг шүдэлбэр судлал 8 сар 32 кр 578200  Нүүр амны техникч
33. Нүүр амны согог заслын авагддаггүй шүдэлбэр судлал 8 сар 32 кр 578200  Нүүр амны техникч
Бусад
34. Ариутгал судлал 3 сар 13 кр 243800 –  Хүний бага эмч

–  Сувилагч

–  Туслах сувилагч -Бусад мэргэжилтэн

35. Эрүүл мэндийн бүртгэл, мэдээлэл судлал 3 сар 13 кр 243800 –  Хүний бага эмч

–  Сувилагч

–  Уламжлалт анагаах ухааны сувилагч, бага эмч

–  Эх баригч -Бусад мэргэжилтэн

36. Сонсгол судлал 3 сар 13 кр 243800 –   Чих хамар хоолойн сувилагч
37. Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт 6 сар 46 кр 824600 Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн

Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн, бусад мэргэжилтэн /шалгуур хангавал/


Элсэлт авах сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалтууд

Мэргэжил дээшлүүлэх сургалтанд төрөлжсөн мэргэшлийн үнэмлэхтэй байх шаардлагатайг анхаарна уу.

 

сургалтын чиглэл Сургалтын хугацаа/багтаамж Сургалтын төлбөрийн хэмжээ Тухайн төрөлжсөн мэргэшлээр сурах боломжтой мэргэжил/мэргэшил
Сувилахуй
1. Монголын уламжлалт анагаах ухааны бариа заслын сувилахуй 1 сар 5 кр 103000 Монголын уламжлалт анагаах ухааны бариа заслын сувилагч
2. Мэдрэлийн сувилахуй 1 сар 5 кр 103000 Мэдрэлийн сувилагч
3. Мэдээгүйжүүлэгийн сувилахуй 1 сар 5 кр 103000 Мэдээгүйжүүлэгийн сувилагч
4. Мэс заслын сувилахуй 1 сар 5 кр 103000 Мэс заслын сувилагч
5. Нүдний сувилахуй 1 сар 5 кр 103000 Нүдний сувилагч
6. Нүүр амны сувилахуй 1 сар 5 кр 103000 Нүүр амны сувилагч
7. Нярайн сувилахуй 1 сар 5 кр 103000 Нярайн сувилагч
8. Өрхийн сувилахуй 1 сар 5 кр 103000 Өрхийн сувилагч
9. Сэргээн засахын  сувилахуй 1 сар 5 кр 103000 Сэргээн засахын  сувилагч
10. Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй 1 сар 5 кр 103000 Сэтгэцийн эрүүл мэндийн сувилагч
11. Халдварт өвчний сувилахуй 1 сар 5 кр 103000 Халдварт өвчний сувилагч
12. Хөнгөвчлөх эмчилгээний сувилахуй 1 сар 5 кр 103000 Хөнгөвчлөх эмчилгээний сувилагч
13. Хүүхдийн сувилахуй 1 сар 5 кр 103000 Хүүхдийн сувилагч
14. Хавдрын сувилахуй 1 сар 5 кр 103000 Хавдрын сувилагч
15. Чих хамар хоолойн сувилахуй 1 сар 5 кр 103000 Чих хамар хоолойн сувилагч
16. Эрчимт эмчилгээний сувилахуй 1 сар 5 кр 103000 Эрчимт эмчилгээний сувилагч
17. Эх, хүүхдийн сувилахуй 1 сар 5 кр 103000 Эх, хүүхдийн сувилагч
18. Яаралтай тусламжийн сувилахуй 1 сар 5 кр 103000 Яаралтай тусламжийн сувилагч
19. Настны сувилахуй 1 сар 5 кр 103000 Настны сувилагч
20. Нийгмийн эрүүл мэндийн сувилахуй 1 сар 5 кр 103000 – Нийгмийн эрүүл мэндийн сувилагч
21. Чихрийн шижингийн сувилахуй 1 сар 5 кр 103000 – Чихрийн шижингийн сургагч багш
Лабораторийн технологи
22. Бичил амь судлал 1 сар 5 кр 103000 Бичил амь судлалын лаборант
23. Дархлаа судлал 1 сар 5 кр 103000 Дархлаа судлалын лаборант
24. Клиник биохими судлал 1 сар 5 кр 103000 Клиник биохими судлалын лаборант
25. Серологи  судлал 1 сар 5 кр 103000 Серологи  судлалын лаборант
26. Эд эс судлал 1 сар 5 кр 103000 Эд, эс судлалын лаборант
27. Вируслоги судлал 1 сар 5 кр 103000 Вируслоги судлалын лаборант
Дүрс оношилгоо
28. Компьютер томограф/рентген туяа судлал 1 сар 5 кр 103000 Компьютер томограф/рентген туяа судлалын техникч
29. Соронзон давтамжит дүрс оношилгоо судлал 1 сар 5 кр 103000 Соронзон давтамжит дүрс оношилгоо судлалын техникч
Бусад
30. Ариутгал судлал 1 сар 5 кр 103000 Ариутгагч
31. Эрүүл мэндийн бүртгэл, мэдээлэл судлал 1 сар 5 кр 103000 Эрүүл мэндийн бүртгэл, мэдээлэл
32. Сонсгол судлал 1 сар 5 кр 103000 –  Сонсголын техникч
33. Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт 1 сар 5 кр 103000 Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалтын менежер
34. Дуран судлал 3 сар 13 кр 243800 Сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн
35. Эм найруулагч 1 сар 5 кр 103000 Эм найруулагч
36. Эх баригч 1 сар 5 кр 103000 Эх баригч
37. Бага эмч 1 сар 5 кр 103000 Бага эмч
38. Хөдөлгөөн засалч 1 сар 5 кр 103000 Хөдөлгөөн засалч
39. Аарцаг нурууны бариа засал 1 сар 5 кр 103000 Бариа заслын сувилагч
40. Дурангийн мэс засал 1 сар 5 кр 103000 Мэс заслын сувилагч

 

11 Feb

Эмч, эмнэлгийн мэргэжилтний Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын 2021-2022 оны хичээлийн жилийн ХАВРЫН улирлын элсэлтийн цахим бүртгэл

Эмч, эмнэлгийн мэргэжилтний Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын 2021-2022 оны хичээлийн жилийн ХАВРЫН улирлын элсэлтийн цахим бүртгэл

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын  2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын элсэлтийн цахим бүртгэл 2022 оны 02 сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 сарын 06-ны өдрийн 15:00 цаг хүртэл явагдана. 

  • ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.
  • Бүртгүүлсэн мэдээлэл шалгах бол ЭНД ДАРНА уу.
  • Бүртгүүлсэн мэдээлэл шалгах бол ЭНД ДАРНА уу.(Био-Анагаахын мэргэжилтэн бэлтгэх сургалт)

Бүртгэл 03 сарын 06-ны өдрийн 15:00 цагт дуусах бөгөөд Мэргэжил Дээшлүүлэх Институтээс баталгаажуулалт хийгдсэний дараа 03 сарын 10-ны өдөр элсэлтийн шалгалт авах тухай болон материал бүрдүүлэлтийн талаар мэдээлнэ.

Дараах мэргэшлийн чиглэлээр элсэлт авна. Тухайн мэргэшлийн чиглэлээр суралцах боломжтой мэргэжлийн талаар болон сургалтын хугацаа, төлбөрийн мэдээллийг доорх хүснэгтээс авна уу.

Бүртгэлтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал https://www.facebook.com/PostgraduateTrainingInstitute пэйж хаяг болон 11-321194 дугаарын утсаар лавлаж асууна уу.

 

2021-2022 оны хичээлийн жилийн ХАВРЫН  УЛИРАЛД Төрөлжсөн мэргэшлийн болон Мэргэжил Дээшлүүлэх сургалтад элсэлт авах чиглэлүүд:

Төрөлжсөн мэргэшлийн чиглэл Тухайн төрөлжсөн мэргэшлээр сурах боломжтой мэргэжил/мэргэшил Сургалтын хугацаа Сургалтын төлбөр
Дотрын анагаах судлал
Ревматологи Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 12 сар 46 кр 736000
Уушги судлал Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Бөөр судлал Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 12 сар 46 кр 736000
Хоол боловсруулах тогтолцоо судлал Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 12 сар 46 кр 736000
Цус судлал   Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Хөнгөвчлөх эмчилгээ судлал Дотрын анагаах судлал, Гэмтэл согог судлал, Арьс судлал, Ерөнхий мэргэшил судлал, Мэдрэл судлал, Мэдээгүйжүүлэг судлал, Мэс засал судлал, Нүд судлал, Өрхийн анагаах ухаан судлал, Сүрьеэ судлал, Сэтгэц судлал, Хавдар судлал, Халдварт өвчин судлал, Хүүхэд судлал, ЧХХ судлал, Эрчимт эмчилгээ судлал, Эх барих эмэгтэйчүүд судлал, Яаралтай тусламж судлал зэргийн аль нэгээр үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Настан судлал Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч                                                    -Ерөнхий мэргэшил судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч                            -Мэдрэл судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч                                          -Өрхийн анагаах судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч                                    -Сэргээн засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч                                     -Сэтгэц судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Эмнэлзүйн эм судлал Дотрын анагаах судлал, Гэмтэл согог судлал, Арьс судлал, Ерөнхий мэргэшил судлал, Мэдрэл судлал, Мэдээгүйжүүлэг судлал, Мэс засал судлал, Нүд судлал, Өрхийн анагаах ухаан судлал, Сүрьеэ судлал, Сэтгэц судлал, Хавдар судлал, Халдварт өвчин судлал, Хүүхэд судлал, ЧХХ судлал, Эрчимт эмчилгээ судлал, Эх барих эмэгтэйчүүд судлал, Яаралтай тусламж судлал зэргийн аль нэгээр үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Хүүхэд судлал
Нярай, перинатал судлал Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Өсвөр үе судлал Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
-Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
-Өрх судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
6 сар 26 кр 416000
Хүүхдийн зүрх судлал Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Хүүхдийн уушги судлал Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Хүүхдийн бөөр судлал Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Хүүхдийн хоол боловсруулах тогтолцоо судлал Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Хүүхдийн дотоод шүүрэл судлал Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Хүүхдийн ревматологи Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Эх барих эмэгтэйчүүд судлал
Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдэл судлал Эх барих, эмэгтэйчүүд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Эмэгтэйчүүдийн аарцгийн хөндий судлал, нөхөн сэргээх  мэс засал  Эх барих, эмэгтэйчүүд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч -Бөөрний мэс засал судлалаар төрөлжсөн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Мэс засал судлал
Бөөрний мэс засал судлал Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Бүдүүн шулуун гэдэсний мэс засал судлал Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, мэс засал судлал Бөөрний мэс засал судлалаар төрөлжсөн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Хүүхдийн мэс засал судлал Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Мэдрэлийн мэс засал судлал Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
Гэмтэл согог судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
12 сар 46 кр 736000
Хэвлийн мэс засал судлал Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Цээжний мэс засал судлал Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Дотоод шүүрлийн мэс засал судлал Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Чих хамар хоолой судлал
Хүүхдийн чих хамар хоолой судлал Чих, хамар, хоолой судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Чих хамар хоолойн мэс засал судлал Чих, хамар, хоолой судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Сонсгол-тэнцвэр судлал Чих, хамар, хоолой судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Халдварт өвчин судлал
Хүүхдийн халдварт өвчин судлал Халдварт өвчин судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
6 сар 26 кр 416000
Хавдар судлал
Хавдрын хими эмчилгээ судлал Хавдар судлалын үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Гэмтэл согог судлал
Яс, үений мэс засал судлал Гэмтэл согог судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Дүрс оношлогоо судлал
Ангиографи/ Судсан дотуурх оношлогоо эмчилгээ судлал Дүрс оношилгоо судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
Зүрх судлалаар төрөлжсөн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
Яаралтай тусламж судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
Мэдрэл судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
Мэдрэлийн мэс засал судлалаар төрөлжсөн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
6 сар 26 кр 416000
Мэдрэл судлал
Хүүхдийн мэдрэл судлал Мэдрэл судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
6 сар 26 кр 416000
Мэдээгүйжүүлэг судлал
Хүүхдийн мэдээгүйжүүлэг судлал Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
Мэдээгүйжүүлэг судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
6 сар 26 кр 416000
Анатомийн эмгэг судлал
Эсийн эмгэг судлал Анатомийн эмгэг судлалаар үндсэн мэргэшил эззмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Хүүхдийн эмгэг судлал Анатомийн эмгэг судлалаар үндсэн мэргэшил эззмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Эм зүй
Эмнэл зүйн эм зүй Эм зүйч 6 сар 26 кр 416000
Эмийн технологи судлал Эм зүйч 6 сар 26 кр 416000
Эмийн шинжилгээ судлал Эм зүйч 6 сар 26 кр 416000
Эм зүйн албаны зохион байгуулалт, менежмент Эм зүйч 6 сар 26 кр 416000
Био-анагаах судлал
Анагаахын бичил амь судлал Био-анагаахын мэргэжилтэн 6 сар 26 кр 416000
Анагаахын дархлаа судлал Био-анагаахын мэргэжилтэн 6 сар 26 кр 416000
Анагаахын молекул биологи судлал Био-анагаахын мэргэжилтэн 6 сар 26 кр 416000
Анагаахын удам зүй судлал Био-анагаахын мэргэжилтэн 6 сар 26 кр 416000
Цус судлалын шинжилгээний технологи Био-анагаахын мэргэжилтэн 6 сар 26 кр 416000
Цус цусан бүтээгдэхүүний үйлвэрлэл технологи Био-анагаахын мэргэжилтэн 6 сар 26 кр 416000
Эс судлал Био-анагаахын мэргэжилтэн 6 сар 26 кр 416000
Нийгмийн эрүүл мэнд судлал
Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн
Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн, бусад мэргэжилтэн /шалгуур хангавал/
6 сар 46 кр 736000
Хөдөлмөрийн эрүүл мэнд судлал Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн
Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн, бусад мэргэжилтэн /шалгуур хангавал/
6 сар 26 кр 416000
Хүнсний эрүүл ахуй судлал Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн
Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн, бусад мэргэжилтэн /шалгуур хангавал/
6 сар 26 кр 416000
Орчны эрүүл мэнд судлал Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн
Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн, бусад мэргэжилтэн /шалгуур хангавал/
6 сар 26 кр 416000
Биостатистик судлал Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн
Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн, бусад мэргэжилтэн /шалгуур хангавал/
6 сар 26 кр 416000
Эпидемиологи Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн
Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн, бусад мэргэжилтэн /шалгуур хангавал/
6 сар 26 кр 416000
Эмнэлзүйн эмгэг судлал
Эмнэл зүйн дархлаа судлал Эмнэл зүйн эмгэг судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
-Арьс судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
-Дотор судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
-Нүд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
-Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
-Чих, хамар, хоолой судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
Халдварт өвчин судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
6 сар 26 кр 416000
Эмнэл зүйн бичил амь судлал Эмнэл зүйн эмгэг судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч                   Зоонозын өвчин судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
Халдварт өвчин судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
6 сар 26 кр 416000


Био-Анагаах судлаач мэргэжилтний “Био-Анагаахын мэргэжилтэн: бэлтгэх сургалт:

Энэхүү сургалт нь Био-Анагаах судлаач мэргэжлээр бакалаврын зэрэгтэй мэргэжилтнүүд суух боломжтой.

Мэргэжил дээшлүүлэх сургалтын чиглэл Тухайн мэргэжил дээшлүүлэх сургалтанд сурах боломжтой мэргэжил/мэргэшил Сургалтын хугацаа Сургалтын төлбөр
Био-Анагаахын мэргэжилтэн бэлтгэх сургалт Био-Анагаах судлаач 6сар 26кр 416000

 

2021-2022 оны хичээлийн жилийн ХАВРЫН  УЛИРАЛД  Элсэлт авах эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалтууд

Мэргэжил дээшлүүлэх сургалтын чиглэл Тухайн мэргэжил дээшлүүлэх сургалтанд сурах боломжтой мэргэжил/мэргэшил Сургалтын хугацаа Сургалтын төлбөр
Дурангийн мэс засал Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
БЗДХ, ХДХВ/ДОХ БЗДХ, ХДХВ/ДОХ судлалын төрөлжсөн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 2 сар 8 кр 128000
Арьс судлал Арьс судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 3 сар 14 кр 224000
Хэт авиан оношилгооны чиг баримжаа олгох сургалт Хүний их эмч 3 сар 14 кр 224000
Мэргэжлээс шалтгаалах өвчин Хүний их эмч 4 сар 18 кр 288000
Уушгины дуран Уушги судлалаар төрөлжсөн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 3 сар 14 кр 224000
Тархины цахилгаан бичлэг Мэдрэл судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 6 сар 26 кр 416000
Хөдөлмөрийн эрүүл ахуйн үндэс Бакалавр 1 сар 6 кр 96000
Хөнгөвчлөх эмчилгээ Хүний их эмч 3 сар 14 кр 224000
Амны салстын өвчин Шүдний ерөнхий эмчилгээ судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 3 сар 14 кр 224000
Шүдний сувгийн эмчилгээ Шүдний ерөнхий эмчилгээ судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 3 сар 14 кр 224000
Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо Эх барих, эмэгтэйчүүд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч 3 сар 14 кр 224000
Хоол боловсруулах замын дуран оношилгоо судлал Хоол боловсруулах тогтолцоо судлалаар төрөлжсөн мэргэшил эзэмшсэн эмч
Хүүхэд судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
Мэс засал судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн хүний их эмч
6 сар 26 кр 416000

 

24 Jan

Үндсэн мэргэшлийн сургалтын 2,3-р дамжааны суралцагчдын сонгон судлах хичээлийн бүртгэл

Үндсэн мэргэшлийн сургалтын сонгон судлах хичээлийн бүртгэл

 

Үндсэн мэргэшлийн сургалтын “Халдварын сэргийлэлт хяналт” сэдэвт сонгон судлах хичээлийн бүртгэл нээгдсэн. Өнгөрсөн удаад суусан суралцагчид дахин бүртгүүлэхгүй байхыг хүсье. 

4 дахь ээлж: (50 суралцагч бүртгүүлэх боломжтой)

  • Цахим хичээл: 2022.01.26 дуустал цахим сургалтын системээс лекцүүдийг үзэж судалсан байх.
  • Танхимын хичээл: 2022.01.26 – 2022.01.28 -ны өдрүүдэд 15:00 цагаас Цахимаар явагдана

Бүртгүүлэх заавар ЭНД ДАРЖ үзнэ үү.

Цахим сургалтын систем:  http://elearning.mnums.edu.mn/

Сургалт удирдах багш:

  • АУ-ны доктор, профессор Т.Алтанцэцэг

Жич:

  • Үндсэн мэргэшлийн сургалтад суралцагч нь 1 хичээлийн жилд багадаа 1 удаа сонгон судлах хичээлд хамрагдсан байх  ёстой бөгөөд энэ удаагийн хичээлд зөвхөн 2022 оны намар төгсөх ангийн суралцагчид бүртгүүлнэ үү. 
  • Өөрсдийн хичээлийн хуваарийг тооцон үзэж боломжгүй бол бүртгүүлэх байхыг хүсье.
  • 1-р дамжааны суралцагч нарт сонгон судлах хичээлийг дараагийн удаад зохион байгуулна.

 

21 Jan

Үндсэн мэргэшлийн сургалт | Резидент эмч нарын анхааралд

2021-2022 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтад элссэн дараах суралцагчдын энгэрийн тэмдэг хэвлэлтээс гарсан тул АШУҮИС-ийн 322 тоотоос ирж авна уу.

Ч.ОЮУН-ЭРДЭНЭ Мэс засал судлал
М.БАТЛХАГВА Арьс судлал
С.ЭНХЗАЯА Гэмтэл согог судлал
А.УРАНГОО Гэмтэл согог судлал
Б.НАРМАНДАХ Дотрын анагаах судлал
Д.МӨНХЦЭЦЭГ Дотрын анагаах судлал
М.БАЯНБАТ Дотрын анагаах судлал
Б.БАТХҮҮ Дотрын анагаах судлал
А.ЖАРГАЛМАА Дотрын анагаах судлал
Г.БАЯСГАЛАН Дүрс оношилгоо судлал
С.САЙНСАНАА Дүрс оношилгоо судлал
Э.НАСАНЖАРГАЛ Ерөнхий мэргэшил судлал
Г.ОЮУНЦЭЦЭГ Зүү эмчилгээ судлал
З.ЭНХЗАЯА Зүү эмчилгээ судлал
Ч.ДАВААЖАРГАЛ Мэдрэл судлал
Э.ЭРДЭНЭЧИМЭГ Мэдрэл судлал
М.ЯНЖИНЛХАМ Мэдрэл судлал
М.БАЙБОЛАТ Мэдрэл судлал
Ц.ХАНДАРМАА Мэдээгүйжүүлэг судлал
Ч.ЦЭРЭНЧИМЭД Мэс засал судлал
Б.БЭРЦЭЦЭГ Нүд судлал
З.ДАВААЖАРГАЛ Нүд судлал
Д.ПҮРЭВСҮРЭН Нүүр амны гажиг засал судлал
Н.ЮМЧИНДОЛГОР Нүүр амны гажиг засал судлал
С.ШИНЭЦЭЦЭГ Нүүр амны гажиг засал судлал
Ч.ЗОЛБОО Нүүр амны мэс засал судлал
О.БУЯНБАТ Нүүр амны мэс засал судлал
Б.МӨНХЖИН Нүүр амны мэс засал судлал
А.ИХЭРМАРАЛ Нүүр амны мэс засал судлал
Ж.ДАШЦЭДЭН Нүүр амны мэс засал судлал
Б.БАЯРЦЭЦЭГ Нүүр амны мэс засал судлал
М.РОГМА Нүүр амны согог засал судлал
Т.БИЛГҮҮН Нүүр амны согог засал судлал
Д.БУЯНХИШИГ Өрхийн анагаах ухаан судлал
Ж.ҮНЭНБАЯР Сэтгэц судлал
Б.ХУЛАН Хавдар судлал
Б.УЯНГА Халдварт өвчин судлал
О.ДҮҮРЭНБИЛЭГ Чих, хамар, хоолой судлал
Б.ОРГИЛБОЛД Шүүхийн анагаах ухаан судлал
Г.ЭНХБОЛД Эмнэл зүйн эмгэг судлал
Я.ОЮУНБАТ Дотрын анагаах судлал
20 Jan

Үндсэн мэргэшлийн сургалт | Резидент эмч нар мэдээлэл шинэчлэн бүртгэх тухай

Үндсэн мэргэшлийн сургалт | Резидент эмч нарын анхааралд


 

Резидент эмч нар дараах холбоосоор хандаж зааврын дагуу хувийн мэдээллээ шинэчлэн баталгаажуулна уу. ЭНД ДАРНА уу. Өөрийн овог нэр регистрийн дугаарыг англиар бөглөх, өөрийн үндсэн болон оршин суугаа хаяг, утасны дугаар, яаралтай холбогдох утасны дугаар, ажлын газар, төрсөн газар гэх мэт бүх талбаруудын мэдээллийг шинэчлэн бүртгүүлнэ үү. 

Бүртгэлийн заавар:

PTI userManualProfile
20 Jan

Дайчилгаанд ажиллах резидент эмч нарын анхааралд

Дайчилгаанд ажиллах резидент эмч нарын анхааралд

2021-2022 оны хичээлийн жилд үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын 1-р дамжаанд элсэн суралцаж буй резидент эмч нарыг ЭМС-ын 2022.01.22 өдрийн А39 дугаар тушаалаар Коронавируст халдвар (Ковид-19)-ын үед Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тусламж үйлчилгээнд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд  дайчлан ажиллуулах болсон.

Эдгээр резидент эмч нар өнөөдөр буюу 2022.01.20-ны өдрийн 15:00 цагт АШУҮИС-ийн төв байрны (Улсын нэгдүгээр төв эмнэлгийн баруун талд байрлах) 1 давхрын Оюутны Соёлын төвд болох чиглүүлэх сургалтад ирнэ үү.

Энэхүү сургалтаар дараах мэдээллийг хүргэнэ.

  1. НЭМГ-аас хуваарь, зохион байгуулалт, хийх ажил үүргийн талаар
  2. Амь тэнсэн үеийн яаралтай тусламж
  3. Ковид-19 -ийн үеийн эмнэлзүй, оношилгоо эмчилгээний онцлог, удирдамж
  4. Халдварын хяналт сэргийлэлт сэдвүүдээр мэдээлэл хүргэнэ.

Дайчлан ажиллуулах тухай ЭМС-ын тушаал

ЭМС 2022.01.19-ны А_39 221Резидент 01-20-02-28