24 Sep

2022-2023 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын элсэлтийн шалгалтын дүн (08:00)

2022-2023 оны хичээлийн жилд Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын элсэлтийн шалгалтын дүн (08:00)

Үндсэн мэргэшлийн (резиденсийн) сургалтын 2022 оны 09 сарын  24-ний өдрийн 08:00 цагийн элсэлтийн шалгалтын дүн. Шалгалтад тэнцэж, элсэлтийн хяналтын тоонд багтсан элсэгчдийн нэрсийг тодруулсан болно. 

2022 оны 09 сарын 24-ний өдрийн шалгалтад орсон шалгуулагчдын дүнг  ЭНД ДАРЖ үзнэ үү.

Шалгалт дууссаны дараа буюу 2022 оны 09 сарын 25-ны өдрийн 18:40 цагаас хойш элсэлтийн талаарх (төлбөр төлөлт, эрүүл мэндийн үзлэг, материал шалгах) нэгдсэн мэдээлэл энэхүү вебэд гарахыг анхаарна уу.

23 Sep

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ӨРӨӨНИЙ ХУВААРЬ

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ӨРӨӨНИЙ ХУВААРЬ

Элсэлтийн шалгалтыг 2022 оны 09 дүгээр сарын 24-25 өдрүүдэд АШУҮИС-ийн (УНТЭ-ийн эсрэг талын төв байр) танхимд зохион байгуулна. 

Шалгуулагч нь шалгалт өгөхдөө:

  1. Батлагдсан хуваарийн дагуу бүртгүүлэгчид шалгалтын өрөөнд 07.30, 9.30, 11.30, 14.00, 16.00 /зарласан/ цагт цугларсан байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчдыг шалгалтанд оруулахгүй.
  2. Шалгуулагч иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай (е-Мongolia лавлагаа, гадаад пасспорт) ирэх бөгөөд ямар нэгэн зөрчилтэй шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
  3. Шалгуулагч зохион байгуулагчдын хуваарилсан суудалд сууна.
  4. Шалгалтын комисс шалгалтын дэгийг танилцуулж сорил хариулах заавар, бөглөх аргачлалыг танилцуулна.
  5. Шалгуулагчид биедээ ямар нэгэн эд зүйл, гар утас, цүнх болон бусад зүйлийг авч орохыг хориглоно.
  6. Шалгалтын явцад ярих, бусдаас дэмжлэг авахыг оролдох, тусгай бэлтгэсэн зүйл, ном, дэвтэр хуулахыг завдсан тохиолдолд шалгалтын журам зөрчсөнд тооцож шалгалтаас гаргана.
  7. Шалгалтын эхэлснээс хойш шалгалтын өрөөнөөс гарсан шалгуулагчийг буцааж оруулахгүй. Биеийн байдлаас болон хүндэтгэх шалтгаанаар шалгалтаас гарсан шалгуулагчийг гарах хүртлээ хийсэн шалгалтын материалыг шалгаж дүгнэнэ.
  8. Асуулт асуух тохиолдолд зөвхөн гараа өргөж шалгалтын комиссын гишүүнд мэдэгдэнэ.
  9. Цагаасаа өмнө дууссан шалгуулагч дуусгаад гарч болно.
  10. Элсэлтийн жагсаалтыг шалгалт авсан өдрөө танилцуулна.
  11. Шалгалттай холбоотой санал, хүсэлт асуудлыг тухайн шалгалт авсан өдөр шийдвэрлэнэ.
  12. Шалгалтын дэгийг шалгалт эхлэхээс өмнө шалгуулагч уншиж танилцсан байхаар цахимд байршуулна.
  13. Шалгалтыг цахим төхөөрөмж ашиглан өгнө.
  14. Шалгалт өгөх компьютерын болон интернэтийн хэвийн ажиллагааг шалгаж  ажиллахгүй эсвэл ямар нэг асуудалтай байвал шалгалтын комисст мэдэгдэнэ.
  15. http://elearning.mnums.edu.mn хаяг руу хандаж урьдчилсан шалгалтыг (претест) зарлагдсан хугацаанд хийж үзсэн байна. Мөн цахим системд нэвтрэх (автоматаар олгогдсон) нууц үгийг зааврын дагуу өөрчилсөн байна. Системд нэвтрэх нууц үгийг бусдад тараахгүй, мартахгүй байх хариуцлагыг шалгуулагч өөрөө хариуцна.
  16. Шалгалт өгөх, сорилд хариулах зааварчилгаатай урьдчилан сайтар танилцсан байх.
  17. Шалгалт эхлэхээс 5-аас доошгүй минутын өмнө цахим сургалтын системд (http://elearning.mnums.edu.mn )-д хандан өөрийн бүртгэлийн дагуу нэвтэрсэн байх.
  18. Шалгалтын үеэр бусдаас хуулах, бусадтай хамтран хийхийг хориглоно.
  19. Шалгалтын дэг зөрчсөн шалгуулагчийн шалгалтын үнэлгээг хүчингүйд тооцно.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ  ӨРӨӨНИЙ ХУВААРЬ (2022.09.24,25-ны ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА.)

09 сарын 24-ний өдрийн шалгалтын хуваарь харах ЭНД ДАРНА уу.

09 сарын 25-ны өдрийн шалгалтын хуваарь харах ЭНД ДАРНА уу.

23 Sep

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛ

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛ

Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтын бэлтгэл ханган, элсэгчдийг цахим систем ашиглах дадал олгох зорилгоо урьдчилсан шалгалтыг  зохион байгуулж байна.

Энэхүү УРЬДЧИЛСАН ШАЛГАЛТ НЬ ХИЙСВЭР АСУУЛТТАЙ БАЙХ БӨГӨӨД ЗӨВХӨН ЦАХИМ СИСТЕМД ХЭРХЭН НЭВТРЭХ, ШАЛГАЛТЫН ХАРИУЛТАА ХЭРХЭН СОНГОХ, ШАЛГАЛТАА ХЭРХЭН ДУУСГАХ ЗЭРЭГ ҮЙЛДЛҮҮДИЙГ ШАЛГУУЛАГЧ ХИЙЖ ҮЗЭН ДАДЛАГА ХИЙХ ЗОРИЛГОТОЙ БОЛНО. Урьдчилсан шалгалтыг http://elearning.mnums.edu.mn хаягаар онлайнаар хандан байгаа газраасаа буюу гэрээсээ  (Элсэлтийн шалгалтыг танхимд авахыг анхаарна уу) АШУҮИС-ийн цахим сургалтын системээр өгнө. Цахим сургалтын системд нэвтрэх заавар, нэвтрэх нууц үгийг солих, шалгалт өгөх заавартай сайтар танилцана уу.

Шалгуулагч нь шалгалт өгөхдөө:

  1. Автоматаар олгогдсон Нэвтрэх нэр нь шалгуулагчийн бүртгүүлсэн утасны дугаар байна, нууц үг нь регистрийн дугаарын 8 ТОО (үсэггүй) байна.
  2. Шалгалт өгөх, сорилд хариулах зааварчилгаатай урьдчилан сайтар танилцсан байх.
  3. Шалгалтын дэг зөрчсөн шалгуулагчийн шалгалтын үнэлгээг хүчингүйд тооцно.
  4. Цахим системд холбогдсоны дараа дэлгэцийн баруун дээд буланд байрлах өөрийн овог, нэрийг үнэн зөв эсэхийг шалгах.
  5. Хичээлийн тойм хэсгийн “ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ҮНДСЭН – МЭРГЭШЛИЙН СУРГАЛТ” дээр дарна.
  6. “ШАЛГАЛТ ӨГӨХ” дээр дарсны дараа “ШАЛГАЛТ ЭХЛҮҮЛЭХ”-г дарж шалгалтыг эхлүүлнэ.
  7. Шалгалт нь 100 сорилтой байна. Урьдчилсан шалгалтын хувьд 16 асуулттай байна.
  8. Нэг хуудсанд 5-10 сорил байх бөгөөд хуудаснаас хуудсанд шилжихэд дэлгэцийн доор байх “Дараагийнх” болон “Өмнөх” гэсэн товч дээр даран шилжинэ. Эсвэл баруун дээд буланд байрлах хариулах сорилын дугаар дээр дарж шилжих боломжтой.
  9. Аливаа нэг сорилыг дахин хянах, өөртөө анхааруулах тохиолдолд тухайн сорилын дугаарын доор байх “Асуултыг тэмдэглэх” дээр дарж тэмдэглэх боломжтой.
  10. Шалгалтыг дуусгах болон шалгалтын хугацаа дуусахаас өмнө бөглөсөн хариултаа өөрчлөн засварлах боломжтой. 
  11. Шалгалтыг дуусгахдаа сүүлийн хуудасны доор байрлах “ХАРИУЛЖ ДУУСЛАА” товч дээр дарна.
  12. Сорилыг гүйцэд бөглөсөн эсэхээ хянана. Хэрэв сорилыг дутуу бөглөсөн байвал “Хариулах хэсэг руу буцах”, гүйцэд бөглөсөн бол “Дуусгах” дээр дарна.
  13. Шалгалтыг дуусгасан тохиолдолд дахин сорилуудыг бөглөх, хариултаа өөрчлөх боломжгүйг анхаарна уу. Жич: Шалгалтыг дуусгахын тулд цахим систем дуусгахдаа итгэлтэй байгаа эсэхийг асууж баталгаажуулалт хийдэг тул санамсаргүй дуусгах товч дарсан гэсэн гомдол саналыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу.

 

ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОН СИСТЕМД НЭВТРЭХ ЗААВАР

Цахим сургалтын систем заавар ШАЛГАЛТ-НУУЦ ҮГ СОЛИХ 2021namar

УРЬДЧИЛСАН (ПРЕТЕСТ) ШАЛГАЛТЫГ 2022 ОНЫ 09 САРЫН 23-НЫ ӨДӨР 12:00 ЦАГААС 19:00 ЦАГТ БАГТААН ЗААВРЫН ДАГУУ ӨГНӨ.

21 Sep

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Элсэлтийн шалгалтыг 2022 оны 09 дүгээр сарын 24-25 өдрүүдэд танхимд зохион байгуулна. Шалгалтад нэвтрэх нэр, код, шалгалт өгөх өрөөний хуваарийг 2022 оны 09 дүгээр сарын 23-нд  цахим хуудсанд (http://postgraduate.mnums.edu.mn) байршуулна.  АШУҮИС-ийн төгсөлтийн шалгалтын сорилыг жишиг болгон бэлтгэл хангана уу.

Жич: Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв болон АШУҮИС нь төгсөлтийн дараах сургалтын элсэлтийн шалгалтыг нэгдсэн хэлбэрээр зохион байгуулах тул хоёр байгууллагад давхар бүртгүүлсэн тохиолдолд уг хоёр байгууллагын аль нэгд нь шалгалт өгөх эрх нээгдэх болно. Давхар бүртгэгдсэн элсэгчдийн мэдээллийн тулгалт явагдаж байгаа бөгөөд  2022.09.23-нд шалгалтын дэг, дэлгэрэнгүй зааврыг гаргана.

УРЬДЧИЛСАН (ПРЕТЕСТ) ШАЛГАЛТЫГ 2022 ОНЫ 09 САРЫН 23-НЫ ӨДӨР 12:00 ЦАГААС 19:00 ЦАГТ БАГТААН ЗААВРЫН ДАГУУ ӨГНӨ.

Жич: 2022 оны 09 сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Автомашингүй өдөр” зохион байгуулагдах бөгөөд шалгалтын цагийн хуваариа баримтална уу.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ (2022.09.24,25-ны ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА.)

Мэргэшил Өдөр Цаг
1 Дотрын анагаах судлал 9 сарын 24 08:00
2 Өрхийн анагаах ухаан судлал 9 сарын 24 08:00
3 Анатомийн эмгэг судлал 9 сарын 24 10:00
4 Арьс судлал 9 сарын 24 10:00
5 Нүд судлал 9 сарын 24 10:00
6 Хүүхэд судлал 9 сарын 24 10:00
7 Эмнэлзүйн эмгэг судлал 9 сарын 24 10:00
8 Яаралтай тусламж судлал 9 сарын 24 10:00
9 Мэдээгүйжүүлэг судлал 9 сарын 24 12:00
10 Мэс засал судлал 9 сарын 24 12:00
11 Гэмтэл согог засал судлал 9 сарын 24 14:30
12 Ерөнхий мэргэшил судлал 9 сарын 24 14:30
13 Мэдрэл судлал 9 сарын 24 14:30
14 Сүрьеэ судлал 9 сарын 24 14:30
15 Сэтгэц судлал 9 сарын 24 14:30
16 Хавдар судлал 9 сарын 24 14:30
17 Чих, хамар, хоолой судлал 9 сарын 24 14:30
18 Шүүх анагаах судлал 9 сарын 24 14:30
19 Эрчимт эмчилгээ судлал 9 сарын 24 14:30
20 Эх барих, эмэгтэйчүүд судлал 9 сарын 24 14:30
21 Дүрс оношилгоо судлал 9 сарын 24 16:30
22 Сэргээн засал судлал 9 сарын 24 16:30
23 Нүүр амны гажиг засал судлал 9 сарын 25 08:00
24 Хүүхдийн нүүр ам судлал 9 сарын 25 08:00
25 Шүдний ерөнхий эмчилгээ судлал 9 сарын 25 08:00
26 Шүдний сувгийн эмчилгээ судлал 9 сарын 25 08:00
27 Нүүр амны мэс засал судлал 9 сарын 25 10:00
28 Нүүр амны согог засал судлал 9 сарын 25 10:00
29 Зүү эмчилгээ судлал 9 сарын 25 12:00
30 Монголын уламжлалт анагаах ухааны мэдрэл судлал 9 сарын 25 12:00
31 Монголын уламжлалт анагаах ухаан судлал 9 сарын 25 14:30
32 Монголын уламжлалт анагаах ухааны засал судлал 9 сарын 25 14:30
33 Монголын уламжлалт анагаах ухааны хүүхэд судлал 9 сарын 25 14:30
34 Монголын уламжлалт анагаах ухааны эмэгтэйчүүд судлал 9 сарын 25 14:30
35 Монголын уламжлалт ахагаах ухааны дотор судлал 9 сарын 25 14:30
36 Шүдний тулгуур эдийн эмчилгээ судлал 9 сарын 25 14:30
21 Sep

Төгсөлтийн дараах ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН/ резиденсийн/ сургалтын  2  дугаар дамжааны резидент эмч нарын тайлан хамгаалалт

Төгсөлтийн дараах ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН/ резиденсийн/ сургалтын  2  дугаар дамжааны резидент эмч нарын тайлан хамгаалалт

 2020-2022 оны хичээлийн жилд (10 дугаар сард ) ТӨГСӨХ резидент эмч нарын  тайлан хамгаалалт 2022 оны 09 дүгээр сарын 27- ноос 30-ны хооронд АШУҮИС-ийн төв байр  Мэргэжил дээшлүүлэх институтийн 322 тоот өрөөнд болно.

Тайлан хамгаалахад бүрдүүлэх материал:

  1. Суралцагчийн дэвтэр
  • Эмнэлзүйн тойролт бүрийн төгсгөлд зохицуулагч багш хянасан гарын үсгийг зуруулж хяналт хийлгүүлсэн байна.
  • Тайлан хамгаалалтанд орохыг зөвшөөрсөн хэсэгт зохицуулагч багш гарын үсэг зурсан байх,
  • Эмнэлзүйн тойролтын гүйцэтгэл нь хугацаа, эмч-багшийн гарын үсэг, он сараар баталгаажсан байна
  1. Тайлан
  • Суралцагчийн дэвтрийн “Эмнэлзүйн тойролтын хугацаанд тасаг/ амбулаторт хийж гүйцэтгэсэн ажлын тайлан” хэсэгт тайланг бичнэ.

/тайланд аль эмнэлэгт, ямар тойролтыг хэн багшийн удирдлага дор хийсэн, эмнэлзүйн тойролт бүрийн үед ямар суралцагчийн дэвтэрний гардан үйлдлийн жагсаалтаас хийсэн хийх боломжгүй гардан үйлдлийг дурьдана./

  • МДИ-ийн захирлаар батлуулсан эмнэлзүйн тойролтын хуваарь
  • Эрдэм шинжилгээний ажил хийсэн байх/ хэвлэгдсэн сэтгүүл авчрах/
  • Суралцагчийн дэвтэр хөтлөх заавартай танилцаж дэвтэрээ хөтөлсөн байна

ЖИЧ: ТӨЛБӨР ТӨЛӨӨГҮЙ РЕЗИДЕНТ ЭМЧ НАР ТАЙЛАН ХАМГААЛАЛТАНД ОРОХГҮЙ БОЛОХЫГ МЭДЭГДЬЕ.

 

ТАЙЛАН ХАМГААЛАХ ХУВААРЬ

Мэргэжлийн чиглэл Тайлан хамгаалах өдөр Цаг
1. Нүүр амны мэс засал судлал 2022.9.28 14.00
2. Нүүр амны согог засал судлал 2022.9.28 16.00
3. Хүүхдийн нүүр ам судлал 2022.9.28 9.00
4. Шүдний ерөнхий эмчилгээ судлал 2022.9.28 9.00
5. Зүү эмчилгээ судлал 2022.9.28 16.30
6. Монголын уламжлалт анагаах ухаан судлал 2022.9.28 16.30
7. Дүрс оношилгоо судлал 2022.9.29 16.00
8. Мэдрэл судлал 2022.9.29 9.00
9. Мэдээгүйжүүлэг судлал 2022.9.29 15.00
10. Мэс засал судлал 2022.9.27 16.00
11. Эрчимт эмчилгээ судлал 2022.9.27 14.00
12. Яаралтай тусламж судлал 2022.9.27 14.00
13. Арьс судлал 2022.9.27 15.00

Суралцагчийн дэвтэр гараагүй тохиолдолд цаасан тайлан бичиж багшийн гарын үсгээр баталгаажуулан тайлан хамгаалалтанд орно уу

 Тайлан хамгаалалтанд хуваарьт цагаа баримтлан ирнэ үү

20 Sep

Төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн(резиденсийн) сургалтын бүртгэл хаагдсан

Төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн(резиденсийн) сургалтын бүртгэл хаагдсан

Төгсөлтийн дараах Үндсэн мэргэшлийн(резиденсийн) сургалтын 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл хаагдсан тул бүртгэл үүсгэж бүртгэлийн хураамж төлөхгүй байхыг анхааруулж байна.

Үндсэн мэргэшлийн(резиденсийн) сургалтын бүртгэл хаагдсан боловч Төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл нээлттэй байгаа бөгөөд 2022 оны 10 сарын 02-ны өдрийн 15:00 цаг хүртэл бүртгэнэ.

 

18 Sep

Төгсөлтийн дараах сургалтад бүртгүүлэгчдийн анхааралд

Төгсөлтийн дараах сургалтад бүртгүүлэгчдийн анхааралд

Төгсөлтийн дараах сургалтын 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл 2022 оны 08 сарын 31-ний өдөр нээгдсэн бөгөөд

  • Үндсэн мэргэшлийн(резиденсийн) сургалтын бүртгэл 2022 оны 09 сарын 20 өдрийн 15:00 цаг хүртэл,
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл 2022 оны 10 сарын 02-ны өдрийн 15:00 цаг хүртэл,
  • Сувилагч, тусгай мэргэжилтний төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл 2022 оны 10 сарын 02-ны өдрийн 15:00 цаг хүртэл

тус тус бүртгэж байгаа билээ.

Бүртгэлийн системд бүртгүүлж бүртгэлийн хураамжаа төлсөн боловч элсэх мэргэшлийн хөтөлбөр буюу суралцах чиглэлийг сонгоогүй бүртгүүлэгчид байгаа тул бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө өөрийн элсэх мэргэшлийн чиглэлийг сонгож зааврын дагуу бүртгэлээ бүрэн хийнэ үү. Бүртгэлийн хураамж төлсөн боловч элсэх чиглэл сонгоогүй тохиолдолд элсэлтийн шалгалтад орох боломжгүй болохыг анхаарна уу.

Бүртгэлийн хураамжаа төлсөн боловч мэргэшлийн чиглэл сонгоогүй бүртгүүлэгчдийн жагсаалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Бүртгэлийн зааврын дагуу өөрийн үүсгэсэн эрхээр хандан зааврын дагуу өөрийн бүртгэлийг хянаж үзнэ үү.

Бүртгүүлэх зааврын 5-р алхмын дагуу бүртгэлээ шалгана уу.

Бүртгүүлэх заавар: 

MDI burtguuleh Zaavar 2021namar

Заавар татах бол ЭНД ДАРНА уу.

15 Sep

UBMed эмнэлэгт дараах ажлын байранд эмч сонгон шалгаруулна

UBMed эмнэлэгт дараах ажлын байранд эмч сонгон шалгаруулна

UBMed эмнэлэгт дараах ажлын байранд эмч сонгон шалгаруулна. 

  • Мэдрэлийн эмч
  • Дүрс оношилгооны эмч
  • Зүрхний эмч
  • Эмэгтэйчүүдийн эмч
  • Лаборант

Утас: 99100860

2022.09.15

12 Sep

2019-2022 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн сургалтын төгсөгчдийн анхааралд

Үндсэн мэргэшлийн сургалтын 2019-2022 оны хичээлийн жилд төгсөгчдийн анхааралд

 

2019-2022 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн сургалтын төгсөлтийн онолын давтан шалгалт 2022 оны 09 сарын 29-ний өдөр 10:00 эхэлнэ. Шалгалтад орох суралцагчид давтан шалгалтын төлбөр 32.000 төгрөгийг Хаан банкны 5031882309 тоот дансанд төлж төлбөрийн баримтыг шалгалтад ирэхдээ авч ирнэ. 

Гардан шалгалт 09 сарын 12-20-н өдрүүдэд дараах хуваарийн дагуу явагдана.

Жич: Онолын давтан шалгалтад орох суралцагчид гардан шалгалтад хуваарийн дагуу орно.

Онолын давтан шалгалт өгөх заавар

Цахим сургалтын систем ШАЛГАЛТ заавар
Мэргэжил Дээшлүүлэх Институт
08 Sep

Үндсэн мэргэшлийн сургалт | Төгсөлтийн онолын шалгалт (элсэлтийн шалгалт биш болно)

Үндсэн мэргэшлийн сургалтын Төгсөлтийн онолын шалгалт

(элсэлтийн шалгалт биш болно)

2019-2022 оны хичээлийн жилд дараах мэргэшлээр суралцан төгсөгчдийн төгсөлтийн онолын шалгалтын хуваарь. Төгсөлтийн шалгалтыг АШУҮИС (Төв сургууль) дээр цахим хэлбэрээр дараах хуваарийн дагуу зохион байгуулна.

Шалгалт эхлэх цагаас 20 минутын өмнө хуваарилсан ангид ирж бэлтгэл хангасан байна уу.

Шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх, суралцагчийн дэвтэр(logbook)-ээ авч ирнэ.

  1. Онолын шалгалтыг цахим хэлбэрээр дараах хуваарийн дагуу олон хувилбарт 100 сорилоор авна.
  2. Туршилт шалгалт (претест)-ийг 2022 оны 09 сарын 08-ны өдөр АШУҮИС-ийн цахим сургалтын системээр ( http://elearning.mnums.edu.mn ) (гэрээсээ, сургууль эмнэлгээс, байгаа газраасаа гэх мэт) хийж үзсэн байх хэрэгтэй. Тухайн туршилт шалгалтын асуултууд нь бодит бус асуултууд байхыг анхаарна уу. 
  3. Шалгалтын системд нэвтрэх заавар:
    1. Компьютер ашиглан шалгалтыг өгнө.
    2. http://elearning.mnums.edu.mn/ хаягаар хандана.
    3. Нэвтрэх нэр: Суралцагчийн код /ж-нь: PTI1190123/
    4. Нууц үг: Регистрийн дугаарын тоо /ж-нь: 92102107/(хэрвээ суралцагч өөрөө өмнө нь нэвтрэх нууц үгээ сольсон бол тухайн нууц үгээр нэвтрэх)

Төгсөлтийн онолын шалгалтын 2022 оны 09 сарын 09-ний өдрийн хуваарь

Чиглэл Цаг Анги
Нүүр амны гажиг засал судлал 10:00 311
Өрхийн анагаах ухаан судлал 10:00 411
Сэтгэц судлал 10:00 411
Сүрьеэ судлал 10:00 406
Сэргээн засал эмчилгээ судлал 10:00 406
Хавдар судлал 10:00 406
Халдварт өвчин судлал 10:00 406
Хүүхэд судлал 12:00 311
Чих, хамар, хоолой судлал 12:00 311
Эмнэлзүйн эмгэг судлал 12:00 311
Анатомийн эмгэг судлал 12:00 311
Нүд судлал 12:00 411
Эх барих, эмэгтэйчүүд судлал 12:00 406
Гэмтэл согог судлал 12:00 406
Дотрын анагаах судлал 14:00 311, 411, 406

Үндсэн мэргэшлийн сургалт төгсөгчдийн төгсөлтийн онолын шалгалт өгөх заавар

Цахим сургалтын систем ШАЛГАЛТ заавар


Мэргэжил Дээшлүүлэх Институт